Мактан арлаар аялах зөвлөмж: Арал дээр хийж болох 10 сонирхолтой зүйлс
Мактаны тухай товчхон
500 гаруй жилийн өмнөх Фердинанд Магеланы эрлийг та өмнө сонсож байсан уу? Тэрээр Филиппинийг нээж, олон арлууд дээр газардаж байсан боловч тулааны үеэр амиа алдсан юм. Тэрхүү тулааныг “Мактаны дайн” гэж нэрлэдэг.
Мактан бол Филиппиний Сэбү аймагт байрлах Лапу-Лапу хот болон Кордова мужаас бүрдэх жижиг арал. 1521 онд Фердинанд Магелан арал дээр буусан боловч овгийн ахлах Дату Лапу-Лапугийн гарт алагдсан.
Энэхүү ялалт нь Мактан арлынхны хувьд түүхэн ялалт болсон. Тэр үеэс эхлэн энэхүү түүхэн үйл явдлыг санан дурсаж, аливаа баяр ёслол дээр жүжиглэн тоглодог. Лапу-Лапу хотод жил бүр тохиодог баяр болсон юм.
2021 оны дөрвөн сард, Филиппин улсад Христийн шашин танигдсаны 500 дахь жилийн ойн баярыг тэмдэглэсэн.
Мактан Ньютаун хотхон
Лапу-Лапу хотын бизнесийн төв хэсэг болсон Мактан Ньюютаун нь Мактан арал дээр байрлах хугацаанд тань хамгийн аюулгүй газар байх болно. Утасны дуудлагын төв, англи хэлний сургуулиуд, олон улсын сургууль, орон сууц гээд худалдаа, үйлчилгээний зориулалттай олон барилга байгууламжтай. Мөн хувийн үдэшлэг, багийн үйл ажиллагаа болон бусад баяр ёслолдоо түрээслэн авч үдэшлэг зохион байгуулах боломжтой Мактан Ньютаун далайн эрэгтэй. Биеийн галбиртаа анхаарч буй танд Мактан Ньютаун өглөө болон оройдоо гадуур алхаж, гүйхэд аюулгүй газар байх болно.
Мактан арлаар аялах аяллын заавар: Лапу-Лапу хотод хийх зүйлс
Хэрэв та зугаатай, адал явдал хайж байгаа бол Мактан арал дээр сэтгэл хөдлөм зүйлс хийх боломжтой. Мактан арал нь үзэсгэлэнт цагаан элстэй далайн эрэг, тансаг ресторан, арал дамжих аялал зэрэг олон зүйл хийх боломжтой газар билээ.
Мактаны адал явдал, сэтгэл хөдлөлийг мэдрэхдээ бэлэн үү? Танд санаа авах боломжтой Мактаны жишиг аяллын хөтөлбөрийг танилцуулж байна.
Аяллын үнэ
Мактан арал дээр хийх аяллын тань төсөв таны хаанаас, хэдэн хоногоор, юу хийхээр төлөвлөснөөс хамаарна.
Сэбүгийн Мактан руу ирэх нислэгийн төлбөр улс бүрээс шалтгаалан өөр байдаг. Trip.com-оор дамжуулан арай хямд үнээр нислэг, буудлаа олох боломжтой. Харин нийтийн тээвэр, байр, аяллын багц, Мактан арал дээрх хоол хүнсний зардал харьцангүй боломжийн үнэтэй байдаг тул санаа зовох хэрэггүй. Хямд төсвөөр аялж буй хүмүүст тун их таалагдах болно.
Зөвлөмж: Мактан арал дээр хийх зүйлсээ дуусгахад хангалттай төсөв тооцоолоорой.
Мактанд хэрхэн очих вэ?
Төсөв багатай Мактан руу аялах бол энгийн зүйл, харин халуун цаг агаараас шалтгаалж асуудал үүсэж магадгүй тул нийтийн тээврээр хэрхэн явахаа сайн тооцоолоорой. Хэрэв та халуун цаг агаар, адал явдал зэрэгт дуртай бол Мактаны уур амьсгал төгс тохирно.
Амралтаараа онгоцоор нисэх гэж байна уу? Мактан арал дээр нисэх онгоцны буудал байдаг тул та нэг онгоцоор л ирэх боломжтой. Аралд хялбархан ирэх боломжтой шилдэг сонголт бол нисэх онгоц байх болно.
Та өөрийн зочид буудал, байр луугаа шууд явах боломжтой. Аялагчид ихэвчлэн Мактан Ньютаунд байрладаг. Нисэх буудлаас, Мактан Ньютаун хүртэл замын түгжрэлээс шалтгаалан 20-30 минут явна.
Бохол юм уу, Лэйтэгээс дамжиж байгаа бол ферри усан онгоц, хурдан явах завиар явахыг санал болгож байна. Ферри усан онгоцны боомт Сэбү хотод байдаг боловч такси, жипни, моторт такс, Grab машинууд зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүд бий.
Зөвлөмж: Хотод хувийн таксинууд байх боловч, Grab car, Maxim зэрэг тээврийн үйлчилгээгээр дамжуулан аюулгүй, төлбөрийн асуудалгүй тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна.
Орон сууц
Мактан аралтай танилцаж, амралтаа зугаатай өнгөрүүлэхэд ганц өдөр хангалтгүй байх тул арал дээр байхдаа байрлах аюулгүй, тав тухтай газар хэрэгтэй.
Аялагчдад тухтай байрлах боломж бүхий олон төрлийн орон сууц бий. Airbnb ашиглан боломжийн үнэтэй орон сууц олох боломжтой. Мактан Ньютаунд тухтай кондо түрээслэх юм уу, эргэн тойрондоо ойрхон зочид буудалд байрлаж болно.
Хэрэв та хангалттай төсөвтэй явж байгаа бол Shangri-La Hotel, Plantation Bay Resort, J-Park Island Hotel зэрэг 5 одтой зочид буудал, ресортод байрлаарай.
Сэбүд англи хэл гадаадад сурах зорилгоор ирсэн бол тухайн сургуулийнхаа дотуур байр, сургалтын багцыг ашиглан зардлаа хэмнэх боломжтой. Хэрэв та QQEnglish далайн эргийн кампуст англи хэл суралцах бол капсул дотуур байр, бялдаржуулах төв зэрэгтэй кампуст суралцах юм.
Зардал (USD-ээр)
- Bed and Breakfast – ихэвчлэн нэг шөнийн $14.00 – $15.00.
- Airbnb – багадаа $10.00, ихдээ $80.00 – $90.00.
- Budget Hotels and Inns – энэ төрлийн сууцнууд хамгийн хямд байдаг бөгөөд нэг шөнийн $7.00 – $8.00 байдаг.
- Condominiums – урт хугацаагаар байрлах (1 сар ба түүнээс дээш) аялагчид кондо түрээсэлдэг. Түрээсийн төлбөр нэг шөнөөр бус сараар тооцогддог. Нэг сарын түрээс $400.00 – $500.00 байна.
- Homestay – Хямд үнэтэй зочид буудал, байрнуудын адилаар хэрэв та шууд тухайн сууцны эзэнтэй холбогдсон бол хямд үнэтэй болдог. Гэр бүлээр ирэх хүмүүс энэ төрлийн сууцыг илүүд үздэг.
Homestay-ын үнэ янз бүр байна. Нэг шөнөөр, эсвэл сараар нь түрээсэлдэг. Нэг шөнийн төлбөр $25.00-$30.00 байдаг бол сарын үнэ $260 орчим байна.
Зөвлөмж: Цаг болон зардлаа хэмнэх үүднээс арлаар аялахдаа өөрийн үзэхийг хүсэж буй гол газартайгаа ойрхон сууц түрээслэхийг санал болгож байна.
Тээвэр
Өмнө дурдсанчлан Мактан арал дээр төрөл бүрийн нийтийн тээврийн үйлчилгээ бий тул та өөрийн хүссэн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
Нэг өдрийн дотор Мактан арлаар аялах бол та ирсний дараа эндэхийн машин, моторт дугуй түрээслэх үйлчилгээг аван боломжийн үнээр үйлчлүүлэх боломжтой. Мөн аяллын агентлагууд төрөл бүрийн тээврийн хэрэгсэл санал болгох нь бий.
Аяллын багцуудаас сонгох сонирхолтой байгаа бол зарим агентлагууд таны тээвэр болон орон сууцыг төлбөртөө оруулсан байдаг.
Хэрэв та илүү адал явдалч, “бие даан аялах” сонирхолтой хүн бол орон нутгийн нийтийн тээврүүдийг туршиж үзээрэй. Жишээлбэл, Филиппин жипни бол Мактан арал дээр тун элбэг таарах үндэсний нийтийн тээврийн голлох хэрэгсэл юм.
Үнэ (USD-ээр)
- Нийтийн тээвэр – багадаа $0.23 – $0.26 (13-15 песо).
- Цагаан такси – эхлэл үнэ нь $0.70 (40 песо) байх ба такси хэмжигчээс шалтгаалан 20 песоор нэмэгдэнэ. (Зөвлөмж: Үргэлж такси метрээ ажиллуулж, төлбөрийн баримтаа авах хэрэгтэй.)
- Шар такси – ихэвчлэн нисэх онгоцны буудлаас явдаг таксинууд бөгөөд $1.22 буюу 70 песогоор үйлчилнэ.
- Grab Car – хувийн компанийн илүү аюулгүй тээврийн хэрэгсэл. Энгийн таксинаас илүү үнэтэй. Таны очих газраас хамааран $2.00-оос эхэлнэ. (Зөвлөмж: Grab аппликэйшн татан ашиглаарай.)
- Mотоцикл (habal–habal) – Хэрэв та адал явдалтай аялахыг хүсэж байгаа бол “Хабал-хабал” унан, арлыг тойрч, бүтэн өдрөөр нь түрээслэн ашиглаарай. Багадаа 3 өдрийн түүрээсийн зардал $6.10 (350 песо) байх ба нэг юм уу, хоёр өдрөөр түрээслэвэл өдрийн $10.00 байна.
Зөвлөмж: Мактан арал дээрх тээврийн хэрэгслийн тухай судлаарай. Бичлэг үзэж, хүмүүсийн үлдээсэн бодит сэтгэгдлийг үзэх хэрэгтэй. Аюулгүй байдлыг бодолцон, тээврийн хэрэгслийн аппликэйшн, төлбөрийн платформуудыг ашиглаарай.
Аялал, байгалийн дурсгалт газрууд, хийх боломжтой зүйлс
Мактан арал дээр хийх боломжтой олон сэтгэл булаам зүйлс бий. Амралтынхаа хугацаандаа дурсамж дүүрэн зүйлс хийж, сайхан амраарай.
Үзэсгэлэнт далайн гүн рүү шумбах
Мактан арал нь үзэсгэлэнт цагаан эрэг, номин ногоон тунгалаг устай. Далайн гүн рүү шумбаж, далайн амьтадтай хамт сэлээрэй. Сноркел, чөлөөт шумбалт хийх боломжтой.
Цагаан элстэй далайн эрэг
Мактан арлын цагаан элстэй далайн эрэг дээр наранд биеэ шарах боломжтой. Арлын эргийн усанд цохигдсон нарийн ширхэгтэй элс арлын гоо үзэсгэлэнд өнгө нэмнэ. Аялж, зугаалж, шинэхэн танилцсан найзуудтайгаа зугаатай харилцан яриа өрнүүлэх боломжтой далайн эргийн ресортуудаар зочлоорой.
Харц булаам нар мандах, жаргах мөчүүд
Олон жуулчид Мактан арал дээр нар мандах, жаргах мөчийг харах дуртай байдаг. Хэрэв таны зочид буудлын цонх нар мандах зүүн зүг, нар жаргах баруун зүг рүү харсан бол та их азтай байна. Тэнгэрийн хаяаны гайхалтай өнгөний хослолыг харах боломжтой.
Далайн эргийн ресортод шөнийг өнгөрүүлээрэй
Амралтын өдрүүд бүрт ихэнх ресортууд мини концерт, далайн хоол грилл, хоолны фестивал, караоке, шөнийн клубийн үдэшлэг зэргийг зохион байгуулдаг.
Хэрэв та шөнийн шар шувуухай бол эдгээр үйл ажиллагаануудад найзуудтайгаа оролцон, аяллын хөтөчтэйгөө хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Хоолны фестивалууд их болдог тул таны заавал үзэх ёстой зүйлсийн нэг байх болно шүү.
Агаараар шүхэртэй нисэх, жэт унах, банана завь унах
Эдгээрийг хийхийн тулд та эхлээд өөрийн эр зориг, хүч чадлаа нөөцлөх хэрэгтэй. Агаараар шүхэртэй нисэх, жэт унах, банана завь унах зэрэг нь аюулт үйл ажиллагаандаа орох ч бас сэтгэл догдлуулам байдаг. Та айдастайгаа нүүр тулах зоригтой байснаар Мактан арлын үзэсгэлэнт тэнгэрийн хаяа руу нисэх мэдрэмжийг авч чадна.
Төрөл бүрийн массажны газарт алжаалаа тайлаарай
Өдөржин аялсаар ядарч байна уу? Төрөл бүрийн массаж, алжаал тайлах газрууд энд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр газруудын ихэнх нь “happy hour” үйлчилгээтэй байдаг тул та хямдралтай үнээр массажинд орохын хажуугаар үнэгүй хоол идэх боломжтой.
Арал дамжин аялж зугаалах
Мактан арал дээр ирсэн бол арал дамжин зугаалахгүйгээр гэртээ харьж болохгүй. Нутгийн ихэнх аяллын агентлагууд арал дамжих үйлчилгээг боломжийн үнэтэй багцаар нь санал болгодог.
Мактан арлын арал дамжин аялах алдартай байрлалуудад Налусуан арал, Хилутунган арал, Каохаган арлууд ордог. Эдгээр арлууд нь цагаан элстэй, тунгалаг устай байдаг тул жуулчдын хамгийн их аялдаг арлууд байдаг.
QQEnglish-д англи хэл сурах явцад сургуулийн сурагчид үргэлж арал дамжин явах аялал хийдэг. Амралтын өдрүүдээр шумбах, сноркел хийх, хясаа цуглуулах, бусад хэл суралцаж буй найзуудтайгаа далайн хоол зооглох зэрэг зүйлс хийх боломжтой. Ингэснээр та илүү олон найзуудтай болж, шинэ харилцаа холбоо үүсгэнэ.
Оланго арал, шувуудын цуглах нуур, далай дээрх зам
Оланго арал нь Мактаны эх газраас 30 минутын зайтай оршдог. Нэг өдрийн дотор үзэх боломжтой арал. Та дугуй юм уу, мотоцикл түрээсэлж, хөтөч аваад аялах боломжтой. Та амттай далайн хүнс зооглож, майхангаа бариад амарч болно.
Энэ арал дээрх хамгийн их аялагчдын зочилдог газар нь шувуудын цугладаг нуур байдаг. Төрөл бүр зүйлийн төрлүүд энд цуглана. Зарим нүүдлийн шувууд ч бий.
Далай дээрх модон замаас нар жаргахыг харах бас нэгэн сонирхолтой үйлдэл байх болно. Энэхүү зам нь нарийн явган хүний модоор хийсэн зам байх бөгөөд замын ойролцоох ресторануудаар орон амттай хоол зооглох боломжтой. Та үүгээр алхах явцдаа өөр төрлийн загаснууд ч харах магадлалтай.
Түүхэн болон шашны дурсгалт газруудаар аялах
Эрх чөлөөний тахил буюу “Лапу-лапугийн тахил” гэдгээр алдартай түүхэн дурсгалт газар Мактан арал дээр байдаг. Лапу-Лапугийн хөшөө нь 500 гаруй жилийн өмнөх дарангуйлагчдын эсрэг ялалтыг бэлгэддэг. Мактан Ньютаунаас ердөө 5 минут алхах зайтай.
Энэхүү түүхэн үйл явдлыг жил бүр дурсан баярладаг бөгөөд Лапу-Лапу хотод байх хугацаандаа хийх бас нэгэн сонирхолтой зүйл байх болно.
Шашны дурсгалт газар болох Nuestra Señora de la Regla сүмээр католик итгэгчид заавал зочилж үзэх хэрэгтэй. Жил бүрийн 11 сард ид шид тохиодог хэмээн үздэг тул нутгийн жуулчид их зочилдог.
Нутгийн буфет ресторан, үндэстний хоолуудыг зооглох
Мактан аралд буфет юм уу, “хүссэнээрээ идэх” ресторанууд их бий. Романтик хөгжим сонсонгоо, далайн хүнс шарж, эсвэл “шабу-шабу” идэх боломжтой. Мөн олон үндэстний хоолыг ч боломжийн үнээр амтлах болно.
Та өөрийн хүссэн зүйлээ идэж болох тансаг ресторанд $20 хүрэхгүй үнээр гэдсээ цатгах болно. Энэхүү арал дээр таны мэдрэх ёстой чухал зүйлсийн нэг юм шүү.
Зардал (USD-ээр)
- Нэвтрэх үнэ нь газар бүрээс шалтаалан өөр байна. Хамгийн багадаа $0.35 буюу 20 песо байдаг бол үнэтэйдээ $10 хүрнэ.
- Мөн үнэгүй нэвтэрч гайхалтай үзэмжинд зургаа авахуулах боломжтой газрууд их бий.
- Арал дамжин аялахад аяллын агентлагийн гэрээнээс шалтгаалан $80.00 хүртэл үнэтэй байдаг. Олуулаа хамтдаа явж байгаа бол төлбөрөө хуваан төлж болно.
- Шүхрээр нисэх зэрэг үйл ажиллагаа 30 минутын $30 байдаг.
- Скуба шумбалт, сноркел хийхэд $50 хүртэл зарцуулах боловч, агентлагтайгаа үнэ тохиролцох боломжтой.
Зөвлөмж: Амжилттай аялж зугаалахад сайн судалгаа гол түлхүүр нь байдаг. Мактан арал дээр аливаа зүйл хийхийн өмнө үргэлж лавлаж байх хэрэгтэй. Түүнчлэн хамгийн чухал нь таны аюулгүй байдал юм шүү.
Зочлоход хамгийн тохиромжтой цаг
Мактан арал дээр ирэх хамгийн тохиромжтой цаг нь хуурай улирлын үеэр буюу гурван сараас таван сарын хооронд байна. Нутгийнхан энэ үеийг зуны улирал гэж нэрлэдэг. Учир нь цаг агаар халуун болж, бороо бага орно. Цаг агаар тогтуун тайван байх тул цагийг зугаатай өнгөрүүлж чадах болно.
Энэ үеэр Мактан арал дээр жил бүр зохиогддог Ironman 70.3 event болон Лапу-Лапугийн ялалтыг тэмдэглэх “Kadaugan sa Mactan” баяр болдог. Энэ үеэр та олон улсын триатлоны тамирчид тэмцээнд орохыг харах боломжтой ба нутгийнхантай хамт баяраа тэмдэглэх ч боломжтой.
Эсрэгээрээ хэрэв та халуун цаг агаарт дургүй бол зургаан сараас хоёрдугаар сарын хооронд ирвэл тохиромжтой. Мактан арал дээр ирээд та дээрх зүйлсийг хийж үзэхэд үргэлж нээлттэй.
QQEnglish Далайн Эргийн Кампус
Сифронт кампусаас шинэчлэгдэн Мактан Ньютаунд QQEnglish далайн эргийн салбар байгуулагдсан. 5 одтой зочид буудал, кондо зэрэгтэй ойр байрладаг.
Сурагч, багш нарын байрлах капсул дотуур байртай, мөн бялдаржуулах төвтэй. Нутгийн үндэсний хоол, олон улсын хүнсийг зооглох боломжой ресторанууд бас бий. Кампус нь тав тухтай, сургуулийн лонжоос үзэсгэлэнт далайг харах боломжтой.
Багшийн заах талбар, сурагчдын суралцах хэсэг нь хурдан бөгөөд чанартайгаар англи хэл суралцах хүсэлтэй бүх хүмүүст тохиромжтойгоор байрласан. Далайн эргийн кампус дээр англи хэл сурах үргэлж зугаатай байх болно.
Далайн эргийн кампуст суралцахыг хүсэж байна уу? Энд дарж мэдээлэл аваарай.