QQEnglish IT Park сургууль
QQEnglish IT Park сургууль нь бизнес эрхлэгчид их байдаг хотхонд байрладаг. Та сэтгэл хангалуун байх нь гарцаагүй.
QQEnglish IT Park кампус нь танд хотын амьд уур амьсгалыг мэдрүүлж, 24 цагийн турш англи хэлийг ашиглах боломжийг олгоно.
QQ English-IT Park сургууль нь Сэбү хотын эдийн засгийн төв бүсэд байрладаг юм. Сургууль барилгын 7-9р давхарт байрладаг ба нэг дор 300 оюутан суралцах боломжтой. Сэбү хот дахь Япон үүсгэн байгуулагчтай хамгийн том англи хэлний сургууль билээ.
QQEnglish IT Park сургуулийн хичээллэх орчин
Компьютерээр хангагдсан ганцаарчилсан хичээл орох зориулалттай хувийн өрөөтэй
Ганцаарчилсан хичээлд зориулагдсан бүх өрөөнүүдэд компьютер суурилуулсан. Сургалтын материалыг үзэж байхдаа интернет ашиглан хичээл хийх боломжтой. Таньд бусад хүмүүсээс санаа зовохгүйгээр хичээллэх боломжийг бид олгох болно. Одоогийн байдлаар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор өрөө бүрт тусгаарлах хавтанг суурилуулсан.
Кафе
QQ кафед оюутан, багш нар завсарлагааны үеэр хоорондоо яриа өрнүүлж ярилцах боломжтой.
Кафед өдөр бүр өдрийн 3 хоол, ус, ундаа, амттан зэргийг худалдаалдаг.
Багш, оюутан нар бүгд өдрийн хоолоо хамт кафед иддэг тул англиар ярилцах бүрэн боломжтой.
Хоол
Өдрийн 3 удаа амттай олон үндэстний хоолоор үйлчилдэг
Гадаадад суралцах үед хоолны чанар маш чухал. Өдрийн гурван хоол болох өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолонд Япон, Солонгос, Хятад зэрэг олон улсын хоолноос сонгож идэх боломжтой. Мөн оюутнууд, багш нарт зориулсан Филиппин хоолыг амтлах боломжтой.