Англи хэлний давхар эсрэгцэл: Бүтээмжтэй ур чадвараа сайжруулах 5 дүрэм​

Англи хэлний давхар эсрэгцэл: Бүтээмжтэй ур чадвараа сайжруулах 5 дүрэм

Удиртгал

Та өмнө нь“I ain’t doing nothing,” “I can’t barely see her in the crowd,” эсвэл“The woman did not have no energy to entertain people” зэрэг өгүүлбэрүүд сонсож байв уу? Анхдагч хэл нь англи хэл хүмүүст албаны бус, энгийн ярианд ингэж хэрэглэх нь энгийн зүйл юм.

Англи хэлний давхар эсрэгцэл нь нэг өгүүлбэрт хоёр сөрөг утгатай үгс байхыг хэлнэ. Тухайн ярианд хүч нэмэх зорилгоор, эсвэл стандарт англи хэлээс хэтэрсэн уран зохиолын хэрэглүүр болгон давхар эсрэгцэл ашигладаг. Гэхдээ албан харилцааны бичвэр, ярианд тухайн уншигчийн толгойг эргүүлэх магадлалтай тул давхар эсрэгцэлийг ашигладаггүй. Англи, америк англи хэлний Стандарт англи хэлд ямар ч давхар эсрэгцэл байдаггүй.

Гэсэн хэдий ч, 400 гаруй жилийн өмнө Уиллиам Шекспир өөрийн агуу уран бүтээлүүддээ давхар эсрэгцэл ашиглаж, бичвэрийнхээ хүчийг нэмэгдүүлж байв. Гэвч албаны бичвэр бичих нь уран зохиолын бичвэрээс маш өөр. Тиймээс ажлын байр, сургууль, судалгааны ажил, засгийн газар гэх зэрэг албан харилцааны нөхцөлд давхар эсрэгцэл ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Англи хэлний давхар эсрэгцэл зөв ашиглах 5 дүрэм

Ярих, бичих ур чадварууд нь англи хэлний дөрвөн макро ур чадварын нэг билээ. Дээрх ур чадваруудыг өгүүлэгчийн бодол санааны үгс зорилтот сонсогч, уншигч нарт хүрдэг тул бүтээлч ур чадварууд гэж үздэг. Үгүйсгэх өгүүлбэрийг давхар эсрэгцэл ашиглахгүйгээр бичих дараах дүрмүүдийг дагаснаар суралцагч өөрийн бүтээлчээр бичих ур чадварыг давхар эсрэгцэл ашиглан үнэлж чадах юм.
Математикт хоёр эсрэгцэл ашиглах үед эерэг хариу гардаг. Англи хэлэнд ч мөн адил энэхүү дүрэм үйлчилнэ. Албаны харилцаан дээр бичих, унших ур чадваруудыг тань зүлгэж өгөх дүрмүүдийг доор орууллаа.

Дүрэм 1: Сөрөг утгатай үгсийг сөрөг утга илэрхийлэх угтвартай үгтэй хамт хэрэглэхээс зайлсхийх.

Олон хүмүүс эерэг утгад хүч өгөхийн тулд хоёр сөрөг утгатай үгсийг хамт хэрэглэх аргаар давхар эсрэгцэлийг ашигладаг. Ялангуяа тухайн өгүүлбэрт “not” гэх үг орсон бол үүний дараагаар un-, in-, dis-, ir-, im-, il-, non- зэрэг сөрөг утга илэрхийлэх угтвар үг оруулдаг. Уран зохиолын хэлэнд хүч нэмж өгч болох ч, албаны харилцаанд, Стандарт англи хэлэнд ашиглагдах боломжгүй арга юм.

Жишээ:

 I am not unhappy today!
(Эсрэгцэл гэх англи хэлний дүрслэх хэрэглүүрийн нэг төрөл тул уран зохиолын хэлэнд ингэж ашиглахыг зөвшөөрөх боловч Стандарт англи хэлэнд ашиглахгүй.)

I am happy today.
(Өөрийгөө баяртай байгааг шууд илэрхийлэхийг хүсэж байгаа бол гол агуулгаа шууд гаргах хэрэгтэй.)

I am unhappy today./ I am not happy today.
(Ингэж хэлснээр гунигтай байна гэсэн үг.)

Дүрэм 2: “-n’t” агуулсан өгүүлбэрт сөрөг утгатай үг ашиглахаас зайлсхийх.

Жишээ:

Зарим хүмүүс сөрөг утга санаа илэрхийлэхдээ энэ жишээг ашигладаг боловч ойлгомжгүй байдал үүсгэх нь элбэг. Жишээлбэл no, not, nothing, never, none, no one, nowhere, neither, nobody зэрэг үгс нь англи хэлний давхар эсрэгцэлтэй хамт ашиглабал дүрмийн алдаатай өгүүлбэр болдог.

I haven’t seen nobody in the room.
(Үгүйсгэх өгүүлбэрт nobody гэх үгийг ашиглах нь буруу тул энэ өгүүлбэр алдаатай байна.)

I haven’t seen anybody in the room.
(Үгүйсгэх өгүүлбэрт any- угтвартай нэр үг залгах ёстой.)

I have seen nobody in the room.
(“nobody” гэх үгийг ашиглан өгүүлбэрийг үгүйсгэх өгүүлбэр болгож буй тул ингэж ашиглах нь зөв юм.)

Дүрэм 3: Сөрөг утгатай өгүүлбэр бичихдээ “some-” биш “any-” ашиглах.

Somebody, something, somewhere, someone зэрэг төлөөний нэр үг ашиглахад ямар ч буруу байхгүй. Гэхдээ өгүүлбэрийг ойлгомжгүй болгох талтай. Эдгээр төлөөний нэр үгс зөвхөн хүүрнэх өгүүлбэрт тохиромжтой бөгөөд давхар эсрэгцэл бүтээхэд ашиглах боломжгүй юм. Anybody, anything, anywhere, anyone, anytime зэрэг үгсийг үгүйсгэх өгүүлбэрт ашиглана.

Жишээ:

Jean can’t see somebody in the library.
(Энэ өгүүлбэр нь утгын хувьд зөв боловч, өгүүлбэр зүйн хувьд алдаатай байна.)

Jean can’t see anybody in the library.
(Сөрөг утгатай баймж үйл үгийн араас any- угтвартай төлөөний үг ашиглах)

Jean can see somebody in the library.
(Хүүрнэх өгүүлбэрт somebody гэх төлөөний үгийг ашиглах.)

Дүрэм 4: Сөрөг утгатай дайвар үгтэй хамт “not” ашиглахгүй байх.

Barely, merely, hardly, scarcely, rarely зэрэг сөрөг утгатай баймж үгс нь таны хүргэх гэсэн санааг төөрөгдүүлэх нь элбэг. Гэтэл “not” үгүйсгэлтэй хамт ашигласнаар улам л толгой эргүүлэм болох болно. Тиймээс сөрөг утгатай дайвар үгсийг давхар эсрэгцэл үүсэхээс сэргийлж ашиглахаас зайлсхийх хэрэгтэй юм.

Жишээ:

Troy is not barely eating today.
(Barely гэдэг үг нь өөрөө бараг л үгүй гэсэн утгатай тул not гэх үгийг оруулснаар илүү ойлгомжгүй болж байна.)

Troy is not eating today.
(Troy өнөөдөр огт идээгүй.)

Troy is barely eating today.
(Troy өнөөдөр багахан л юм идсэн.)

Дүрэм 5: Сөрөг утгатай баймж үйл үгсийн араас “never” биш “ever” ашиглах

Зарим хүмүүс өгүүлбэрт “never”, “ever” хоёрыг хэрхэн ашиглахыг ойлгодоггүй. Ever үргэлж эерэг утгатай өгүүлбэрт, ихэвчлэн асуух өгүүлбэрт ашиглагдана. Харин never сөрөг утга илэрхийлэхэд ашиглагдана. Энэ тохиолдолд давхар эсрэгцэл үүсэж, буруу ойлголт төрүүлэх магадлалтай.

Дүрэм:

 They mustn’t never cross the road at a red light.
(Must not гэсэн баймж үйл үгт ёсгүй гэсэн утга байх тул төөрөгдөл үүсгэхгүйн тулд үгүйсгэх утгатай үг нэмэхгүй.)

They mustn’t ever cross the road at a red light.
(Энэ тохиолдолд mustn’t гэх үгийг гүйцээж “ever” ашиглана.)

They must never cross the road at a red light.
(Баймж үйл үгээс “n’t” гэснийг хасаж, never гэсэн үгийг ашиглаж болно; утга нь ижил байна.)

Давхар эсрэгцлийг яагаад засах хэрэгтэй вэ?

Давхар эсэргэцлийг ашиглах явцад бусдын хэлэхийг зассанаас өөрийн хэлэх үгийг засах нь илүү амархан байна. Унаган англи хэлтэй хүмүүс ч заримдаа давхар эсэргэцлийг ашиглах бөгөөд энэ нь илүү натурал сонсогдоно. Тиймээс та унаган Англи хэлтэй мэт сонсогдохыг хүсвэл үүнийг ашиглаж болно.

Гэсэн хэдий ч, хурал зөвлөгөөн, өндөр албан тушаалтантай хийх уулзалт, академик, бизнес харилцааны нөхцөлд ашиглах боломжгүй. Учир нь дүрмийн хувьд давхар эсрэгцэл ашиглах нь бурууд тооцогдоно. Тиймээс ашиглахаас зайлсхийх нь чухал.

Англи хэлний давхар эсргэцлийг ашиглахаас зайлсхийх 6 зөвлөмж

Ялангуяа унаган Англи хэлээр ярьдаггүй хүмүүст Англи хэл дээр алдаа гаргах нь энгийн хэрэг. Үүнийг ойлгож, алдаанаасаа суралцах чадвартай байвал суралцах үргэлж зугаатай үйл байж чаддаг. Дээрх алдаануудыг давтахгүй байх боломж бий. Давхар эсрэгцэл бол дүрмийг буруугаар олон удаа ашигласнаас л үүссэн зүйл. Бүтээлч ур чадваруудаа сайржуулахын тулд доорх зөвлөмжтэй сайн танилцаад үзээрэй.

Англи хэлээ давтсаар байх
Хэл суралцаж, гаргаж буй алдаагаа багасгах шилдэг арга бол цаг ямагт давтаж байх юм. Англи хэл сурах үйл явц таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг байснаар маш том өөрчлөлтүүдийг гаргаж чадна. Ялангуяа стандарт англи хэл дээр бүтээлч ур чадвар тань сайжирна.

Англи хэлтэй найзтай болох
Стандарт англи хэл дээр давхар эсрэгцэл ашиглахгүй байхад тань туслах найзтай байх нь маш сайн арга болдог. Таны найз, гэр бүлийн гишүүн, багш, эсвэл англи хэлний илүү гүнзгий мэдлэгтэй хүн ч байж болно. Тэд нарт өөрийн англи хэлээ сонсгож, хариу сонсох хэрэгтэй.

ESL хичээл үзэх
Англи хэлний дүрмийг илүү гүнзгий суралцмаар байвал QQEnglish сургуульд суралцахыг зөвлөж байна. Манай сургуулийн багш нар таны англи хэл сурах замд сэтгэл гарган тусалдаг. Энэхүү ESL компани нь олон төрлийн Онлайн англи хэлний хичээл санал болгодог. Түүнчлэн онлайн хичээл нь ямар ч үед авах боломжтой тул танд гэрээсээ тухтай үедээ суралцах боломжийг олгоно.

Англи хэл дээр мэдээний бичлэг үзэх
Гар утсаараа үзэж болох олон төрлийн бичлэгүүд бий. Англи хэлтэй холбоотой бичлэгүүдийг дараалуулан үзэж болох юм. Англи хэлний дүрэм зүйн бичлэгүүдийг үзэж, илүү ихийг суралцах тогтсон цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Шаардлагатай бол давтан үзсээр ч байж болох юм. 

Англи хэл дээрх сошиал хаягууд дагах
Сошиал медиа хэрэглэх дуртай хүмүүс мэдлэгээ сайжруулах нэгэн ухаалаг арга бол гар утсаа давуу тал болгон ашиглах явдал юм. Англи хэл дээр мэдээллээр дүүрэн хуудас хөтлөн гаргадаг маш олон сошиал медиа хаягууд бий.

Өөрийн дууг хураах
Өөрсдийн хэрхэн ярьж буйг сонсох нь алдаагаа ухаарах шилдэг аргуудын нэг билээ. Ингэснээр ялангуяа цээжээр ярих үеэрээ та өөрийн дууг сонсож болно. Өөрийн хэлсэн зүйлээ сайн ойлгож буй эсэхээ сонсогчийн зүгээс харж дүгнээрэй.

Гол ойлголт

Англи хэлэнд давхар эсрэгцэл ашиглах зүгээр хэдий ч албан харилцааны явцад хэрэглэх боломжгүй. Энэ нөхцөлд бодолцож үзэх хэрэгтэй олон шалгуур бий. Тиймээс үгийн сонголт дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй. Дээрх таван дүрмийг тэмдэглэх нь чухал юм.

Дүрэм 1: Сөрөг утгатай үгсийг сөрөг утга илэрхийлэх угтвартай үгтэй хамт хэрэглэхээс зайлсхийх.
Дүрэм 2: “-n’t” агуулсан өгүүлбэрт сөрөг утгатай үг ашиглахаас зайлсхийх.
Дүрэм 3: Сөрөг утгатай өгүүлбэр бичихдээ “some-” биш “any-” ашиглах.
Дүрэм 4: Сөрөг утгатай дайвар үгтэй хамт “not” ашиглахгүй байх.
Дүрэм 5: Сөрөг утгатай баймж үйл үгсийн араас “never” биш “ever” ашиглах

Хэрэв та өөрийн англи хэлний түвшиндээ сэтгэл хангалуун бус байдаг бол QQEnglish-ын онлайн хичээлд суух боломжтой. Таны Англи хэлээр ярихаас айх айдсыг даван туулахад тусалж чадах багш нартай. Түүнчлэн таны англи хэлний бүтээлч ур чадварыг сайжруулахад туслах суралцагчдын нас: хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчдэд тохирсон хичээлүүдтэй. 

Weasley

Recent Posts

Англи хэлний сонирхолтой 20 төрлийн дүрслэх хэрэглүүр: Бичих ур чадвараа бүтээлч болгон сайжруулах

Хэлийг уран яруугаар ашиглах, бичвэртээ өнгө нэмэх болон уран зохиолын өгүүлэл бичихэд хэлний олон төрлийн…

5 months ago

Англи хэл дээрх хөгжилтэй 55 түргэн хэллэг

Англи хэл дээрх хөгжилтэй 55 түргэн хэллэг “She sells seashells by the seashore.” Дээрх мөр…

6 months ago

Англи хэлний ялгац гишүүнийг хэрэглэх 21 чухал дүрэм (Эргэлзэх зүйлгүй боллоо!)

Англи хэлний ялгац гишүүнийг хэрэглэх 21 чухал дүрэм (Эргэлзэх зүйлгүй боллоо!) Англи хэлний ихэнх өгүүлбэрт…

6 months ago

Англи хэлний ур чадвараа сайржуулахад тань тус болох 8 туслах үйл үг!​

Англи хэлний ур чадвараа сайржуулахад тань тус болох 8 туслах үйл үг! ТанилцуулгаАнгли хэл нь…

6 months ago

20 Common Prefixes in English with Meanings and Examples

Англи хэлэнд түгээмэл ашиглагддаг 20 угтвар үг, тайлбар, жишээтэйгээр Англи хэлний хөрвөмтгий байдал нь хэл…

7 months ago

Энгийн одоо цаг: Жишээ, болон хэрхэн хэрэглэх тухай

Энгийн одоо цаг: Жишээ, болон хэрхэн хэрэглэх тухай Энгийн одоо цаг гэж юу вэ?Англи хэлний…

8 months ago