header why pronunciation is important

Хүүхдэд зориулсан англи хэлний дуудлага нь хэл сурахад чухал байдаг 6 шалтгаан

Дуудлага бол англи хэл сурахад хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Харилцааны үндсэн хэл болох англи хэл нь гадаадад аялах, суралцах зэрэгт өргөн хэрэглэгддэг. Унаган англи хэлээр ярьдаг биш олон хүмүүс англи хэлний харилцааны ур чадвар, ялангуяа дуудлагаа сайжруулахын тулд гадаадад англи хэл сурдаг.

Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь ESL суралцагчдад англиар үгийг зөв дуудах аргыг заадаг. Англи хэлний дуудлага нь суралцагчийн англи хэлээр ярих чадварыг тодорхойлох хүчин зүйл юм. Англи хэлээр сайн ярьдаг ESL суралцагчид хэлгүй хүмүүстэй харьцуулахад илүү давуу талтай байдаг. Бага наснаасаа англи хэлтэй болсон ESL суралцагчид ирээдүйд нэр хүндтэй ажил, ахисан түвшний карьертай болох магадлал өндөр байдаг.

Ихэнх эцэг эх, хэлний багш нарын голчлон анхаардаг англи хэлний нэг тал бол дуудлага юм. Хүүхдэд зориулсан англи хэлний дуудлага нь хүүхдийн хоёр дахь хэлийг эзэмшихэд чухал ач холбогдолтой. Англи хэл сурдаг бүх хүүхдүүд үгээ зөв хэлж чаддаггүй тул эцэг эхчүүд хүүхдүүдээ тэдний төсөөлж байсан шиг өрсөлдөх чадваргүй байх вий гэж санаа зовдог.

Энд залуу англи хэл суралцагчдын эцэг эхчүүдэд зориулсан хэрхэн зөв хөтөлбөр тухай дурьдана. Хүүхдүүдэд англи хэлний дуудлага заадаг багш нар суралцагчдыгаа хичээлд татан оролцуулахын тулд интерактив хичээл, сэтгэл хөдөлгөх үйл ажиллагаа явуулдаг. Мөн хүүхдээ хөгжилтэй интерактив англи хэлний сургалт хамруулаарай.

Бага наснаасаа англи хэлний дуудлагыг зөв сурах нь ESL суралцагчдад маш чухал.

kids enjoying class

Хүүхдэд зориулсан англи хэлний дуудлагын ач холбогдол

Таны хүүхэд бага насандаа англи хэлтэй танилцах замаар англиар ярих чадвараа хөгжүүлж чадна. Тодруулбал тэдний англи хэлний дуудлагын чадвар нь бага багаар энэ хэлийг сурч, байнга дадлагажуулж байх тусам улам сайжирна. Тэд хоёр дахь хэлээ эзэмшсэнээр англи хэлний дуудлагын ач холбогдлыг мэдэх боломжтой болно.

Энэ хэсэгт бид хүүхдийн англи хэлний дуудлагыг сайжруулах 6 чухал аргын талаар дурьдана.

  1. Үр дүнтэй харилцаа. Үр дүнтэй харилцахад зөв дуудлага чухал. Тодорхой дуудлага нь хүүхдүүдэд өөрийгөө илүү үнэн зөв илэрхийлэхэд тусалж, бусдад амархан ойлгомжтой байдлаар өөрийн бодол санаа, санаагаа илэрхийлэх боломжийг олгодог.

Хүүхэд англи хэл дээр зөв дуудлагатай байх нь тэднийг буруу ойлголцох асуудлаас сэргийлнэ. Үг хэллэгийг буруу хэлэх үед харилцаа буруу ойлгогддог. Жишээ нь: “tree” болон “three” гэсэн үгсийг андуурах. Эхний удаад сонсоход эдгээр үгс нь ялгаагүй сонсогддог.

Зөв дуудлага нь буруу ойлгогдохоос сэргийлж, хүүхдүүд өөрийгөө зөв илэрхийлэхэд туслана. Энэ ур чадвар нь тэд өөр өөр нөхцөл байдалд илүү олон төрлийн хүмүүстэй харьцдаг тул чухал байдаг.

  1. Сонсох чадвар сайжрах. Хүүхэд сонсох чадвараа англи хэлний зөв дуудлагыг сурч байхдаа сайжруулдаг. Сонсгол нь сайжирч буй хүүхэд бусдын яриаг амархан ойлгож, өөрийн санаагаа ойлгомжтой илэрхийлж чаддаг.
  2. Танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Англи хэлний дуудлага нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Дуудлага нь тэдний шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлэхэд тусалж, аль нь зөв, буруу болохыг тодорхойлох боломжтой болно.
  1. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Хүүхдүүд англи хэлний дуудлагаа зөв сурах нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Хэрвээ хүүхэд дуудлага сайтай бол хичээлд оролцох магадлал өндөр бөгөөд англиар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхээс ичдэггүй. Тэд мөн үйл ажиллагаанд оролцохдоо итгэлтэй байж заримдаа ярианы үйл ажиллагаанд дуртай байна.
  1. Академик мэдлэгтэй болох. Англи хэлний суурийг ихэвчлэн дунд сургуулиас авдаг. Зөв дуудлага нь хичээлийг ойлгох, ашиглах, хичээлийн хэлэлцүүлэгт оролцох, шалгалтанд амжилттай оролцоход амин чухал юм. Дуудлага сайтай хүүхдүүд сурлагын амжилт гаргах магадлал өндөр байдаг.
  1. Хүүхдийнхээ карьерийг бэлдэх. Хүүхдүүд өсч томрох тусам тэдний харилцааны ур чадвар мэргэжлийн ертөнцөд улам бүр чухал болж байна. Зөв дуудлага нь ажлын байран дахь үр дүнтэй харилцааны гол тал юм. Эдгээр ур чадварыг бага наснаас нь хөгжүүлэх нь хүүхдүүдийг ирээдүйн карьерын боломжуудад бэлтгэж, өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээлд гарахад тусалдаг.

Англи хэлний дуудлага нь зөвхөн техникийн ур чадвар биш юм. Энэ нь хүүхдийн ерөнхий хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд сурлага, нийгэм, хүмүүс хоорондын харилцаа, ирээдүйн ажил мэргэжлийн амжилтанд нөлөөлдөг. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид дуудлагын ач холбогдлыг онцолж, хүүхдүүдэд энэ чадварыг үр дүнтэй хөгжүүлэхэд нь туслах ёстой.

kid rising his hand
kids listening a lesson

Хүүхдэд зориулсан англи хэлний дуудлагын сургалт

Англи хэлний зөв дуудлагатай байх нь та төрөлх хэлтэй хүн шиг сонсогдоно гэсэн үг биш ч энэ нь ихэнх ESL суралцагчдын зорилго юм. Хүүхдэд зориулсан англи хэлний дуудлага сурах олон арга бий. Үүний нэг арга бол хүүхдүүдээ англи хэлний дуудлагын сургалтанд хамруулах явдал бөгөөд тэд ангид байхдаа харилцан ярилцаж, ярих чадвараа дадлагажуулах боломжтой болно.

Хүүхдэд зориулсан англи хэлний дуудлагын онлайн сургалтууд маш олон байдаг. Олон төрлийн дуудлагын дасгалууд нь дуу дуулах, түүх сонсох, дуудлага сайжруулах тоглоом тоглох замаар дуудлагаа сайжруулах боломжтой. Жишээ нь: Бритиш Консулын ярих болон үсэглэх дасгалууд нь хүүхдийн англи хэлний дуудлагыг сайжруулахад тусладаг.

Филиппин улс дахь QQEnglish сургууль нь танхимын болон онлайн хүүхдийн сургалтуудтай. QQEnglish-н нэг хөтөлбөр болох Magic Phonics нь хүүхдүүдэд хэрхэн зөв дуудлагатай болоход нь тусладаг.

QQEnglish-н өөр нэг дуудлага сайжруулах хөтөлбөр нь English for Little Ones юм. Энэ хөтөлбөр нь суурь түвшингүй хүүхдүүдэд зориулагдсан. Энэ нь тэдэнд анх удаа сонссон дуу авиаг өөрийн уран сэтгэмжтэй зурсан зургуудтайгаа холбох дасгал хийх зорилготой юм. QQEnglish-н хүүхдийн хөтөлбөрүүдийг эндээс харах боломжтой. 

Хүүхдэд зориулсан дуудлагын олон сургалтыг онлайнаар эсвэл танхимаар санал болгодог тул эцэг эхчүүд хүүхдээ аль платформ дээр бүртгүүлэхээ шийдэх боломжтой. Дуудлагад эртнээс анхаарал хандуулах нь хүүхдийн амьдралын туршид ашиг тустай байх хэлний ур чадварын бат бөх суурийг тавьдаг.

Одоо яах вэ?

Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг бий болгох. Тэдний гэрэлт ирээдүйд бэлтгэх. Танин мэдэхүйн чадвараа сайжруулахад нь туслах. Академик чадварт суралцах. Хүүхдээ англи хэлний дуудлагын сургалтанд хамруулах!