Сургуулийн мэдээлэл

QQEnglish бол хамгийн том англи хэлний сургууль бөгөөд англи хэлээр ярьдаг болохоос гадна сэтгэхүйг өөрчилдөг

Англи хэл таны амьдралд эрс өөрчлөлтийг авчрах болно.

10 жилийн өмнө би Филиппин улсын Себү хотод Англи хэл сурахаар ирж байсан. Сургалтанд сууснаар би англи хэлээр илтгэл тавих хэмжээний ярих чадвартай болсон. Дараа нь би QQEnglish-ийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо дэлхий даяар 1200 ажилтан, 7 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өмнө нь QQEnglish нь “QQBin” гэх нэртэй мотоциклийн борлуулалтын компани байсан. “Англи хэл таны амьдралд эрс өөрчлөлтийг авчрах болно.” гэдэгт би итгэдэг ба энэ нь манай сургуулийн уриа юм.

ผู้ก่อตั้ง

Англи хэл сурч эхэлсэн шалтгаан нь би мотоциклийн талаар италичуудтай ярихыг хүссэн юм.

Би мотоциклд дуртай байсан учраас мотоцикль борлуулалтын компани байгуулсан. Манай хамгийн сайн борлуулалттай нь Италид үйлдвэрлэгдсэн скүтер байсан. Үүний дараа миний эргэн тойрон мотоциклиор хүрээлэгдэж байв. Гэхдээ 15 жилийн өмнө би 40 орчим настай байхдаа англи хэл сурч эхэлсэн ба гол зорилго маань Италичуудтай мотоциклийн талаар ярих байв. Англиар ярьж чаддаг болсноор миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Би тэр үедээ аль болох олон хүмүүс Англи хэлээр ярьж суран өөрсддөө олдсон боломжуудаа нээгээсэй гэж бодсон. Дараа нь би Филиппин улсад анхны Япон эзэнтэй англи хэлний сургууль байгуулсан ба одоогийн QQEnglish сургууль юм.

Би англи хэл суралцагчиддаа зориулан "Өндөр чанартай, Япон менежменттэй" сургууль байгуулахыг хүссэн.

Филиппин нь Азийн бүс нутагт оршдог Англи хэлийг өргөнөөр ашигладаг улс ба АНУ, Англи, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амжиргааны өртөг хамгийн хямд төдийгүй ирэх очих зардал бага юм. Мөн ганцаарчилсан цагийг илүү олон болгосноор бидний сургалтын үр дүн сайжирч, бусад сургуулиас ялгарах гол давуу тал болсон.

Филиппинчүүдийн ихэнх хувь нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг.

Филиппинчүүд багаасаа англи хэл сурдаг ба англиар чөлөөтэй ярьж чаддаг.QQEnglish сургуулийн хувьд өндөр чанарыг эрхэмлэн багш нараа шалгаруулж авдаг ба гадаад хүмүүст англи хэл хэрхэн заах сургалтанд хамруулдаг. Түүнээс гадна, бүх багш нар маань багшлах эрхийнTESOL сертификаттай.

Би Сэбү хотын хамгийн аюулгүй орчинтой газар болох ITPark цогцолбор газрыг сонгож авсан.

Аюулгүй байдал нэн түрүүнд тавигдах ёстой. Оюутнууд зөвхөн сургууль, дотуур байрны хооронд явах нь уйтгартай гэж би боддог.Гадаад суралцахын нэг сонирхолтой тал нь суралцаж буй улсынхаа соёлтой танилцах юм. ITPark нь яг үүнд тохирсон газар гэж би бодсон бөгөөд оюутнуудыг аюулгүй газар бусадтай харилцан англиар яриасай гэж хүссэн.

Үүнээс гадна, танд бэрхшээл тулгарах үед хэдийд ч тусалж чадах 50 орчим олон улсын  ажилтантай. Жишээлбэл, та хүндээр өвдөх болон ямар нэгэн аюултай нөхцөл байдалд орсон тохиолдолд бидэнтэй холбоо бариарай. Бид танд дэмжлэг үзүүлэх болно.

Бие даасан сурах бичиг байдаггүй.
Өөрсдөө шинээр сурах бичиг гаргаж яагаад болохгүй гэж..

Өөр өөр түвшинтэй оюутнуудад зориулсан ганцаарчилсан хичээлийн сурах бичгийг сургууль өөрөө бэлтгэн гаргах нь зүйтэй гэж бодон ном сурах бичигээ бэлдсэн.

Каллан арга нь англи хэлийг сурах, хурдан бөгөөд үр дүнтэй, бодохгүй орчуулахгүйгээр англиар ярих арга юм. Англи хэлийг анхны хичээлээрээ л сурах болно. Энэхүү арга нь маш өндөр програмын бүтэцтэй ба Англи хэлийг хөгжилтэй байдлаар оюутнуудыг хурдан ярьж, бичиж, уншихад туслана.Каллан арга нь англи хэлийг ердийнхөөс 4 дахин хурдан сургадаг ба QQEnglish нь сургалтанда энэхүү аргыг ашигладаг.

Англи хэлийг үргэлжлүүлэн сурах нь чухал юм. Та сургалтаа дуусгасны дараа онлайн хичээл мөн үзэх боломжтой

Одоогоор QQEnglish дэлхий даяар онлайн сургалтаа явуулж байгаа ба манайд Орос, Монгол гээд Азийн улсууд болон Бразил улсаас оюутнууд ирэн суралцаж байна. Англи хэл бол насан туршийн боловсрол юм. “

พบปะผู้ก่อตั้ง

Би сард нэг удаа дугуй ширээний ярилцлага өрнүүлдэг.