Хэлний талаархи Европын хэлний үндсэн түвшний тухай иж бүрэн тойм (CEFR түвшин)
Европын хэлний үндсэн түвшин гэж юу вэ?
CEFR гэж нэрлэгдэх Европ хэлний үндсэн түвшний тухай та юу мэдэх вэ? ESL-д суралцагчийн хувьд өмнө нь сонсож байсан ч, сайн ойлгож чадаагүй ухагдахуун байх. ESL багш, суралцагчид хэлний мэдлэгийнхээ түвшнийг мэдэхийн тулд CEFR-ийг ашигладаг.
CEFR түвшин нь хэл суралцагчийн тогтсон англи хэлний түвшнийг тодорхойлоход ашигладаг хэмжүүр юм. Суралцагчдын цаашдын сурах үйлд амин чухал тул англи хэлний бүх суралцагч нарт CEFR түвшин хамааралтай.
Та ESL багшаар ажиллахаар боллоо гэж бодъё, та англиар өөрийгөө тодорхой илэрхийлж, сайн харилцаж чаддаг учраас өөрийн ур чадварт итгэлтэй байлаа. Ажилд ороход өөрийгөө давуу талтай хэмээн итгэж ч байв. Таны найзууд ч таны англи хэлийг сайн гэж магтана.
Харамсалтай нь ажилтан шалгаруулж авах менежер таныг дуудлага, үгсийн сан, дүрэм зүй дээрээ сайжрах хэрэгтэй гэж үзэв. Энэ үед CEFR түвшнийг баримтална.
CEFR түвшин нь суралцагчийн хэлний ур чадварт тодорхой түвшнийг оноож өгдөг. CEFR-т зургаан түвшин бий. Эдгээр түвшин нь сонсох, ярих, унших, бичих гэсэн 4 том ур чадварыг анхан шатны А1 түвшнээс ахисан түвшин буюу C2 түвшин хүртэл хуваадаг.
Энэхүү нийтлэлээр бид таны англи хэл аль түвшинд хамаарахыг болон түвшин бүрийг нарийн тайлбарлах болно.
CEFR түвшнийг ойлгох нь
CEFR түвшин нь Европын зөвлөлөөс 1960-аад оноос 1970-аад оны үед санаачлагдаж, 1990-ээд онд бүрэн баталгаажсан. Бүх Европын улсуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой анх санаачлагдаж байжээ.
CEFR түвшин нь англи хэлний сургуулиудад хэлний түвшний лавлагаа болгон түгээмэл хэрэглэгддэг Анхан, Дунд, Ахисан шаттай тэнцэх гурван бүлэгтэй. Үүний адилаар CEFR түвшин нь Үндсэн, Бие даасан, Мэргэжлийн гэж байх ба түвшин бүр хоёр шаттай.
Олон улсын хэлний стандартын дагуу Кембридж Англи хэл өөрсдийн хэлний түвшнийг CEFR-тэй нийцүүлэн шалгалтын жишиг болгосон. Кембриджийн Англи хэлний түвшин нь CEFR ашиглан стандарт англи хэлний баримталдаг дүрмийн дагуу суралцагчийн хэлний чадавхыг нарийн тодорхойлдог.
Британийн консул ч мөн адил CEFR түвшиний лавлагааны хүснэгтийг ашигладаг ба ингэснээр сурагчдад стандартын дагуух түвшингээ ойлгох, цаашид аль түвшинд хүрч чадахыг тайлбарлах боломжтой болдог.
A1 – Анхан шат
A1 түвшний суралцагчид дараахыг чаддаг байна:
- A1 түвшний суралцагч нар энгийн, өдөр тутмын хэллэгүүдийг ойлгодог, ашиглаж чадна.
- Энгийн хэлцүүдийг хэсэг тунгаасны дараа ашиглаж чадна.
- A1 түвшний суралцагч нар өөрсдийгөө танилцуулж чадна.
- Мөн өөрийн амьдрал, хувийн мэдээллийн талаар, удаан тунгаасны дараа, бүрэн бус бүтэцтэй өгүүлбэрээр хариулж чадна.
A2 – Анхан дунд
A2 түвшний суралцагчид дараахыг чаддаг байна:
- Суралцагчид өөрт ойр дотно сэдвийн тухай ярилцаж, хэлц үгс ашиглаж чадна.
- Энгийн харилцан яриа өрнүүлэх чадвартай байна.
- Энэ түвшний сурагчид өөрийн эргэн тойрны зүйлсийг тайлбарлаж чадна.
- Бусадтай энгийн, богино өгүүлбэрийн бүтэцтэйгээр зурвас солилцох чадвартай байна.
B1 – Дунд шат
B1 түвшний суралцагчид дараахыг чаддаг байна:
- Ямар нэг сэдвийн гол агуулгыг ойлгож чадна.
- Энэ түвшний сурагчид натурал харилцан яриа үүсгэж, зохион байгуулалттай өгүүлбэр зохиож чадна.
- Суралцагчид сэдвийн хүрээнд энгийн үгс ашиглан олон төрлийн зүйлсийг тайлбарлаж чадна.
- Өөрсдийн бодол, аливаа үйл ажиллагаа, туршлагын тухай ярьж, өргөн сэдвийн хүрээнд хэлэлцээр өрнүүлэх чадвартай байна.
B2 – Ахисан дунд шат
B2 түвшний суралцагчид дараахыг чаддаг байна:
- Энэ түвшний суралцагчид хүнд түвшний эх, нийтлэлийн агуулгыг хялбархнаар гаргаж, анализ хийх чадвартай байна.
- Бараг л төрөлх хэл шигээ ярьдаг болсон байх тул унаган англи хэлтэй хүнтэй ч тухтай, өөртөө итгэлтэйгээр харилцаж чаддаг болсон байна.
- Өөрсдийн мэдэх сэдвийн хүрээнд зөв бичих дүрэм, том жижгээр бичих, бичиглэл зэргийн алдааг маш бага гаргаж бичиж, өөрсдийн бодлыг тайлбарлаж чадна.
- Гэнэтийн тохиолдолд өөртөө адил өөрөөс дээр түвшний англи хэлтэй хүнтэй харилцан яриа өрнүүлэх чадвартай байна.
C1 – Ахисан шат
C1 түвшний суралцагчид дараахыг чаддаг байна:
- Энэ түвшний суралцагчид нарийн төвөгтэй эхийг ойлгож, анализ хийж, тайлбарлаж, тодорхойлж ярьж чадах бөгөөд тухайн эхийн шилжсэн утгыг ч мөн ойлгох чадвартай.
- Өргөн хүрээний үгсийн сантай байх ба тухайн сэдэвт тохируулан ашиглаж чадна.
- Энгийн харилцаа, академик түвшин, ажил мэргэжлийн талбарт гээд төрөл бүрийн нөхцөлд англи хэлийг тохируулан, үр дүнтэй ашиглах чадвартай байна.
- Суралцагчид өөрсдийн санаа бодлыг ямар ч цаг үед, төрөлх хэл шигээ илэрхийлж, өөрийн үзэл бодлыг хамгаалах нотолгоо өгөх чадвартай байна.
C2 – Мэргэжлийн түвшин
C2 түвшний суралцагчид дараахыг чаддаг байна.
- Хэцүү бичвэр, нийтлэлийн агуулгыг товчилж, анализ хийх чадвартай.
- Сонссон, харсан зүйлдээ тулгуурласан өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, ойлгуулах чадвартай байна.
- Ярих, бичих чадварыг бүрэн эзэмшинэ.
- Үзэл бодлоо тодорхой жишээгээр илэрхийлж, үндэслэлтэй аргументуудыг уялдаа холбоотой, товч байдлаар гаргаж чадна.
- Ахисан түвшний үгсийн санг бүрэн эзэмшсэн байх ба маш хүнд, өөрт танил бус үгсийн санг ч өргөнөөр ашиглаж чадна.
CEFR түвшин нь хэл суралцагчийн түвшинг хэмжих хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэмжүүр юм. Ямар ч хэл, соёлын суралцагч байсан тухайн хэлний ур чадварыг стандарттайгаар хэмжих боломж олгодог.
Өөрийн CEFR түвшинг хэрхэн мэдэх вэ?
Одоогийн CEFR түвшинг мэдэхийн тулд тухайн хэлийг ойлгох, харилцан ярих чадвараа бодож үзэх хэрэгтэй.
Та энгийн харилцан яриа өрнүүлж, ойлгох чадвартай юу? Уялдаа, авцалдаатай эх зохион бичиж чадах уу?
Сонсох, бичих, унших, ярих ур чадварууд дээр өөдрийн ур чадварыг үнэлж, Англи хэлийг сурах явцдаа сайжруулах шаардлагатай ур чадваруудаа таньж мэдэх хэрэгтэй.
Таны англи хэлний ур чадвар CEFR-ын аль түвшинд хамаарахыг мэдсэний дараа үргэлжлүүлэн сурах уу, эсвэл IELTS, TOEIC зэрэг академик шалгалт өгөх үү гэдгээ шийдэж чадах юм.
Зарим тохиолдолд, таны суралцаж буй хэлний сургууль танд CEFR түвшинд тулгуурлан өөрийн түвшингээ тодорхойлоход тусалдаг.
QQEnglish түвшний тайлбар
QQEnglish сургуульд, суралцагч хамгийн эхний хичээл дээрээ стандарт үнэлгээг хийлгэж, үнэлүүлдэг. Сурагч багшийн тусламжтайгаар хэлний түвшинг шалгуулна. QQEnglish сургуулийн түвшний тайлбар нь CEFR түвшинтэй нийцдэг ба түүнээс ч илүү нарийн тайлбартай байдаг.
Насанд хүрэгчдийн англи хэлний түвшин, хүүхдүүдийнхээс өөр байдаг ч, тайлбар нь бараг ижил. Түвшин тогтоох шалгалтын үр дүнгийн дагуу сурагчдад тохирох хичээлийг санал болгодог.
Сурагчид багшийн санал болгосон ном, хичээлийн дагуу аль хөтөлбөрийг үзэхээ сонгох боломжтой. Насанд хүрэгчдийн хөтөлбөр нь илүү өргөн хүрээний байдаг. Сурагчдад тохирох түвшний дагуу хичээлүүдийг олгодог. Харин хүүхдийн хөтөлбөр нь бага насны хүүхдүүдэд хичээлийг сонирхолтой байлгах үүднээс илүү идэвхтэй хичээллэдэг.
QQEnglish сургуульд өөрийн түвшнийг шалгуулаарай
Та өөрийн англи хэлний түвшнийг тодорхойлуулсан уу? Тодорхойлуулсан бол гайхалтай хэрэг! Хэрэв үгүй бол бид тусалж чадна.
QQEnglish сургуулийн багш нар танаас Эхний удаагийн хичээлээр түвшин тогтоох шалгалт авах боломжтой. Багш нар таны сайн ур чадвар болон, сайжруулах шаардлагатай ур чадваруудыг тодорхойлж өгнө.
QQEnglish сургуулиар дамжуулан түвшин тогтоох шалгалтаа өгч, өөрийн ахицыг бүртгээрэй.
Дүгнэлт
CEFR түвшин нь англи хэлний түвшингээ тодорхойлоход зориулсан хэрэгсэл бөгөөд хэл сурах зорилгодоо хүрэхэд тань тусална. Түвшний тайлбаруудтай танилцаж, зорилтот түвшиндээ хүрээрэй.