Танхимын сургалтын алба

Асуулт Хариулт

Танхимын сургалтын талаарх асуулт, хариулт

Сургуулийн тухай

  • Танай сургууль хаана байрладаг вэ?

    QQEnglish сургуулийн хаяг: Сэбү хот, IT Park, Skyrise 4 барилгын 7-р давхар

     

  • Би анхан шатны мэдлэгтэй. Энэ зүгээр үү?

    Бид таны англи хэлний түвшинг эхлээд тогтооно. Үүний дараа таны түвшинд тохирсон хичээлийн хөтөлбөрийг санал болгож хичээллэх тул анхан шатны суралцагч байсан ч хичээллэх боломжтой.

     

  • Филиппин багш нар аялагатай ярьдаг уу?

    Филиппин багш нар төрөлхийн, ойлгоход хялбар америк англи хэлээр ярьдаг. Тэр дундаа багш ажилд авахдаа дуудлагыг шалгадаг. Ажилд орсны дараа багш нарыг төрөлх англи хэлтэй америк сургагч багш нараар дахин дадлагажуулдаг. Иймээс та багш нарын дуудлагад санаа зовинох хэрэггүй.

     

  • Бага насны хүүхэд очиж суралцах боломжтой юу?

    Танхимын сургалтад 5-с дээш насны хүүхдүүд хамтрагдах боломжтой. Дотуур байранд 16-с дээш насны хүүхэд байрлах боломжтой.

     

  • Хүүхэд харах төв байдаг уу?

    Хүүхэд харах төв байхгүй.

     

  • Нэг багш тогтмол хичээл орох уу?

    Үгүй. Та хичээл тус бүртээ өөр өөр багш сонгож суралцах боломжтой.

     

  • Сонгосон багшаа сольж болох уу?

    Та хичээлээ захиалах хэсгээс хүссэн багшаа сонгох боломжтой.

     

  • Хамгийн багадаа хэдэн өдөр танхимын сургалт авч болох вэ?

    Хамгийн багадаа 1 өдөр суралцах боломжтой. Та өдрийн 3,6,8 цагийн ганцаарчилсан хичээлээс сонгож хичээллэнэ.

     

  • Хичээлийнхээ эхлэх өдрийг яаж сонгох вэ?

    Та хичээлээ аль ч өдөр эхэлж болно. Жилийн турш баярын өдрүүдийг тохиолдуулж 10 хоног сургууль амардаг тул тухайн баярын өдрүүдээр хичээллэх боломжгүй.

  • Яаж харах вэ?

    Та доорх линк дээр дарж хараарай.

  • Сургалтын төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжтой юу?

    Сургалтын төлбөрийг нэг удаа бүтэн төлөх шаардлагатай.

     

  • Баяр ёслолоор сургууль ажиллахгүй өдрүүдэд нэмэлт төлбөр төлж хичээл авах боломжтой юу?

    Уучлаарай, боломжгүй.

     

  • Өргөдөл гаргасны дараа хувиараа өөрчлөх боломжтой юу?

    Хэрвээ та хувиараа баталгаажуулсан бол солих боломжгүй ба бүртгэлээ цуцлаад дахин бүртгүүлээрэй.

     

  • Би төлбөрийн баримтаа авч болох уу?

    Төлбөр төлсөн гүйлгээ баталгаажсаны дараа бид төлбөрийн баримт өгөх болно.

     

  • Тосох үйлчилгээ гэж юу вэ?

    Онгоцноос тосох үйлчилгээ нь таныг онгоцны буудлаас сургуулийн дотуур байр эсвэл IT Park-той ойролцоох байранд хүргэн болно. Үйлчилгээний төлбөр 30$ байна. Хэрвээ та тосох үйлчилгээ

    ※ Сургуультай ойролцоох зочид буудлууд: Waterfront Hotel、Seda Hotel、Zerenity、Alba Uno захиалаагүй бол онгоцны буудлаас таксигаар сургууль дээрээ ирээрэй.

     

  • Сургуулийн ойролцоо супермаркет, ресторан байдаг уу?

    Сургуулийн хажууд их дэлгүүр байрладаг ба бүх төрлийн ресторан, кафе, дэлгүүр г.м байдаг. Мөн there are McDonald’s, Starbucks зэрэг сүлжээ газрууд байдаг.

  • Хоолны тухай?

    Олон үндэсний буюу Япон, Солонгос, Хятад, Филиппин зэрэг орон орны хоолтой.

     

  • Wi-Fi байгаа юу?

    Сургууль болон дотуур байранд Wi-Fi байгаа.

     

  • Согтууруулах ундаа хориотой байдаг уу?

    Сургууль болон дотуур байранд согтууруулах ундаа хэрэглэх хориотой.

     

  • Тамхи татах хориотой юу?

    Сургууль болон дотуур байранд тамхи татах хориотой. Та тамхины цэгт очиж тамхи татаж болно.

Байрлах байрны тухай

  • Сургуулийн дотуур байр ямар вэ?

    QQEnglish-ийн дотуур байр капсул зочид буудал байрлаж болно.

     

  • Байрны талаар юу санал болгох вэ?

    Дотуур байр (капсул зочид буудал): Зардалаа хэмнэж сургуультай ойрхон амьдрах сонирхолтой сурагч нарт тохиромжтой.
    Зочид буудал: Хувийн орон зай ихтэй амьдрах дуртай хүмүүст илүү тохиромжтой.
    Airbnb: Себүгийн амьдралыг мэдрэхийг хүссэн хүмүүст тохиромжтой.

  • Амьдрах байраа солих боломжтой юу?

    Тийм. Та дотуур байрнаас зочид буудал эсвэл Airbnb-рүү нүүх боломжтой. Гэхдээ таны дотуур байрны төлбөрт буцаан олголт хийгдэхгүйг анхаарна уу.
    Хэрвээ та зочид буудалаас дотуур байр руу шилжиж ирэх гэж байгаа бол өмнө нь мэдэгдэж баталгаажуулах шаардлагатай.

     

  • Дотуур байрны тохижилт, үйлчилгээ ямар байна вэ?

    Дотуур байр сургуультай нэг байранд байрладаг. Капсул өрөө нь дортоо ор, толь, өлгүүр, тавиуртай. Нийтийн шүршүүр, 00 өрөөтэй, мөн хичээл хийх боломжтой лоунж хэсэгтэй.
    * Капсул дотор хоол идэх, уух зүйл уух хориотой.

     

  • Оюутны дотуур байранд коронавирусын эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?

    Бид ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж байгаа ба дотуур байранд маск зүүхийг шаардаж байгаа болно.

     

  • Дотуур байранд эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа байрладаг уу?

    Тийм. Эрэгтэй, эмэгтэй тусдаа байрладаг.

     

  • Дотуур байранд баримтлах өөр дүрэм байга юу?

    Дотуур байранд хоол идэх, уух зүйл уух бол зөвхөн лоунж хэсэгт идэх, уух боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэх хориотой ба хэрвээ та уг дүрмийг зөрчвөл барилга дотод дахин нэвтрэх эрхгүй болно.

     

  • Дотуур байранд ямар нэгэн хорио байдаг уу?

    Хорио байхгүй. Гэхдээ дотуур байранд олон оюутан хамт амьдарч байгаа учир та орой болон өглөө дуу чимээ бага гаргаж бусдыгаа хүндлэх хэрэгтэй.

     

  • Хэзээ дотуур байранд орж, гарах боломжтой вэ?

    Та хичээлээ эхлэхээс 1 хоногийн өмнө орж, Хичээлээ дууссанаас хойш 1 хоног дотор гарах шаардлагатай.

     

  • Дотуур байранд хичээл хийх боломжтой газар байгаа юу? Тухайн газрыг ашиглах боломжтой тогтсон цаг байгаа юу?

    Та сургууль дотор байрлах ширээнүүдийг ашиглаж хичээлээ хийх боломжтой. Сургууль амрах баярын өдрүүдээс бусад өдөр 6:00-21:00 цагийн хооронд ашиглаж болно.

     

  • Дотуур байрны шүршүүр, 00 өрөө нийтийнх үү? Тодорхой цагуудад хэрэглэдэг үү?

    Нийтийн шүршүүр, 00 өрөөтэй. Та орой болон өглөө эрт хэрэглэх бол бусад оюутнуудын тав тухыг алдагдуулахгүй байх хэрэгтэй.

     

  • Дотуур байранд шүүгээ, сейф байдаг уу?

    Дотуур байранд шүүгээ, сейф байхгүй.

     

  • Би өөрөө капсулны байрлалаа сонгох боломжтой юу?

    Уучлаарай, сонгох боломжгүй.

     

  • Ямар зочид буудал сургуультай хамгийн ойрхон байдаг вэ?

    Seda зочид буудал сургуулийн хажууд хамгийн ойрхон байрладаг.
    Бусад зочид буудлууд: Waterfront Hotel, Zerenity Hotel, and Alba Uno Hotel, 10 минут орчим алхах зайтай
    Airbnb:Avida Tower, Avida Riala

Сэбү дэхь амьдрал

  • Сэбү аюулгүй хот мөн үү?

    Сэбү бол аялал жуулчлалаараа дэлхийд алдартай бүс нутаг юм. Манай сургууль байрладаг IT Park хэсэг бол 24 цагийн харуул хамгаалалттай Сэбү дэхь хамгийн аюулгүй газруудын нэг.

  • Амьдрах зардалдаа зориулж хэр их мөнгө бэлдэх хэрэгтэй вэ?

    Шоппинг хийх, хоол, үзвэр үйлчилгээ г.м хэрэглээний зардал сард дунджаар 200$-400$ байна.

  • Хэрхэн мөнгөө песо болгож солиулах юэ?

    Та их дэлгүүрт байрлах вальют арилжааны газрууд болон бусад газруудад мөнгөө солиулж болно. Мөн кредит болон дебит картаа ашиглан бэлэн мөнгө авах боломжтой. Их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх нь илүү аюулгүй байх болно.

  • Сургуулийн компьютерийг бие даан суралцахдаа ашиглаж болох уу?

    Уучлаарай, бие даан суралцахад зориулсан компьютерүүд одоогоор байхгүй байгаа тул та өөрийн зөөврийн компьютераа авчраарай.

  • Өвдвөл яах вэ?

    Сургуулийн эмчид үзүүлж зөвөлгөө авах боломжтой.
    Яаралтай тусламж авах хэрэгтэй бол бид танийг эмнэлэгт хүргэж өгөх болно.
    *Хэрвээ та тогтмол эм уудаг бол эмээ авчраарай.

  • Эрүүл ахуйн хувьд анхаарах зүйл бий юу?

    Цоргоны ус ууж болохгүй. Санамсаргүйгээр уухаас сэргийлээрэй.
    Мөн орон нутгийн хоол, хүнсний лангуу, удаан хугацаагаар гадаа ил байгаа хоолноос болгоомжлоорой.

  • Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөж болох вэ?

    Та дотуур байрандаа хичээлээ хийж болно. Мөн дэлгүүр явж шоппинг хийх, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөх бүрэн боломжтой.
    Хүмүүстэй харилцахдаа аль болох англи хэлээ ашиглаж ярьвал таньд хурдан сайжрахад нөлөөлөх болно.

  • Хувцасаа угааж болох уу?

    Сургуулийн эргэн тойронд хэд хэдэн хувцас угаах үйлчилгээний газар байдаг. Өөртөө үйлчлэх угаалгын газар биш ба угаалгын газрын ажилчид таны хувцасыг угааж цэвэрлэн бэлэн болгож өгнө.
    Мөн та сургуулийн хувцас угаалгын үйлчилгээнд хувцасаа өгч болно.

Гадаадад очиж суралцахаас өмнөх бэлтгэл

  • Виз хэрэгтэй юу?

    Филиппин рүү нэвтрэхийн тулд виз шаардлагатай эсэхээ урьдчилан баталгаажуулаарай.
    Сургуульд ирсний дараа таны суралцах хугацааны визийг сургуулийн зүгээс сунгаж өгнө.

     

  • SSP гэж юу вэ?

    SSP нь Филиппины засгийн газраас олгодог суралцах тусгай зөвшөөрөл юм. Хэрвээ та Филиппинд суралцаж байгаа бол заавал уг зөвшөөрлийн авах хэрэгтэй. Таныг сургуульд ирсний дараа сургуулийн ажилтан таны суралцах тусгай зөвшөөрлийг авч өгөх болно.
    Дэлгэрэнгүй мэдээллийг “Гадаадад суралцах гарын авлага: Та гадаадад суралцахаар шийдсэн бол” жагсаалт болон “SSP авах” баганаас үзнэ үү.

  • Хэрвээ би 2 дахь удаагаа очиж суралцах гэж байгаа бол SSP-ийг дахиж авах хэрэгтэй юу?

    SSP нь 6 сарын хугацаанд хүчинтэй байдаг. Хэрвээ таны энэ хугацаа дууссан бол та дахиж авах шаардлагатай.

     

  • I-card гэж юу вэ?

    Гадаадын иргэний бүртгэлийн карт. Филиппинд 59 ба түүнээс дээш хоног байх хүмүүс үүнийг авах шаардлагатай ба сургууль таны өмнөөс авч өгөх болно. Төлбөр 3200 песо байна.

     

  • Би суралцахаар ирэхдээ юу авчрах хэрэгтэй вэ?

    Авчрах шаардлагатай эд зүйлсийн жагсаалтыг харна уу.

  • Ямар төрлийн хувцас авчрах хэрэгтэй вэ?

    QQEnglish сургуулийн байрлаж буй барилга нь хувцасны кодтой бөгөөд ханцуйгүй цамц, камзол, шаахайтай орох боломжгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

    Филиппинд жилийн дундаж хэм 25℃~32℃ байдаг. Тиймээс та зуны хувцас хамгийн тохиромжтой. Гэхдээ барилга дотор сэрүүхэн байдаг тул урт ханцуйтай цамц, дулаан хувцасаа хамт бэлдэхийг зөвлөж байна.

Онлайн хичээлтэй хослуулах

  • Би Сэбүд сурахдаа онлайнаар сурсан хичээлээ авч болох уу?

    Тиймээ, болно.
    Та онлайнаар сурч байсан хичээлээ үргэлжлүүлэн танхимаар сурах боломжтой.
    Мөн та танхимаар сурсныхаа дараа онлайн хичээлээ үргэлжлүүлэх үзэж болно.

     

  • Онлайнаар үзэж байсан хичээлийн материалаа үргэлжлүүлэн судлах боломжтой юу?

    Та онлайнаар судалж байсан материалаа IT Park кампуст ирээд үргэлжлүүлэн судлах боломжтой.
    Хичээлийг үргэлжлүүлэх явцдаа адилхан сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах боломжтой.