Online and in-person classes: Which is more effective?

ОНЛАЙН СУРГАЛТ БОЛОН БИЕЧИЛСЭН СУРГАЛТЫН АЛЬ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ВЭ?

Хоёр дахь хэлээ сурах гэж байгаа хүний хувьд та Англи хэлийг ганцаарчилсан байдлаар сурах нь дээр үү эсвэл анги хамт олонтой сурах нь дээр үү гэж  бодож байсан уу? Мөн та  онлайн зайны сургалт эсвэл багштай нүүр тулсан ойрын зайн сургалтанд хамрагдая гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол бид танд яг хэрэгтэй мэдээллийг хүргэх болно.

Энэхүү зөвлөгөө нь та бүхэнд Англи хэлний онлайн сургалт болон биечилсэн сургалтын гол ялгаануудын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ эдгээр 2 арга барилын аль нь хэл сурахад илүү үр дүнтэй болохыг ойлгоход туслана.

Агуулга

Онлайн сургалт болон биечилсэн сургалт юугаараа адилхан бэ?

1. Ганцаарчилсан хичээлийн тохиргоо

Энэхүү тохиргоог сонгосноор сурагчид багштайгаа харилцан өөрийн сурах арга барилд тохирсон аргаар суралцах боломжтой. Зарим тохиолдолд сурагчид суралцах боломжгүй үедээ багштайгаа чөлөөтэй ярилцах хүсэлт гаргаж болно. Оюутнууд тодорхой сэдвийн талаар санаа бодлоо илэрхийлэхдээ өөртөө итгэлтэй, ая тухтай байдлаар ирэлхийлэх боломжтой.

2. Бүлгийн хичээлийн тохиргоо

Бүлгээр суралцагчид ихэвчлэн ангийнхантайгаа харилцахад таатай байдаг. Тэд бие биетэйгээ харилцах, санал бодлоо хуваалцах боломжтой. Сурагчид ангийнхантайгаа дадлага хийж англи хэлний ярианы ур чадвараа сайжруулахыг хүсдэг тул бүлгийн хичээлд хамрагдахыг илүүд үздэг.

3. Багш нар сурагчдынхаа өмнө тодорхой нэг зорилготой байдаг

Бүх багш нар сурагчдынхаа хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүсэлтэйгээр хичээлээ заадаг. Багш нар зөвхөн сурагчдынхаа сурах явцын ахиц дэвшлийг харахыг хүсдэг. Сурагчид нь онлайн хичээл эсвэл биечилсэн хичээлд хамрагдахаас үл хамаарна.

4. Харилцан уялдаа холбоотой

Онлайн хичээл болон биечилсэн хичээлийн гол зорилго нь оюутнуудыг багштайгаа болон ангийнхантайгаа харилцах боломжийг олгодог. Сурагчид ангидаа өөрсдийн санал бодлоо хуваалцах нь чухал. Хэрэв энэ зорилгодоо хүрсэн бол багш нар хичээлээ амжилттай заасан гэж үзэж болно.

5. Тэд хоёулаа акедемик түвшний стандартыг дагаж мөрдөнө

Онлайн хичээл болон биечилсэн хичээл нь боловсролын байгууллагаас тогтоосон академик түвшний стандартыг дагаж мөрддөг. Боловсролын чанар, үнэлгээний шалгуур, үнэлгээний систем, магадлан итгэмжлэлийн шаардлага нь сургалтын янз бүрийн горимд нийцдэг.

6. Үнэлгээ болон санал хүсэлт

Онлайн хичээл болон биечилсэн хичээлүүд нь сурагчдын сурлагын үнэлгээний үнэлгээг ашигладаг. Асуулт, шалгалт, эссэ, төсөл зэрэг аль нь ч бай, зорилгоо ойлгосон байдлыг үнэлэн, оюутны гүйцэтгэлийн талаар санал өгдөг. Багш нар хоёр хэлбэрээр оюутнуудад санал хүсэлтийг цаг тухайд нь хүргэхийг хичээдэг.

Ганцаарчилсан тохиргоо

Энэ сэдвээр бид англи хэлийг онлайнаар болон биечлэн ганцаараа суралцахын давуу тал болон сул талуудыг жагсаах болно. Эдгээр нь таныг англи хэл сурахаар шийдэхдээ аль платформыг сонгохоо сонгоход тусална.

Онлайн анги

One-on-one Online vs. In-Person Classes

Давуу талууд

Онлайн хичээл нь өнөөгийн дижитал эрин үеийн чиг хандлага болоод байна. Хичээлүүдийг онлайн тохиргоонд голчлон интернетэд холбогдсон компьютер ашиглан үздэг. Онлайнаар англи хэл сурахын зарим давуу талуудыг доор дурдав.

      • Онлайнаар англи хэл сурч байгаа оюутнууд ая тухтай байхыг хүсдэг.
      • Сурагчид суралцах цагаа өөрсдөө сонгодог. Тогтсон цагийн хуваарьт баригдахгүй.
      • Багш гол анхаарлаа зөвхөн оюутанд л хандуулна. Багш хичээлийн талаар асуулт асууж, түүнтэй ярилцдаг.
      • Оюутны сурлагын ахиц дэвшлийг мөн тогтмол хянаж, шалгадаг.
      • Сурагчдад айдас, эргэлзээ төрүүлдэггүй тул өөрийн санаагаа илэрхийлэхдээ чөлөөтэй байдаг.
      • Багш сурагчдынхаа алдааны талаар ичиж зовохгүйгээр амархан саналаа хэлж чадна.
      • Сургалтын материалаа хэзээ ч, хаанаас ч авах боломжтой.
      • Онлайн хичээл нь илүү хямд төлбөртэй.
      • Сурагчид англи хэлээ гэрээсээ тухтай орчиндоо сурах боломжтой.

Сул талууд

Онлайн хичээлүүд нь илүү тохиромжтой хэдий ч суралцагчид өөрөөр суралцах талаар бодоход хүргэдэг зарим сул талуудтай байдаг.

      • Интернэтийн холболтын тасалдал эсвэл гэнэтийн цахилгаан тасалдал зэрэг техникийн асуудлууд гардаг. 
      • Багш нар сурагчдыгаа шалгахыг хүсэх үед тэд судалгаа хийж эхлэн сурах зорилгоо алдах үе байдаг.
      • Суралцагч, багш хоёрын хоорондын харилцаа хязгаарлагдмал.
      • Хичээлийн явцад багш, сурагчдын аудио эсвэл дүрс бичлэгийн асуудал гардаг.
      • Багш, сурагчид бие биенээ зөвхөн видео камераар л хардаг тул тухайн үг, өгүүлбэрийн утгыг илэрхийлэхэд заримдаа хэцүү байдаг.
      • Хичээлийн цаг хязгаарлагдмал.

Биечилсэн анги

One-on-one Online vs. In-Person Classes _ teacher and student

Давуу талууд

Ганцаарчилсан хичээлийг заримдаа сургалтын уламжлалт арга гэж үздэг. Ганцаарчилсан хичээлийн давуу талууд:

        • Сурагчдын ахиц дэвшлийг багш нарийн хянадаг.
        • Хичээлийн үеэр хичээл тасалддаггүй.
        • Багш үг хэллэгийн утгыг илэрхийлэхэд илүү хялбар байдаг, учир нь тэд бодит байдлыг дүрслэн, үзүүлэн үзүүлэх, даалгавар гүйцэтгэх боломжтой.
        • Хичээл дууссаны дараа шууд санал хүсэлт өгөх.
        • Сурагч, багш хоёр бие биенээ харж болно.
        • Сурагч багшийн нүүрний хувирал, дохио зангааг амархан харж чаддаг.
        • Сурагч багштай хамт оролцох боломжтой тул хичээлийн явцад олон үйл ажиллагааг хийж болно.

Сул талууд

Биечилсэн ангиуд нь дараах сул талуудтай.

      • Сонгосон сургууль руугаа явах нь хэцүү байдаг. Явахад цаг шаардагдана.
      • Сурагч ирээгүй тохиолдолд хичээлийн явц ахихгүй.
      • Зарим ангиуд зай багатай байдаг.
      • Ганцаарчилсан хичээл илүү үнэтэй байдаг.
      • Зарим сурагчид гадаадад аялахын тулд хэл сурахдаа их мөнгө зарцуулдаг. traveling abroad to learn English.
      • Биед хүрэх асуудал үүсч болзошгүй байдаг.
      • Анхан түвшний мэдлэгтэй сурагчид англи хэлийг ашиглахдаа өөрийгөө тодорхой илэрхийлэхээс илүү ичимхий байдаг.
      • Биечилсэн ангиуд бага зэрэг илүү үнэтэй байдаг.

Англи хэлийг хаана онлайнаар болон биечилсэн байдлаар сурах вэ?

Хэл сурч байгаа хүний хувьд таны хэл сурах хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн өөрт тохирох хувилбарыг сонгох нь таны эрх юм. Та онлайнаар эсвэл биечилсэн эсэхээс үл хамааран англи хэл сурахаар шийдсэн бол хамгийн түрүүнд ESL сургуулиудын үзүүлж буй үйлчилгээний чанарыг анхаарч үзэх хэрэгтэй. Сурагчдад өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх онлайн болон биечилсэн хичээлүүдийг санал болгодог ESL сургуулиуд олон байдаг.

Хэрэв та англи хэлийг ганцаарчилсан тохиргоонд сурдаг бол онлайнаар хичээлд суух эсвэл биечилсэн хичээл сонгох боломжтой. Таньд хоёр тохируулгын аль нь илүү үр дүнтэй гэж бодож байна вэ?

Онлайнаар сурах болон биечлэн сурахын аль илүү үр дүнтэй вэ?

Дээрх мэдээллүүд дээр үндэслэн та англи хэлийг онлайнаар болон биечилсэн хэлбэрээр сурахын давуу болон сул талуудыг мэдэж авсан. Гол ялгааг тус тусын давуу болон сул талуудад дурьдсан. Одоо энэ хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ.

In today’s world, digital learning is convenient but traditional learning is also fun. We cannot say which of the two setups is more effective. In one-on-one classes, both online and in-person classes are platforms where students can learn effectively depending on their method and style.

Өнөөгийн дижитал ертөнцөд дээрх сургалт нь тохиромжтой боловч уламжлалт сургалт нь бас үр дүнтэй байдаг. Дээрх хоёр тохируулгын аль нь илүү үр дүнтэй болохыг бид хэлж чадахгүй. Ганцаарчилсан ангиудад онлайн болон биечлэн суралцах нь сурагчид өөрсдийн арга барил, хэв маягаас хамааран үр дүнтэй суралцах боломжтой платформ юм.

Ганцаарчлан онлайн болон биечлэн суралцах нь ямар үр дүнтэй вэ? Тэд дараах үед үр дүнтэй байдаг …

  1. Сурагчид хичээлийн агуулгыг хялбар ойлгох боломжтой.
  2. Сурагчид англи хэлийг хүндрэлгүйгээр сурах дуртай.
  3. Багш нар сурагчдынхаа ахиц дэвшлийг харж болно.
  4. Сурагчид сурсан мэдсэнээ хэрэгжүүлдэг.
  5. Сурагчид сурсан хэлээ ашиглахад таатай байдаг.
  6. Богино хугацаанд ч гэсэн сурагчдын англи хэлний мэдлэг сайжирдаг.
  7. Сургалтын төлбөрөөс үл хамааран сурагчид үр дүнтэй суралцдаг.
  8. Сурагчид хичээлдээ идэвхтэй оролцдог.

Онлайн анги уу биечилсэн анги уу?

Ultimately, the effectiveness of one-on-one online classes versus one-on-one in-person classes depends on your learning preferences, the subject matter being taught, and the instructor’s teaching style. The choice is always yours. Both are effective. You just have to think about your learning goals. Share your choice with us here!

Эцсийн дүндээ ганцаарчилсан онлайн хичээлийн үр дүн нь биечилсэн ганцаарчилсан хичээлтэй харьцуулахад таны суралцах арга барил, зааж буй сэдэв, багшийн заах арга барилаас хамаарна. Сонголт үргэлж таных. Аль аль нь үр дүнтэй. Та сурах зорилгоо бодох хэрэгтэй. Энд бидэнтэй сонголтоо хуваалцаарай!

One-on-one Online vs. In-Person Classes _ 1 student in online class
One-on-one Online vs. In-Person Classes _ 2 students in the class