Сэбүд суралцах гарын авлага

Амжилттай сурахад тань туслах танд хэрэгтэй бүхий л мэдээлэл

Хөтөлбөрт бүртгүүлсний дараа

Та хөтөлбөрт бүртгүүлсний сурах бэлтгэлээ хангаж эд зүйлсээ бүрэн эсэхийг шалгаарай.

Мөн бидний илгээсэн материалыг анхааралтай шалгана уу.

HWM

Шаардлагатай зүйлсийн жагсаалт:

Хөтөлбөрт шаардлагатай болон бэлтгэх зүйлсийн жагсаалтыг доор харуулав.

Аялалд гарахын өмнөх бэлтгэл

Төлбөр баталгаажсны дараа бид таны имэйл хаяг руу эцсийн баталгаажсан материалыг илгээх болно.

Тэдгээрийг шалган урьдчилан бэлтгэнэ үү.

Филиппин улсын хилээр нэвтрэхэд шаардагдах зүйлс

Паспорт

  • Та өөрийн паспортны хүчинтэй хугацааг буцах өдрийн хамт харьцуулан харна уу.
  • Алдагдахаас зайлсхийн паспортынхаа хуулбар болон зургийг бэлдэнэ үү.

Ирэх, буцах нислэгийн тийз

  • Заавал буцах нислэгийн тийзтэй байх шаардлагатай. ( буцах нислэгийн тийзгүй тохиолдолд таныг Филиппин улсын хилээр оруулахгүй буцаах болно гэдгийг анхаарна уу)
  • Нислэгийн тийзний хуулбар болон зургийг бэлдэнэ үү.

Виз

  • Филиппин улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй ба 30-с илүү хоног оршин суухаар бол та виз сунгалт хийлгэж болно.

Бэлэн мөнгө

  • Бэлэн мөнгөө доллараар авчрах нь зүйтэй.
  • Та ITPark, томоохон худалдааны төвүүд болон онгоцны буудал дээр мөнгө солиулах боломжтой.

Кредит карт

  • Олон улсын кредит карт
  • Олон улсын бэлэн мөнгөний карт (Филиппинд авах боломжтой)

Үнэмлэхний зураг

  • Та SSP буюу сурах тусгай зөвшөөрөл авах шаардлагатай тул дараах зүйлсийг авчирна уу.
  • Хураамж 6840 пэсо
  • Цээж зурагны 100 пэсо

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Филиппин улсын хилээр гарахад шаардагдах зүйлс

Онгоцны буудал дээрх хураамж

  • Та явахдаа онгоцны буудал дээр 850 пэсо хураамжаар төлөх учир бэлдэн очихыг хүсье

2020 оны 1 сарын байдлаар 1 пэсо 53 төгрөг

Хичээлтэй холбоотой бэлдэх зүйлс

Толь бичиг

  • Та өөрийн хэрэглэх боломжтой толь бичигээ авчирна уу.
  • Интернетгүй үед ашиглаж болохуйц утасны толь бичиг байвал сайн.

Өөрийн ашигладаг ном

  • Та дүрмийн сурах бичиг гэх мэт дуртай сурах бичгээ авч ирж болно.
  • Филиппин улсаас авах боломжгүй монгол хэл дээрх сурах бичиг авч ирж болно

Бичиг хэргийн хэрэгсэл

  • Танд хил дээр хуудас бөглөхөд хэрэг болох тул гар ачаандаа авч явахыг зөвлөж байна.

Зөөврийн компьютер
гэх мэт …

  • Та сургууль болон дотуур байрандаа Wifi ашиглан орж болно.
  • Бизнесийн англи хэлний хөтөлбөрийг сонгосон оюутнууд PowerPoint ашиглаж болох утас, таблет болон зөөврийн компьютертай байвал сайн.

Хувийн эд зүйлс

Хувцас

  • Өмд, богино шорт, подволк
  • Урт ханцуйтай цамц (Зарим үед барилга дотор хүйтэн байдаг)
  • ※Хотын төвийн кампусд хувцаслалтын дүрэмтэй.
  • Хөтөлбөрийн өмнө хүлээн авсан хуудсыг анхааралтай харна уу.

Дотуур хувцас/ оймс

  • Өөрөө тохируулан авчирна.

Эм

  • Анхан шатны хэрэлгэх эм (ханиад, толгой болон гэдэсний эм)
  • Филиппинээс мөн эм худалдан авч хэрэглэж болно. (Зарим эмийг худалдаж авахад эмчийн бичиг хэрэгтэй)

Шумуулны тос, цацлага

  • Шумуулны цацлага эм гээд өөрийн хэрэглэхээ авч ирж болно. Мөн Филиппинд очоод авсан ч болно.
  • Шумуулаар дамждаг зарим өвчин байдаг тул болгоомжтой байхыг хүсье.

Спорт гутал, шаахай

  • Спорт гутал, шаахай
  • Шаахай (сургуульд наран шарлагын углааш өмсөх хориотой)
  • Гэрийн шаахай

Ариун цэврийн хэрэгсэл

  • Шүдний сойз, шүдний оо, саван, шампунь, сахлын хутга, хумсны хутга г.м

Ахуйн хэрэгсэл

  • Ариун цэврийн цаас (Хотхон, сургууль болон бусад олон нийтийн газарт ариун цэврийн цаас байдаггүй.)
  • Нойтон болон хуурай салфетка, гар ариутгагч

Гоо сайхны хэрэгсэл

  • Гоо сайхны бүтээгдэхүүн, нарнаас хамгаалах тос
  • Та эдгээрийг Филиппинээс худалдаж авч болох ч, өөрийн хэрэглэдэг дуртай бүтээгдэхүүнээ авчирсан нь дээр байх.

Алчуур

  • Ванны алчуур, гар нүүрний алчуур
  • (Дотуур байранд алчуур байхгүй / зочид буудалд байдаг)

Угаалгын хэрэгсэл

  • Гарын саван, өлгүүр (Сургуулиас оюутанд 5 өлгүүр өгөх болно)

Шүхэр

  • Сэбү хотоос худалдан авч болно.
  • Монголоос авч ирж болох ба ачаандаа хийхийг зөвлөж байна.(гар ачаанд хийсэн тохиолдолд хил дээр хураалгана гэдгийг анхаарна уу)

Нарны тос

  • Нарны малгай, нарны шил, нарнаас хамгаалагч

Усны хувцас

  • Усны хувцас, усны шил, усны малгай
  • Эдгээр нь усанд сэлэх, арлуудаар аялахад хэрэгтэй.

Үсний сэнс

  • Шаардлагатай гэж үзвэл та үсний сэнсээ авч ирнэ үү.
  • Мөн үсний сэнс сургуулиас түрээслэж болно.

Бусад

  • Зургийн аппарат, зөөврийн компьютер, цаг

※Филиппины хүчдэл 220В гэдгийг анхааран шаардлагатай гэж үзвэл өөрийн хувиргагчаа авч ирж болно.

Scroll to Top

Online Campus

price List