IELTS болон TOEFL ямар ялгаатай вэ?

Хэрвээ та Англи, Америк, Канад зэрэг англи хэлээр ярьдаг оронд сурахаар төлөвлөж байвал IELTS болон TOEFL-н шалгалт таньд шаардлагатай. Хэдийгээр уг 2 шалгалт нь таны англи хэлний түвшинг тогтоох боловч өөр өөр форматын дагуу явагддаг.

Энэ хэсэгт уг шалгалтууд нь ямар ялгаатай болохыг авч үзэх ба таньд тохирсон зөвөлгөөг өгөх болно. QQEnglish дэхь IELTS-н хөтөлбөр нь таньд хэрэгтэй тактик болон арга барилыг таньд заах болно.

IELTS болон TOEFL шалгалт нь таны англи хэлний түвшинг шалгах ба их дээд сургуульд англи хэл дээр хичээлээ үзэхэд тохиромжтой эсэхийг тань тодорхойлно.

IELTS болон TOEFL нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан англи хэлний шалгалт юм. Шалгалтууд тус бүр өөр өөр бүтэц болон арга барилтай. Иймээс таньд аль нь илүү тохирохыг тодорхойлж мэдэх хэрэгтэй.

IELTS and TOEFL

IELTS шалгалт гэж юу вэ?

IELTS нь International English Language Testing System гэдгийн товчлол юм. Academic болон General гэсэн 2 төрөлтэй. Academic төрөл нь дээд боловсрол гадаадад эзэмших гэж байгаа хүмүүст зориулагдсан. General төрөл нь англи хэлтэй оронд ажиллаж амьдрах зорилготой хүмүүст зориулагдсан. Academic төрлийн тухай дэлгэрэнгүй авч үзье.

IELTS шалгалт нь British англи хэл дээр явагддаг ба унших, бичих, ярих, сонсох чадваруудыг шалгадаг. Шалгалтын нийт үргэлжлэх хугацаа 2 цаг 45 минут ба нэг хэсгээс нөгөө хэсэг рүү шилжих хугацаа багтсан байдаг.

140 гаруй оронд итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжин шалгалт авагддаг ба та шалгалтаа өгсний дараа 5 байгууллагыг сонгож өөрийн хариугаа үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

IELTS and TOEFL

TOEFL шалгалт гэж юу вэ?

Өмнө нь дурьдсанчилан IELTS болон TOEFL шалгалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний шалгалт юм. Одоо TOEFL шалгалтын тухай авч үзье.

TOEFL нь Test of English as a Foreign Language гэдгийн товчлол юм. Америк компанийн бий болгосон англи хэлний шалгалт ба IELTS шалгалттай адилхан унших, бичих, ярих, сонсох чадваруудыг American English дээр шалгадаг. TOEFL оноо нь 130 гаруй орны 900 гаруй их сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг.

IELTS шалгалт нь 2 өөр төрөлтэй байсан шиг TOEFL шалгалт мөн 2 төрөлтэй. Шалгуулагч цаасаар (TOEFL PBT) болон компьютерээр (TOEFL IBT) өгч болно. TOEFL IBT илүү өргөн тархсан байдаг. Хэрвээ та уг шалгалтыг өгөхийг хүсвэл өөрийн орны TOEFL шалгалт авдаг газарт хандахад болно. Шалгалт 4 цаг үргэлжилэх ба Австрали, Англид зөвшөөрөгддөг боловч Америкт голдуу зөвшөөрөгддөг.

IELTS болон TOEFL: Харьцуулалт

Англи, Их Британи улсын хувьд зөвхөн IELTS UKVI хүлээн зөвшөөрч виз олгодог. Харин Канад, Америк зэрэг орнууд IELTS, TOEFL хоёуланг нь зөвшөөрдөг байна. Аль улсад ямар байгууллага IELTS болон TOEFL шалгалтыг авдгийг мэдэхийг хүсвэл албан ёсны IELTS болон TOEFL сайтруу орон мэдэж болно. Шалгалтын үнэ ойролцоо байдаг ба хаанаас өгч байгаагаас шалтгаалан 200-300 ам.доллар байна.

Энэ хоёр шалгалт нь хэлний хамгийн чухал чадварууд болох ярих, сонсох, бичих, унших гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Гэхдээ TOEFL нь бүхэлдээ олон сонголттой байдаг бол IELTS нь товч хариулт, эссэний асуултуудаас бүрддэг.

TOEFL нь цаасан дээр суурилсан тест хэлбэрээр байдаг ч интернетэд суурилсан шалгалт нь илүү түгээмэл байдаг. 2016 оноос өмнө IELTS нь зөвхөн цаасан тест хэлбэрээр байдаг байсан бол түүнээс хойш компьютерт суурилсан шалгалтыг мөн нэвтрүүлсэн. Интернэтэд суурилсан TOEFL-д дөрвөн цаг зарцуулдаг бол IELTS нь хоёр цаг 45 минут болдог. Гэхдээ ярианы шалгалт нь бусад хэсгээс тусдаа байдаг тул IELTS-н шалгалт нэг өдөр үргэлжилж магадгүй юм.

ЯРИА

IELTS болон TOEFL-ийн ярианы шалгалт нь өөр байдаг. IELTS нь нүүр тулсан байхад нөгөө нь онлайн байна.

Та дэлгэцний араас ярихаас илүүтэй хүнтэй биечлэн ярихын чухалчилдаг бол IELTS шалгалт таньд тохиромжтой. Шалгалтын үеэр зөвхөн шалгагч багш өрөөнд байх ба хүмүүсийн харилцан яриа шиг өнгөрөх болно. Шалгагч багш таниас ерөнхий асуултууд асуух ба багадаа 11 минут ихдээ 14 минут үргэлжилнэ. Ярианы шалгалт 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт ерөнхий асуултууд асууж, 2 дахь хэсэгт таньд тодорхой сэдвийн дагуу карт өгч, 3 дахь хэсэгт тухайн сэдвийн талаар асуулт асуух болно.

TOEFL ярианы шалгалт нь 6 хэсгээс бүрдэх ба 20 минут үргэлжилнэ. Зургаан хэсгийн хоёр нь өдөр тутмын сэдвүүдийн талаар таны санал бодлыг асуух болно. Үлдсэн дөрвөн хэсэг нь нэгдсэн ярианд анхаарлаа хандуулах болно. Нэгдсэн ярианы хувьд та ямар нэг зүйлийг сонсож, уншиж, дараа нь бичлэг эсвэл хэсэгт хариу бичих хэрэгтэй болно. Хэсэг тус бүрийн хувьд хариултаа хэлэхээсээ өмнө бэлдэх хугацаа өгнө.

 Зөвөлгөө: Та өөртөө итгэлтэй, чанга тод яриарай.

СОНСОХ

IELTS сонсох шалгалт дээр бичлэг явж байх хооронд 40 асуултанд хариулах шаардлагатай. Нөхөх, өгүүлбэр гүйцээх, үнэн худлыг сонгох зэрэг асуултууд байна. Сонсох хэсгийн шалгалт нийт 40 минут үргэлжлэх ба 30 минут шалгалтын асуултууддаа хариулж 10 минут хариултын цаас руугаа бичнэ.

TOEFL сонсох хэсэг 1 цаг үргэлжилнэ. 4-6 хэсэг бичлэг сонсож өгөгдсөн асуултанд хариулна. Эдгээр асуултууд нь шалгуулагчийн сонсоод ойлгох чадварыг шалгадаг. Мөн илтгэгчийн сэтгэл хөдлөлийг хэрхэн ойлгож байгааг давхар шалгадаг. Сонсон хэсгийн шалгалтанд 2 өөр төрлийн буюу харилцах яриа, лекц төрлийн бичлэг байна.

Зөвөлгөө: Олон өөр төрлийн аялага ойлгодог болохын тулд өөр өөр аялагатай хүмүүсийг сонсож үүнийгээ зуршил болгох хэрэгтэй. Мөн сонсож байх үедээ тэмдэглэл хөтөлж авахаа битгий мартаарай.

БИЧИХ

IELTS болон TOEFL шалгалтуудын бичих хэсэг хоёулаа 2,2 хэсгээс бүрддэг. IELTS шалгалтын эхний хэсэгт диаграмм өгөгдөх ба тухайн мэдээллийн тухай 20 минутанд багадаа 150 үгтэй эсээ бичих ёстой. Хоёр дахь хэсэгт тогтсон сэдэв өгөгдөх ба 40 минутанд 200-250 үгтэй эсээ бичнэ. TOEFL бичих хэсэгт тодорхой сэдвийн дагуу богино бичвэр уншиж 2 минут сонсоно. Тухайн сэдвийн дагуу 300-350 үгтэй эсээ бичих ёстой. 2 дахь хэсэгт богино эсээ бичнэ.

Зөвөлгөө: Уншихдаа илүү цаг зарцуулж мөн давхар сонсох хэрэгтэй. Уншиж, сонссоноо нэгтгэх чадварт суралцаарай.

УНШИХ

IELTS болон TOEFL-н унших хэсэгт өгсөн хоёр шалгалт нь академик шинж чанартай. Та урт нийтлэлүүдийг уншиж ишлэлүүдийг хэр сайн ойлгож байгааг шалгах асуултуудад хариулах болно. IELTS-ийн энэ хэсэг нь янз бүрийн хэв маягтай, гурван хэсгээс бүрдсэн 40 асуултаас бүрдэнэ. Шалгалтанд богино хариулт өгөх, хоосон асуултуудыг бөглөх г.м байна. Зарим нийтлэг сэдвүүд нь дэлгэрэнгүй мэдээлэл, гол сэдвүүдийг унших, зохиолчийн үзэл бодол, зорилгыг таних гэх мэт байж болно.

TOEFL-д асуултууд нь олон сонголттой байх бөгөөд гурваас таван хэсэг өгүүллэг байна. 12-14 асуултанд хариулна. Асуултууд нь танаас үг тодорхойлох (“үг хэллэгийн тест”) болон санааг тодорхойлох (“ойлголтын тест”) гэх мэт хэлбэртэй байна. Хугацааны тухайд IELTS болон TOEFL хоёулаа адилхан бөгөөд хэсэг тус бүрт хариулахад 20 минут байх болно.

Зөвөлгөө: Уран зохиолын сэдвүүдийг уншиж, тэдгээрийн талаар асуулт асууж ойлголтоо шалгаарай.

IELTS болон TOEFL шалгалтын онооны харьцуулалт

 IELTS болон TOEFL шалгалтуудын оноо ямар ялгаатай вэ?

IELTS оноо

IELTS шалгалтын оноог хүн гаргадаг бол TOEFL шалгалтын оноог хүн болон машин аль алины оролцоотойгоор гаргадаг. IELTS шалгалтны хэсэг тус бүрт танийг 1-9 оноогоор үнэлэх ба хэсэг тус бүрийн онооны дунджаар эцсийн оноо тодорхойлогдоно. Хэрвээ та аль нэг хэсэг дээр тааруу оноо авбал энэ нь таны эцсийн оноонд нөлөөлнө гэсэн үг юм.

IELTS шалгалт нь таны англи хэлний түвшинг амархан тогтоох ба ямарч ойлголтгүй бол 1 оноо, мэргэжлийн бол 9 оноогоор үнэлэгдэнэ. Таньд шаардлагатай оноо нь таны аль улсын иргэн байх, хаана суралцах зорилготой байгаагаас шалтгаалан тодорхойлогдоно. Жишээ нь: Филиппинчүүд Австрали болон Канадад сурахад хамгийн багадаа 7 болон 7.5 оноо шаардлагатай байдаг.

TOEFL оноо

IELTS шалгалттай харьцуулахад эцсийн оноо хүн болон автомат системийн оролцоотой гардаг. Өөр нэг ялгаа нь асуулт бүр 1 оноотой ба нийт 120 оноотой. Хэсэг тус бүрт 0-30 оноо авна. Та TOEFL-н онооныхоо хамт гүйцэтгэлийн тайланг хүлээн авах болно. Энэхүү тайлан нь таныг дундаж оноо авсан хүмүүстэй өөрийгөө харьцуулж дүгнэлт гаргахад илүү хялбар байх болно.

Аль ч шалгалтыг өгсөн таны хариу тэр дороо гарахгүй ба хамгийн багадаа 10 өдөр хүлээх хэрэгтэй. Шалгалтын өдрөөс хойш 13 хоногийн дараа шалгалт авсан төв тань руу и-мэйл бичдэг.

Аль шалгалт нь таньд тохирох вэ?

Өмнө дурьдсанчлан, танд байх ёстой гол шаардлага бол IELTS-н шалгалтанд маш сайн оноо авах явдал юм. Та Их Британид суралцахаар төлөвлөж байгаа бол IELTS UKVI-д сайн оноо авах хэрэгтэй. Гэсэн хэдий ч, хэрэв та Австрали болон Канад эсвэл АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа ба таны сонгосон сургууль аль алиныг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд танд аль ч шалгалтыг сонгох боломжтой.

Асуулт: Аль улс танд хамгийн тохиромжтой вэ? Хариулт нь энгийн. Хэрэв та олон сонголттой асуултуудыг илүүд үзэж, микрофоноор ярихыг илүүд үздэг бол TOEFL танд тохирно. Хэрэв та жинхэнэ хүнтэй ярилцах нь илүү дээр бөгөөд та олон төрлийн асуултыг илүүд үздэг бол IELTS танд илүү тохиромжтой.

Шалгалтанд бэлдэхдээ анхаарах зүйлс

1. Туршилтын тестүүд дээр ажиллах

Жинхэнэ IELTS болон TOEFL шалгалт өгөхийн өмнө тестэнд хариулж, дадлага хийх дадал зуршил болгох нь маш чухал юм. Үүнийг хийснээр шалгалтанд дадлага хийж, хүчтэй болон сул талуудаа шалгахад тусална.

Өгөх шалгалтаа тодорхойлох нь чухал. Зарим тохиолдолд зарим IELTS эсвэл TOEFL туршилтын шалгалтууд тийм ч нарийн байдаггүй. Жинхэнэ шалгалтаас зөрүүтэй байдаг ба зарим хүмүүс өөрсдөө зохиосон байдаг. Нэмж хэлэхэд та нэр хүндтэй компаниудын үнэ төлбөргүй нэмэлт материалыг олж авах боломжтой. Хэрэв та аль хэдийн заримыг нь олсон бол ур чадвараа ахиж байгаа эсэхийг тогтмол шалгахын тулд туршилтын шалгалтыг тогтмол өгөөрэй.

Та өөрийнхөө ур чадварын сорих шалгалтыг хаанаас олж болох вэ? IELTS болон TOEFL шалгалтыг онлайнаас олж болно.

2. Хамгийн үр дүнтэй шалгалтанд бэлдэх материалыг олох

Таны үндсэн үзүүлэлт нь зөвхөн таны давуу болон сул талуудын талаар тодорхой шалгуур үзүүлэлтийг өгдөггүй. Гэхдээ энэ нь танд IELTS болон TOEFL шалгалтын аль хэсэг нь хамгийн хэцүү болохыг хэлж өгдөг. Та эдгээр хэцүү хэсгүүдийг зорилтот бүлэг болгож болно. Эдгээр нь нэмэлт судалгаанд чиглүүлэх шаардлагатай тестийн хэсгүүд юм.

3. Шалгалт өгөх өдрөө төлөвлөж бүртгүүлэх

IELTS болон TOEFL-н шалгалт өгөх өдрөө тодорхойлох нь маш чухал. Тиймээс та IELTS болон TOEFL шалгалтын огноог зөв сонгох нь хамгийн чухал гэдгийг санах хэрэгтэй. Шалгалтын огноо таны шалгалтанд бэлдэх хэр хугацаа байгааг тодорхойлно. Тиймээс та өөрийн шалгалт өгөхөд бэлэн гэсэн өдрөө сонгож бүртгүүлээрэй.

Хэрвээ та аль шалгалтыг өгөхөө сонгоогүй байгаа бол QQEnglish сургуулийн IELTS багш нар таньд хэсэг бүр дээр хэрхэн ажиллахыг зааж тусалж чадна.

курсы подготовки к IELTS

IELTS болон TOEFL шалгалтуудад Филиппин багштай суралцах

Сүүлийн жилүүдэд англи хэл сурч буй сурагчдын тоо өсч байгаа нь англи хэл ямар үр дүнтэй, хэрэгцээтэй болохыг харуулж байгаа.

Филиппинд ESL сургуулиуд нэмэгдэж байгаа тул IELTS шалгалтанд бэлдэх тийм ч хэцүү байхаа больсон. Та англи хэлний хамгийн чадварлаг багш нараар онлайнаар заалгах боломжтой. IELTS болон TOEFL шалгалт нь хэцүү мэт санагдаж болох ч манай сургуулийн үр дүнтэй, боломжийн үнэтэй сургалтын тусламжтайгаар шалгалтандаа бэлдэх боломжтой.

Манай IELTS болон TOEFL-н сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://qqeng.net/ вэб хуудсанд хандана уу.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

You may enjoy these articles

Scroll to Top