QQEnglish Онлайн сургалт
хамгийн хямд зардлаар, хамгийн хялбар аргаар үр дүнтэй суралцахад онлайн сургалт танд туслах ба QQEnglish танд хамгийн хямд чанартай болон гадаад багштай ганцаарчилсан онлайн сургалтыг санал болгож байна.
Англи хэл нь дэлхийн өнцөг булан бүрт, аль ч салбарт хамгийн түгээмэл хэрэглэгддэг дэлхийн хэл гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Үүнийхээ хэрээр уг хэлийг мэддэг хүний хэрэгцээ шаардлага өдөр ирэх бүрд нэмэгдэж, ажил олгогчийн зүгээс тавих энгийн л нэг шаардлага болсон байна. Тэгвэл уг хэлийг хамгийн хямд зардлаар, хамгийн хялбар аргаар үр дүнтэй суралцахад онлайн сургалт танд туслах ба QQEnglish танд хамгийн хямд чанартай болон гадаад багштай ганцаарчилсан онлайн сургалтыг санал болгож байна.
Онлайн сургалт гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд орчин үеийн техник, технологийг ашиглан интернет орчинд хэн бүхэн хүссэн мэдээллээ авах боломжтой болсон. Онлайн сургалт нь суралцагч компьютер, гар утас, таблет зэргээ ашиглан интернет орчинд холбогдсоноор цаг мөнгөө хэмнэн англи хэлийг суралцах боломжийг олгодог дэвшилтэт сургалтын арга барил юм.
Тэгвэл интернет ашиглан англи хэл суралцах боломжтой юу?
Дээр дурдсанчлан онлайн сургалт нь таны цаг, мөнгийг хэмнэх давуу талтай тул энэ салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ, танд санал болгох бүтээгдэхүүний чанар, төрөл нэмэгдсэн. Товчхондоо технологийн дэвшлийг ашиглан хамгийн хялбар аргаар чанартай сургалт авах боломжийг онлайн сургалт танд олгодог.
Давуу тал англи хэлний онлайн сургалт
Уламжлалт сургалтын арга барилыг бодоход та хүссэн газраа, хүссэн цагтаа зөвхөн өөртөө зориулан хичээлээ үзэх боломжийг олгодогоороо давуу талтай.
Уг сургалт нь ганцаарчилсан байдлаар явагддаг төдийгүй таны хэлний төвшинд тохирсон тусгай хөтөлбөрийн хүрээнд танд мэдлэг олгоно.
Нэг хичээл нь 25 минутаар явагддаг тул таныг залхаахгүйн зэрэгцээ анхаарал тань сарнихгүй.
Мөн түүнчлэн багшаа өөрөө сонгох боломжийг олгодог.
Интернет бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон ба мэдлэг олохын тулд амьдралын хэв маягаа өөрчлөн байж, хаалганаас хаалга дамжин, давхар ажил мэтээр суралцах шаардлаггүй болсон.