Англи хэлэнд түгээмэл ашиглагддаг 20 угтвар үг, тайлбар, жишээтэйгээр
Англи хэлний хөрвөмтгий байдал нь хэл сурахад бэрхшээлтэй, толгой эргүүлэм санагдах ч, сурахад зугаатай байх болно. Хэлний анхлан суралцагч та бүгдэд англи хэлний маш олон дүрэм танил бус санагдана. Тэдгээрийн нэг нь англи хэлний угтвар юм.
Бид аль хэдийн англи хэлний залгавар нөхцөл болон хэрхэн үгэнд залгагддаг тухай өмнөх нийтлэлээрээ тайлбарласан. Залгавар үгс нь цөөн хэдэн үсгийн нийлбэр хэдий ч үгийн утгыг өөрчлөх, шинэ утга гаргахад чухал үүрэгтэй. Харин энэ нийтлэлээр, бид Англи хэлний түгээмэл угтварууд, тэдгээрийн утгыг жишээний хамт үзэх болно.
Англи хэлний угтвар үгс гэж юу вэ?
“Угтвар үг” гэдэг нь “pre” буюу өмнөх, “fix” буюу энэ нөхцөлд залгах гэсэн утгаар орж буй үгсийн нийлбэр юм. Ерөнхийдөө, угтвар үг гэдэг нь язгуурын өмнө залгагдаж, шинэ үг, шинэ утга үүсгэдэг нөхцөлийг хэлдэг. Англи хэлний угтвар үг нь язгуурт залгагдсаны дараа эерэг болон сөрөг утгатай үгсийг үүсгэж болно.
Бид яагаад Англи хэлний угтвар үгсийг сурах ёстой вэ?
Англи хэлний угтвар үгс нь англи хэлний өчүүхэн хэсэг боловч үг үүсгэх, үгийн утгыг тайлахад чухал ач холбогдолтой. Тиймээс, энэхүү англи хэлний дүрмийг сурах нь маш чухал юм.
Хэл суралцагчдад шинэ үг үүсгэх, шинэ үгсийн утгыг ойлгох, зөв өгүүлбэр зохиоход тустай тул бид англи хэлний угтвар үгсийг суралцах шаардлагатай юм. Англи хэлний угтвар үгсийг сурснаар хэл суралцагчид унших, бичих чадвараа дээшлүүлэх боломжтой.
Англи хэлний түгээмэл угтвар үгс
Англи хэлэнд маш олон угтвар үгс байдаг ч, хамгийн түгээмэл ашиглагддаг 20 угтвар үгсийг танилцуулъя. Тэдгээрийн утгыг доор орууллаа.
- Anti- – “anti” гэх угтвар үгс нь ямар нэг зүйлийн эсрэг, сөрөг гэсэн утгатай. Жишээ нь, “вирус” гэх үгийн урд “anti” гэсэн угтвар үг орсноор “antivirus” буюу нян бактерын эсрэг гэсэн утгатай үг үүснэ.
Жишээ нь:
Anti-government
Antibacterial
Antioxidant
- Auto- – энэ нь “өөрөөрөө” буюу ямар нэгэн тусламжгүйгээр бие даан үйл ажиллагаа явуулах гэсэн утгатай.
Жишээ нь:
Automobile
Auto-immune
Autofocus
- Dis- – үгийн урд орсноор эсрэг, урвуу, арилгах гэсэн санааг илэрхийлнэ.
Жишээ нь:
Disagree – аливаа зүйлтэй санал нийлэхгүй байх
Discontinue – аливаа зүйлийг үргэлжлүүлэхгүй байх
Dislocate – ямар нэг хэсгийг салгах (жишээ нь, яс)
Disability – аливаа зүйлийг цаашид үргэлжлүүлэн хийж чадахаа болих
Disappearance – алга болох
- Extra– – хамаагүй илүү; энгийн зүйлийн урд залгагдана
Жишээ нь:
Extraordinary – Энгийнээс хамаагүй илүү;
Extra-curricular – энгийн нэмэлт үйл ажиллагаанаас илүү онцгой
Extra-special – онцгой зүйлс байгаа ч, энэ нөхцөлд онцгойгоос илүү ер бусын зүйлийг хэлж байна
- Hyper- – гоц илүү
Examples:
Hyperactive – гоц идэвхтэй
Hypersensitive – аливаа зүйлд тун мэдрэмтгий байх, сөрөг утгатай
- il-, im-, in-, ir- – эдгээр дөрвөн угтвар үгс нь “биш” гэсэн санааг агуулна.
Жишээ нь:
Illegal – сөрөг утгатай, хууль бус
Illuminate – эерэг утгатай, аливаа газрыг гэрэлтүүлэх
Impossible – сөрөг утгатай, боломжгүй
Impolite – эелдэг биш
Insensitive – мэдрэмтгий биш
Intangible – хүрэх боломжгүй
Irresponsible – хариуцлагагүй
Irrelevant – хамааралгүй, аливаа зүйлтэй холбоогүй
- Inter- – энэ нь “хүмүүсийн хооронд эсвэл нэг газар байгаа зүйлсийн хооронд” гэсэн утгатай
Жишээ нь:
Inter-island – арал дотроо
International – дэлхий дээрх бүх улсын хооронд
Interracial – аль нэг эсвэл ижил үндэстний хооронд
Intercontinental – тив дотроо
Inter-campus – кампус дотроо
-
- Mega- – асар том, аварга
Жишээ нь:
Megabyte – агуулах зай, жишээ нь, маш том зайг эзлэх
Megamall – асар том төв
Mega-sale – барааны үнэ ихээхэн буурч, хямдрах
-
- Mis- – зөв биш, буруугаар
Жишээ нь:
Misunderstand – ойлгохгүй байх
Mislead – зөв хуваалцаагүй мэдээлэл (мэдээлэл, баримт гэх зэрэг)
Misinterpret – аливаа зүйлийг буруугаар тайлбарлах
-
- Non- – үгүй
Examples:
Non-smoking – тамхи татаж болохгүй зай, талбай
Nonstop – зогсолтгүй
Non-payment – төлбөр шаардлагагүй
Non-alcoholic – алкахол агуулаагүй
-
- Post- – энэ нь “дараа” гэсэн утгатай
Жишээ нь:
Post-war – дайны дараах
Post-natal – хүүхэд төрүүлсний дараах
Post-election – сонгуулийн дараах
-
- Pre- – “өмнөх” гэсэн утгатай
Жишээ нь:
Pre-war – дайны өмнөх
Prehistoric – иргэншил эхлэхээс өмнөх
Pre-flight – нислэгээс өмнөх
-
- Re- – “дахин хийх” гэсэн утгатай
Жишээ нь:
Reform – дахин бүтээх
Restructure – дахин бүтэцийг нь гаргах, бүтэц өөрчлөх
Remarry – дахин гэрлэх
Reuse – аливаа зүйлийг дахин ашиглах
Regain – аливаа зүйлийг дахин авах, хүрэх
-
- Semi- – дууссан биш, хагас, бэлтгэл
Жишээ нь:
Semi-finals – эцсийн өмнөх бэлтгэл
Semicircle – бүтэн тойрог биш
Semi-permanent – хараахан байнгын болоогүй
-
- Sub- – доор, доош
Жишээ нь:
Submarine – усан доор
Sub-topic – гол санаанаас гарсан өөр нэг сэдэв
Sub-office – томоохон албан оффисын жижиг салбар
Sub-heading – үндсэн толгойн гарчигаас гарсан жижиг гарчиг
-
- Super- – илүү том эсвэл үр нөлөөтэй, ер бусынхаас ч илүү
Жишээ нь:
Super-size – хэмжээгээр ер бусын том
Supernatural – байгалийн хуулиас илүү
Super-rich – асар баян
Superfine – маш нарийн
-
- Ultra- – ер бусын
Жишээ нь:
Ultra-fast – маш, ер бусын хурдан
Ultra-thin – ер бусын нарийн
Ultra-conservative – асар уламжлалт үзэлтэй
-
- Un- – биш; салгах; урвуу
Жишээ нь:
Unrealistic – бодит биш
Unseen – харагдаагүй
Unhappy – жаргалтай биш
Unfair – шударга биш
Undo – салгах, устгах, дахин хийхгүй байх
-
- Under- – хангалтгүй эсвэл бүрэн дуусаагүй
Жишээ нь:
Underestimate – сөрөг агуулгатай, гэхдээ аливаа ур чадвар, авьяасаа дутуу үнэлэх гэсэн утгатай
Underrated – хүмүүсийн бодож буйгаас илүү дээр, илүү чухал
Underpaid – хангалттай цалин авдаггүй
Undercooked – бүрэн болоогүй
Under-developed – бүрэн хөгжөөгүй
-
- Up- – дээш нүүх, дээш явах
Examples:
Upward – дээш явах
Uphill – уулын оргил өөд явах
Upscale – өндөр чанартай бүтээгдэхүүн
Англи хэлэнд түгээмэл ашиглагддаг угтвар үгс нь өөр, өөр утга, бүтэцтэй ч, хоорондоо хамааралтай байдаг. Хэрэглээ нь тухайн өгүүлбэрийн хам сэдвээс хамаардаг.
Англи хэлэнд түгээмэл ашиглагддаг угтвар үгсийг мэддэг болсноор та одоо өөрийгөө илүү сорьж, эдгээр үгсийн утга, хэрэглээг сурч авлаа.
Дадлага хийх цаг
Дараах жишээ өгүүлбэр дээр дадлага хийгээрэй. Дөрвөлжингөөс зөв үгийг сонгоно уу.
- The teacher needs to give a ________________ to students because they failed the test.
- The war on ___________ drugs in the Philippines has been an international issue.
- We are taught not to be ________________ when responding to our elders.
- My uncle is going to _______________ his ex-wife after 5 years of divorce.
- I want my teacher to ________________ the story of King Midas.
- I cannot _______________ what I did to my files on my computer.
- She’s got ______________________ friends who give her money all the time.
- The __________________ era brought us to civilization.
- Have you installed the ___________________ software on my laptop?
- Don’t stay in your job if you are ________________.
- The director will have a surprise visit at the ________________ tomorrow.
- I want my parents’ anniversary to be ____________________.
- My sister’s ___________________ check-up with her doctor went well.
- Please be reminded that this is a ________________ flight.
- _________________ marriage is common in some countries.
- Your answer was ____________________ to the question.
Зөв хариултыг эндээс үзнэ үү.