Beach Front кампус - Ойр орчмын барилга, үйлчилгээний газрууд

Далайн эрэгтэй ойролцоох ресортод тав тухтай амраарай

Манай Далайн эргийн салбар нь Мактан арлын Мактан Ньютаун гэх дахин төлөвлөлтийн бүсэд байрладаг.

Энэхүү шинэхэн баригдаж буй хотхон нь Филиппины хамгийн том бүтээн байгуулагч компани Мегаворлдын хэрэгжүүлж буй төсөл юм. Уг хотхон нь 30 га газар эзлэх бөгөөд 1655 орон сууц, оффисын барилга, зочид буудал болон бусад төрөл бүрийн үйлчилгээний байгууламжуудтай.

Түүнчлэн хоолны зах, Япон ресторан, 24 цагийн Seven-Eleven, McDonald’s зэрэг үйлчилгээний газрууд сурагчийн ая тухтай байдлыг хангаж өгнө.

Дэлгүүр

Mactan Alfresco

Энэ бол Ньютаунд байрлалтай хоолны зах юм. Филиппины уламжлалт төрөл бүрийн хоол хүнс, уух зүйлсээр үйлчилдэг 10 гаруй худалдааны газар бий. Өдөр бүр оройны 10 цаг хүртэл ажиллана.

Choobi Choobi

Далайн гаралтай хүнсээрээ алдартай Филиппины нэр хүндтэй ресторан. Эндэхийн хамгийн амттай сам хорхойг та бүгдэд санал болгож байна.

Shikisai

Төрөл бүрийн япон хоол хүнс санал болгох Япон хоолны ресторан. Иж бүрдэл хоолноос эхлээд, нэг хүн хооллоход тохиромжтой будааны боул, суши, сашими зэрэг хоолоор үйлчилдэг.

McDonald's

Бургер, гарсан төмс бас мэдээж Филиппиний үндэсний шарсан тахиа, шпагеттигаар үйлчилдэг. 24 цагийн турш ажиллана.

Kogi-Q

Энэ бол хүссэн хэмжээгээрээ идэх боломжтой яакиникү төрлийн Солонгос хэв маягтай ресторан юм. Голчлон гахай, тахиан махаар үйлчилдэг ба үнэ хямд, Филиппин хүмүүсийн дунд алдартай.

Chicken & Beer

Нэрээс нь хараад л ойлгомжтой энэ газар бол тахиан мах, шар айргаараа алдартай. Үндсэн тахиа нь шарсан тахиа бөгөөд Солонгосын халуун тахиагаар үйлчилдэг.

CLUB Lux

Шөнийн клуб. Энэхүү газар нь Сэбүгийн иргэдийн бүжиглэх дуртай газар төдийгүй хөгжим сонсож, юм уухад тохиромжтой.

Hangout

Энэ бол Япон стэкний ресторан. Стэкнээс гадна бургер стек, паста зэрэг барууны хоол хүнсээр үйлчилдэг.

Кафе

Starbucks

Сэбүд ч мөн Starbucks байдаг. Сэбү юм уу, Филиппины загвартай аяга, дурсгалын зүйлс авах боломжтой.

The Civet Coffee

Эхлээд харахад жирийн нэг кафе шиг харагдах ч, Филиппиний ховор төрлийн суусар муурын ялгадсаас гаргаж авдаг, ховор зэргийн үрээр кофе гаргадаг.

Дэлгүүр

7 Eleven

Уух зүйл, ахуйн бараа болон бусад зүйлсээ хялбархан авах боломжтой. Шарсан тахиа, мантуун бууз зэрэг хүнс мөн гардаг.

Robinsons Easymart

Энэ бол хүнсний супермаркет юм. Барилга дотор байдаг тул тийм ч том биш ч, хэрэгтэй зүйлсээ авахад тун хялбар.

Watsons

Зүүн өмнөд азидаа алдартай эмийн сан. Эмийн санчтай зөвлөлдөөд эм авч болохоос гадна, саван, витамин, эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн зэрэг худалдаалдаг.

LG Garden Walk

Ньютауны харалдаа байрлах худалдааны төв. Ресторан байхаас гадна, барилгын материалын дэлгүүр зэрэг олон төрлийн худалдааны байгууламж бий.

Аялал жуулчлал

Mactan Shrine

1521 онд Испанийн хайгуулч Магеллан Мактан арал дээр ирснээр Филиппин улсын Христ шашины түүх үүсэлтэй. Энэ газарт Магеллан болон Филиппин Лапу-Лапу нарын дурсгал бий.

Sto. Nino de Mactan Church

Энэ бол нутгийн хүмүүсийн цугладаг Христийн сүм юм. Филиппин Христ шашинтай улс тул та өөрийн улсдаа мэдэрч байгаагүй зүйлсийг мэдэрч чадна.

Амралтын газар, зочид буудал

Shangri-La's Mactan Resort

300 метр гаруй урт далайн эрэгтэй 5-од бүхий тансаг зэргийн зочид буудал. Мөн далайн эргийн урд талд далайн дархан цаазат газар байдаг бөгөөд та усанд шумбаж, халуун орны загаснуудыг харах боломжтой.

Dusit Thani Mactan Cebu Resort

Энэ бол Тайландад үүсэлтэй 5-одтой амралтын газар юм. Ихэнх өрөөнүүд нь далай руу харсан, ресторан, бар, спа зэрэг үйлчилгээнүүд нэг дор цогцолсон.

Бусад

Newtown Public Transit Terminal

Энд мөн автобусны терминал бий. This is the bus terminal. QQEnglsih сургуулийн IT Park салбар байрладаг IT Park руу явах автобус эндээс хөдөлнө.

TUF

Эрэгтэй үс засдаг үсчин. Сэбүгийн дээд зэргийн үсчний газар бөгөөд цэвэрхэн дотоод засалтай.

NUAT THAI Massage

Нэг цагийн ердөө 20 мянган төгрөгөөр үйлчилдэг бүтэн биеийн массажны газар бий. Хэвтээд бүтэн биеийн массажинд орох болон, хэвтээ сандалд суугаад хөлний массаж хийлгэх боломжтой.

Exchange counter

Таны долларыг Филиппин песо болгох вальют арилжааны газар Мактан Нью Таунд байрлаж байна.

Аялах боломж

  • Далай эрэг: 5-20 минут
  • Mactan нисэх онгоц: 20-30 минут
  • IT Park: 1 цагаас 1.5 цаг
Scroll to Top