英文問候語

Англи мэндчилгээний үгс: 12 төрлөөр "Сайн уу" гэж хэлэх

Мэндчилгээний үгс нь хэл бүр дээр өөр өөр хэлэгддэг харилцааны чухал нэгэн хэсэг юм. “Hi”, “hello” гэж хэлэх нь энгийн нэг дуу авиа мэт боловч хэрхэн хэлж байгаагаар ааш зан, хүнийг хэрхэн хүндэлж буйг харж болдог.

“Hi”, “Hello” гэх мэндчилгээ бол бидний бага насандаа сурсан англи хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг мэндчилгээний үгс билээ. Бид хүнтэй анх удаа уулзахдааа инээмсэглэн “hi” юм уу, “hello” гэж хэлж мэндэлдэг.

Эдгээр мэндчилгээний үгс нь бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгддэг тул тийм ч шинэлэг зүйл биш. Мэдээж “Hello” гэж мэндлэхэд буруу зүйл байхгүй.

Яагаад англи хэлэнд мэндчилгээний үгс чухал вэ?

Мэндчилгээний үгс нь анх удаа танилцаж буй хүнтэйгээ харилцан яриа үүсгэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Хүнтэй найзлах, харилцаа холбоо тогтоох, бат бөх, эв найртай харьцах, бусад хүмүүстэй харилцахад эерэг уур амьсгал хадгалах зэрэгт мэндчилгээний үгс чухал хэрэглүүр болж өгөх тул англи хэлний нэгэн чухал хэсэг юм.

Хэл суралцаж буй та англи хэлний мэндчилгээний үгс сурснаар үгсийн сангийн мэдлэгээ дээшлүүлж, хүнтэй харьцахдаа эерэг уур амьсгал үүсгэж чадна.

Та англи хэл дээр ямар өвөрмөц мэндчилгээний үгс мэдэх вэ?

Сануулга: Англи хэл дээрх мэндчилгээг зөвхөн үгсээр бус биеийн хэлэмжээрээ ч илэрхийлэх боломжтой юм.

Англи хэл дээрх өвөрмөц мэндчилгээ: Мэндчилгээний үгс

Шинэ хүнтэй танилцах бүртээ нөгөө л “hello”, “hi” гэж мэндэлсээр та залхаж байна уу? Дараах өвөрмөц англи мэндчилгээгээр шинэхэн танилцсан танилдаа өндөр сэтгэгдэл үлдээж, бусдаас ялгараарай.

Төрөл бүрийн орчин нөхцөлд бусадтай бүтээлч байдлаар мэндчлэх боломжуудыг доор орууллаа. Хүнтэй мэндлэхдээ “Сайн уу” гэхийн оронд хэлж болох үгс.

 Албан бус/Нөхөрсөг нөхцөлд

 
 ДОХИО ЗАНГАА            

      • Нударга цохих – энэ бол нөхөрсөг, нээлттэй гэдгээ илэрхийлж буй албан бус, эрч хүчтэй мэндчилгээний төрөл юм. Нударгаа цохиж мэндэлснээр та нөгөө хүндээ нөхөрсөг мэдрэмж төрүүлнэ. 
      • High-five – таны мэндчилгээнд цоглог, хөгжилтэй уур амьсгал нэмж өгнө. Энэхүү хөнгөн зангаа нь эерэг байдлыг харуулж, харилцаа холбоог бэхжүүлнэ. Найзтайгаа эсвэл шинэ хүнтэй уулзаж байсан ч, ингэж мэндэлснээр тухайн харилцааг тодорхойлж, дурсгалтай цаг хугацааг бүтээж болно.
      • Тэврэлт, хацар дээр үнсэх – ихэвчлэн найзууд хоорондоо ингэж мэндчилнэ. Сайн харилцаа, найз нөхдийн дотно харилцааг улам гүнзгийрүүлэх түгээмэл мэндчилгээний хэлбэр юм.

ҮГЭН МЭНДЧИЛГЭЭ

      • “Hey, what’s up?”
      • “Yow!”
      • “Howdy!”
      • “Hey there!”
      • “Hallow”
      • “Long time no see!”
      • “How’s life going on?”
      • “What a delightful surprise to see you here! How are you doing today?”
英文問候語
英文問候語

 Албан харилцаанд

 

 ДОХИО ЗАНГАА           

      • Гар барих – Шинэхэн танил, бизнесийн хамтрагч, үйлчлүүлэгч, нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, мэндлэхэд хамгийн түгээмэл тааралддаг мэндчилгээ юм. Гар барих нь нөгөө хүндээ албаны, халуун дулаан мэдрэмж төрүүлнэ.
      • Бөхийх – Япон улсад түгээмэл байх бөгөөд нөгөө хүнээ хүндэлж буйг илэрхийлдэг.
      • Зүрхэн дээрээ гараа тавих – Энэхүү тансаг, дэгжин зангаа нь чин сэтгэл, хүндэтгэлийг илэрхийлдэг тул мэргэжлийн болон албан ёсны арга хэмжээнд тохиромжтой. Хүнтэй мэндлэхдээ гараа зүрхэн дээрээ тавьснаар чин сэтгэл, харилцан итгэлцлийг илэрхийлнэ.

ҮГЭН МЭНДЧИЛГЭЭ

      • “Good morning/afternoon/evening, it’s a pleasure to meet you!”
      • “Charmed to meet you!”
      • “It’s great to finally connect! I’ve been looking forward to meeting you.”
      • “If I’m not mistaken, you’re [name], right? It’s lovely to meet you!”
      • “I’m so glad I’ve finally met you. How do you do?”
英文問候語
英文問候語

Өөр хэлээр “Сайн уу” гэж хэлэх

Улс бүрт мэндчилгээний өөрсдийн гэсэн үгс бий. Зарим улсад “hello”, “hi” гэх үгийг орлох шууд орчуулга байхгүй учир англи хэл дээрх хувилбарыг нь хэрэглэдэг.

Хятад – “Ni Hao”
Япон – “Konichiwa”
Энэтхэг – “Namaste”
Тайланд – “Sawadee”
Өмнөд солонгос – “Annyeonghaseyo”
Индонез – “Halo”
Бразил – “Ola”
Испани – “Hola”
Вьетнам – “Xin Chao”
Франц – “Bonjour”

Чиний төрөлх хэлээр эдгээр мэндчилгээг хэрхэн хэлдэг вэ?

Тэмдэглэл: Филиппин улс бусад Азийн улс оронтой харьцуулахад уг мэндчилгээний шууд орчуулга байдаггүй. Тиймээс бид “Hello” гэж мэндлэхдээ араас нь “How are you” буюу “Kumusta ka?” хэмээн хэлдэг. Ингэснээр илүү халуун дулаан мэндчилгээ болдог.

Англи хэлний мэндчилгээнд хэрхэн хариулах вэ?

Ихэвчлэн хэн нэгэн бидэнтэй “hi”, “hello” хэмээн мэндлэхэд бид хариуд нь ижил үг хэлж хариулдаг. Өдөр тутмын англи хэлний харилцан ярианд  “How are you?” гээд, нэмээд “hi”, “hello” гэж хэлэхэд хариуд нь “I’m fine, thank you” юм уу, “Very well, thanks” хэмээн хариулна.

Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хариу үгс өөр өөр байж болно. Албан нөхцөлд  “How do you do?” гэж мэндэлж, хариуд нь мөн адил үгс хэлнэ. Сүүлийн жилүүдэд хэлний трэндийг дагаж энэ төрлийн мэндчилгээг шинэ үеийнхэн ашиглахаа больсон.

“Pleased to meet you” эсвэл “Nice to meet you” гэж хэлээд гар барилцаж болно. Үүнийг ихэвчлэн албан харилцаанд, хурал зөвлөгөөний үеэр хэрэглэнэ. Үүний хариуд “Pleased to meet you, too” юм уу “It’s nice to meet you, too” гэж хэлнэ.

Албан бус, нөхөрсөг харилцаанд “Hey, what’s up?” гэж найзтайгаа мэндлэх нь элбэг. Үүний хариуд хамгийн богиноор “Not bad” юм уу, “Fine” гэнэ. Энэ хариу нь албан харилцаанд зохисгүй, мэргэжлийн бус сонсогдоно.

Албан бус харилцаанд хэрэглэгддэг өөр нэг мэндчилгээ нь “Oh, you’re here!” бөгөөд үүнд “Yeah, you too!” эсвэл “well, obviously” хэмээн хариулж болох юм. Эдгээр үгсийг зөвхөн энгийн харилцан ярианд хэрэглэхийг санаарай.

Англи хэл дээрх мэндчилгээний хариуд зөв хариулснаар харилцан яриаг үр өгөөжтэй болгоно. Аливаа маргаан, үл ойлголцол, хүргэх гэсэн санаагаа зөв хүргэхийн тулд хэрхэн зөв хариулахыг сурах хэрэгтэй. Үргэлж ярилцаж буй хүнийхээ байр байдлыг ажиглах хэрэгтэй.

Анх удаа уулзаж буй хүнээ хэрхэн дуудах вэ?

Анх удаа хүнтэй уулзаж буй үед “Sir” юм уу, “Madam” хэмээн хүндэтгэн дуудна. Нийгмийн давхаргаас үл хамааран хүндэтгэлтэйгээр хүнтэй харьцаж буйг илэрхийлэх юм.

Хэдийн танил болсон хүнтэй уулзаж буй тохиолдолд “Mr.”, “Mrs.”, “Miss”, “Dr.”, “Atty.” гэх зэргээр дуудна. Ямар хүнтэй ярилцаж байгаагаас тань хамаарна. Зарим тохиолдолд ажил мэргэжлээр нь дуудах эвгүй мэдрэмж төрүүлдэг тул ихэвчлэн “Sir”, “Madam”-ыг ашиглана.

Нөгөөтэйгүүр, нөхөрсөг, энгийн харилцаанд нөгөө хүнээ доромжилсон биш, өөрт эвтэйхнээр дуудахад хангалттай гэж үздэг. Жишээлбэл, Филиппинд найзууд бие биенээ “Friend,” “Beshy” гэж дууддаг.

“Sis” юм уу, “Bro” гэж дуудах нь мөн энгийн харилцаанд илэрдэг. Англиар ярьдаг зарим улсуудад ажил мэргэжлээс нь илүүтэй өөрсдийнх нь нэрээр дууддаг.   (жишээ нь, АНУ) “John”, “Tom” гэх зэрэг.

Англи хэлний мэндчилгээнд зөвөөр эхлүүлэх нь тун чухал. Нөгөө хүндээ хүндлэл, чин сэтгэлийг харуулж байдаг. Өөртөө итгэлтэйгээр өөрийгөө танилцуулж, хүний мэндчилгээнд зөв зохистой хариулан, хүндэтгэлтэйгээр дуудснаар тухайн харилцаа үр өгөөжтэй эхлэх болно.

英文問候語

Дүгнэлт

Англи хэлээр төрөл бүрээр мэндчилснээр тухайн харилцаа илүү дурсамжтай, чин сэтгэлийн болдог. Дараагийн удаа шинэ хүнтэй танилцаад, өөр байдлаар мэндэлж, тэдний өдрийг хэрхэн баяртай болгохоо анхаарч хараарай. Мөн эелдгээр мэндчилгээний хариу өгөхөө мартаж болохгүй.

Өөртөө итгэх итгэл хамгийн чухал нь. Тиймээс урагш алхаж, дээрх англи хэлний мэндчилгээгээр танилууддөө өндөр сэтгэгдэл үлдээгээрэй.

You may enjoy these articles

Scroll to Top