Хүүхдэд зориулсан англи хэлний сургалтын хөтөлбөр болон материалууд
ESL чадварлаг багш нарын хүүхдэд зориулан тусгай материал ашиглан гаргасан хөтөлбөрүүд
QQEnglish нь сургуулийн өмнөх боловсролоос эхлээд бага анги хүртэлх хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог. Энэ хуудсанд сургалтын хөтөлбөр бүрийн онцлог, түвшний талаарх мэдээллийг багтаасан. Доорх мэдээллүүдийг ашиглан хүүхдийнхээ сургалтын хөтөлбөрийг сонгоход тусална уу. Мөн та сургалтын материалыг эх хувиар нь манай хуудаснаас үзэх боломжтой.
Хүүхдэд зориулсан гол хөтөлбөрүүд
Smart Kids
Хүүхдэд зориулсан №1 хөтөлбөрүүд
Smart Kids бол хоёрдогч хэлний боловсролын мэргэжилтнүүдийн баг боловсруулсан анхны сургалтын хөтөлбөр юм. Smart Kids бол QQEnglish-н бага насны хүүхдүүдэд зориулсан цогц үндсэн сургалтын хөтөлбөр бөгөөд англиар ярихад шаардлагатай өдөр тутмын үгсийн сан, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, мөн англи хэлээр ярьдаг орнуудын соёлтой танилцах боломжийг олгодог олон талт сургалтын хөтөлбөр юм. Smart Kids нь хүүхдүүдийн англи хэлийг сонирхох санаануудаар дүүрэн байдаг. Эхнээс нь эхэлж байгаа хүүхдүүд ч гэсэн анхан шатны мэдлэг олж авахын зэрэгцээ хичээлдээ дуртай байх болно. Smart kids нь анхан шатнаас эхлээд ахисан түвшний бүх шатны хүүхдүүдэд зориулсан 8 номноос бүрддэг.
- Англи хэл сурч эхэлж буй сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчид
- Англи хэлний харилцааны ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчид
English for Little Ones
Англи хэлний ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчид
Энэ бол англи хэлийг эхнээс нь эхэлж байгаа хүүхдүүдэд зориулсан танилцуулах сургалтын хөтөлбөр юм.
Хичээл дээр хүүхдүүд энгийн нэр үгтэй танилцаж, англи хэл дээрх үгийн утгыг дуудлагатай нь холбон суралцана.
Энэхүү сургалтын хөтөлбөр нь англи хэл сурч эхэлж байгаа болон Smart Kids Pre-Starter эсвэл Starter зэрэг хөтөлбөрүүдийг хүнд гэж үзэж бөйгаа хүүхдүүдэд тохиромжтой.
- Англи хэл сурч эхэлж буй сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчид
- Англи хэлний харилцааны ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй сургуулийн өмнөх насны болон бага ангийн сурагчид
Нэмэлт сургалтын хөтөлбөрүүд
Magic Phonics
Англи хэлний зөв дуудлагыг эзэмшицгээе!
“Үсгийн дуудлага” дараа нь “Холбоо үгсийн дуудлага” сайжруулах дасгалуудыг давтан хийснээр хүүхдүүд үгийн дуудлагыг зөв сурч эхлэнэ. Сургалтын хөтөлбөрт үгсээс гадна богино, урт өгүүлбэрүүдийг чанга унших дасгалуудыг шат дарааллаар тусгасан бөгөөд хүүхэд үсэг, дуудлага хоорондын уялдаа холбоог таньж, унших, сонсох, ярих, бичих чадваруудаа сайжруулна.
- Авиа болон дуудлагаа сайжруулах хүсэлтэй хүүхдүүдэд
- Зөв дуудлагатай болохыг хүсч буй хүүхдүүдэд
Callan for kids
Хүүхдэд зориулсан Каллан аргыг ашиглан англи хэлний харилцааны ур чадварыг сайжруулах
Хүүхдэд зориулсан Каллан арга нь дэлхийн өнцөг булан бүрт англи хэл сурч байгаа суралцагчдад Кэмбрижийн англи хэлний түвшин тогтоох шалгалтын (PET) агуулгыг бусад аргуудаас 1/4 хувьд нь өгөхийн тулд ашигладаг батлагдсан арга юм. Хичээлийн хөтөлбөр нь хүүхдүүдэд тоглоомын аргаар англи хэлээр харилцан ярихад шаардлагатай дадлыг бий болгоход туслах зорилготой. 1-6 түвшний хооронд суралцах боломжтой тул анхан шатнаас эхэлж буй хүүхдүүд ч гэсэн англи хэлний мэдлэгээ CEFR A2 түвшинтэй (Eiken Level 2-той дүйцэхүйц) дээшлүүлж чадна.
- Англи хэлний ярианы болон сонсох чадвараа тогтмол сайжруулах хүсэлтэй хүүхдүүдэд
- Каллан аргаар суралцах хүсэлтэй хүүхдүүдэд
We can!
Мэдлэгээс гадна англи хэлийг хэрэглээнд ашиглах
We can! хөтөлбөр нь бага ангийн сурагчдад зориулсан 7 сургалтын хөтөлбөрөөс бүрдэнэ. Түвшин бүр нарийвчилсан зорилтуудтай бөгөөд бүх түвшинд 384 бүлэгтэй. 6-р түвшний төгсгөлд оюутнууд Cambridge Young Learners English Test (Movers level)-ийг эзэмшсэн байх болно. Spiral сургалтын хөтөлбөр нь оюутнуудад англи хэлний “үр дүнтэй” ур чадваруудыг бий болгохын тулд ижил үгсийн сан, дүрмийг дахин дахин давтах боломжийг олгодог.
- Англи хэлийг хэрэглээндээ ашиглахыг хүсч буй хүүхдүүдэд
Time to talk
Дунд түвшний оюутнуудыг өгөгдсөн сэдвийн дагуу уншиж, ярихад зориулсан хөтөлбөр
“Time to talk” хичээлээр оюутнууд хими болон шинжлэх ухаанаас эхлээд ёс суртахууны талаарх хичээлүүд дээр “Усны ууршилт”, “Хэвтэж буй хүү”, “Роботон загас” гэх мэт олон төрлийн сэдвүүдийг уншиж, ярилцах болно. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад бусад хичээлүүдийг англи хэл дээр үзэх боломж олгон сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, англи хэл дээр уншиж ойлгох чадварыг нэмэгдүүлнэ. Хэрэв та “Smart kids” номын 4-р номыг хүртэл үзсэн эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний англи хэлний мэдлэгтэй бол “Time to talk” хичээлийг сонгоцгоорой!
- Бага ангиас ахлах ангийн сурагчид хүртэл
- Англи хэлний унших чадвараа хөгжүүлэх хүсэлтэй суралцагчид
Write Source - Хүүхдэд зориулсан бичгийн хичээл
Англи хэлний бичих ур чадварын үндсэн болон ахисан түвшний ур чадваруудыг заах тусгай сургалтын хөтөлбөр
“Write Source” нь хүүхдэд зориулсан системчилсэн бичгийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг Америкийн алдартай сурах бичиг болох “Write Source” дээр үндэслэн гаргасан. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад урт өгүүлбэрийг хүндрэлгүйгээр бичихэд туслах зорилготой юм.
Write Source сургалтын хөтөлбөр нь оюутнуудад англи хэлний найруулгыг дүрмийн дагуу хийх аргыг зааж, дадлагажуулах замаар англи хэлний бичгийн үндсэн чадварыг эзэмшихэд нь туслах зорилготой юм.
- Бичих ур чадвараа сайжруулахыг хүссэн суралцагчид
- Англи хэл дээр хэрхэн өгүүлбэр бүтээх талаар сурах хүсэлтэй суралцагчид
We Sing We Learn
Дуу сонсонгоо дуулах хөгжилтэй аргаар англи хэлээ сурах.
“We sing We Learn” нь хүүхдүүдэд дуугаар дамжуулан англи хэл сурахад зориулагдсан сургалтын хөтөлбөр бөгөөд 3-5 насны хүүхдүүдээс эхлэн бага ангийн сурагчдад тохиромжтой. Хүүхдүүд тоглоом тоглож, дуу дуулж, шүлэг сонссоноор англи хэлний зөв дуудлагыг сурч цаашлаад сонсгол нь сайжирна.
- 3-5 насны англиар дуу сонсож, дуулах сонирхолтой хүүхдүүдэд
- Англи хэлийг сурч эхлэж буй хүүхдүүдэд