ҮЙЛ ҮГ: Суурь англи хэлний дүрэм - Үйл үг гэж юу вэ?
Үйл үг гэж юу вэ?
Үйл үг нь үйл хөдлөл болон байдлыг илэрхийлдэг үгсийн аймаг юм. Өгүүлбэрт үйл үг нь өгүүлэгдэхүүний араас ордог. Энэ нь тухайн өгүүлэгдэхүүн ямар үйлдэл хийж байгаа болон ямар төлөвтэй байгааг илтгэдэг.
- Lisa sings beautifully. (үйл хөдлөл)
- Sarah won the lottery. (үйл хөдлөл)
- The children look disappointed. (байдал)
Үйл үгийн төрлүүд
1. Дуусдаг болон дуусдаггүй үйл үг
Дуусдаг үйл үг нь өгүүлэгдэхүүн хэрхэн харагдаж байгааг тодорхойлдог. Бүх өгүүлбэрт дуусдаг үйл үг байдаг бөгөөд үйл үг гэж дууддаг.
- Michelle is hopeful. (Энэ өгүүлбэрт “is” бол дуусдаг үйл үг учир нь өгүүлэгдэхүүн “Michelle”-д энэ нь тохиолдож байна)
- They baked cookies. (Энэ өгүүлбэрт”baked” нь дуусдаг үйл үг учир нь
- өгүүлэгдэхүүн “They”-д энэ нь тохиолдож байна)
Эсрэгээрээ дуусдаггүй үйл үг хэрхэн байгааг дагадаггүй. Дуусдаггүй үйл үг нь 3 төрөлтэй: одоо үргэлжилж байгаа, тодорхойгүй болон одоо цагийн.
- Одоо үргэлжилж байгаа үйл үгийн төгсгөлд -ing авдаг.
- Жишээ нь: Cindy enjoys travelling in the Philippines. (IЭнэ өгүүлбэрт “enjoys” нь дуусдаг үйл үг харин “travelling” бол дуусдаггүй үйл үг.)
- Тодорхойгүй үйл үг нь үндсэн хэлбэрт байдаг. Энэ нь ихэвчлэн “to”-р эхлэдэг
- Жишээ нь: Suzy wants to eat sushi. (Энэ өгүүлбэрт “wants” нь дуусдаг үйл үг бөгөөд “to eat” нь тодорхойгүй үйл үг)
- Одоо цагийн үйл үг нь тохиолдож буй үйл явдлыг дагадаг (-ing төгсдөг) мөн өнгөрсөнд болсон (ихэвчлэн -ed төгсдөг). Тэмдэг нэр болон дайвар үгийн дүрэмд хамаардаг.
- Жишээ нь: The broken vase still looks beautiful. (Энэ өгүүлбэрт “broken” тэмдэг нэр юм.)
- Жишээ нь: Working overtime for two days, Mark felt ill. (Энэ өгүүлбэрт “working overtime for two days” дайвар үг бөгөөд “working” дуусдаггүй үйл үг юм.)
2. Үйл хөдлөлийн үйл үг
Үйл хөдлөлийн үйл үг өгүүлэгдэхүүн юу хийж байгааг харуулдаг. Тусах болон эс тусах үйл үг гэж хуваагддаг.
Тусах үйл үг үйл явдалд өртөж буй тусагдахууныг хэрэглэдэг. Тусагдахууныг шалгахын тулд “What” гэдэг асуулт бидэнд хэрэг болно.
- The manager discussed the new rules in the department. (“What did the manager discuss?” Энэ тохиолдолд юуны талаар хэлэлцэж байгааг тусгах хэрэгтэй. Учир нь энэ нь тусагдахууны үүрэг.)
Эс тусах үйл үг үйл явдалд өртөж буй тусагдахууныг гүйцээх хэрэггүй.
- Belinda waited patiently. (“waited” гэдэг үйл үгэнд тусагдахуун байх хэрэггүй. Үйл үг нь өөрийгөө илэрхийлж чадна.)
3. Холбоос үйл үг
Нэрнээс нь харахад холбоос үйл үг нь өгүүлэгдэхүүн болон нэмэлт мэдээллүүдийн хооронд холбох үүрэгтэй. Холбоос үйл үг нь үйл хөдлөлийг илэрхийлэхгүй.
- Эдгээр нь am, is, are, was, were гэх мэт холбоос үйл үг.
- Жишээ нь: Jay is friendly. (Jay = friendly)
- Мэдрэхүйн үйл үг (look, seem, feel, smell, appear гэх мэт) бусад үйлдлийг илэрхийлэх. Жишээ нь: The garden remained gorgeous even after the storm. (garden = gorgeous)
- Жишээ нь: She feels tired. (She = tired)
4. Туслах үйл үг
Туслах үйл үг нь гол үйл үгтэй хамт хэрэглэгддэг. Ерөнхийдээ цагуудыг илэрхийлдэг. Учир нь туслах үйл үг гол үйл үгээ тодотгодог. Энэ нь be, have, and do зэрэг юм.
ЗӨВЛӨГӨӨ: Холбоос үйл үг болон туслах үйл үгээр хэрэглэгдэж байх үед үйл үгтэй андуурч болохгүй. Холбоос үйл үг болгон ашигласан байх үйл үг нь өгүүлбэрийн үндсэн үйл үгийн үүргийг гүйцэтгэдэг. Үндсэн үйл үгтэй хамт явах туслах үйл үг болгон ашигладаг.
Жишээ нь:
- They are watching a movie. (“Are” гэдэг нь “watching” гэсэн үйл үгийн туслах үйл үг.)
- She has eaten breakfast. (“Has” гэдэг нь “eaten” гэсэн үйл үгийн туслах үйл үг.)
- Don’t travel without your passport. (“Don’t” гэдэг нь”travel” гэсэн үйл үгийн туслах үйл үг.)
5. Баймж үйл үг
Баймж үйл үг нь туслах үйл үг бөгөөд гол үйл үгэнд утга нэмдэг. Энэ нь ихэнхдээ дүрэм, журам, чадвар, хүсэлт, шаардлага зэргийг илэрхийлдэг. Эдгээр үгс багтдаг can, could, may, might, will, would, shall, should, and must гэх мэт.
- Terrence can swim very well. (чадвар)
- I might take a vacation in Sri Lanka after the pandemic. (боломж)
- You should see a doctor if you don’t feel well. (зөвлөгөө)
Үйл үгийн хэлбэр
Үйл үг дараах хэлбэрүүдэд ангилагдана. Дүрмийн болон дүрмийн бус гэгддэг. Эдгээр тухайн цагаас хамаарна.
Дүрмийн үйл үг
Ихэнх үйл үг дүрмийн байдаг. Үгийн төгсгөлд -d эсвэл -ed нэмж хувиргадаг.
Жишээ нь:
Үндсэн | Өнгөрсөн | Өнгөрсөн цаг |
ask | asked | asked |
believe | believed | believed |
call | called | called |
Дүрмийн бус үйл үг
Дүрмийн бус үйл үг нь цагийн дүрэмд баригддаггүй. Зарим нь үгийн үсэгнүүдээ сольж өөрчлөгддөг.
Жишээ нь:
Үндсэн | Өнгөрсөн | Өнгөрсөн цаг |
bear | bore | born |
cut (other examples: set, hurt, quit; no spelling change) | cut | cut |
go | went | gone |
sing | sang | sung |
take | took | taken |
Үйл үгийн цагууд
Үйл үгийн цаг нь тухайн үйлдэл болох цаг хугацаагаар тодорхойлогддог. Үйл үг нь 3 цагт оршдог өнгөрсөн, одоо болон ирээдүй. Эдгээр нь цагийг үйл үгийн талаас нь илүү тодотгодог. Үйл үгийн цагаар өгүүлбэрт байгаа үйлдэл нь зөвхөн өгүүлбэр эсвэл үйл ажиллагааны явцыг илэрхийлж байгаа эсэхийг тодорхойлдог.
Энгийн цаг
Энэ цагаар баримт эсвэл нөхцөл байдлыг харуулдаг.
- Jonah studied last night. (Past simple tense)
- Jonah studies every night. (Present simple tense)
- Jonah will study tomorrow. (Future simple tense)
Үргэлжилж буй цаг
Үргэлжилж буй цаг нь үйл явдлын хэрхэн үргэлжилж буйг илэрхийлнэ.
- Peter was cleaning when they arrived. (Past progressive tense)
- Peter is cleaning now. (Present progressive tense)
- Peter will be cleaning when they arrive. (Future progressive tense)
Төгссөн цаг
Энэ цаг нь нэг үйлдэл аль хэдийн төгссөн эсвэл нөгөө үйлдэл болохоос өмнө дууссан гэдгийг илэрхийлдэг. Мөн өмнө нь тодорхойгүй үед үйл ажиллагаа эхэлсэн болохыг харуулж байна.
- She had eaten dinner before he called. (Past perfect tense)
- She has already eaten dinner. (Present perfect tense)
- She will have eaten dinner before he calls. (Future perfect tense)
Өнгөрсөнд үргэлжилж буй цаг
Энэ цаг нь үйл явдлын хэр удаан үргэлжилсэн хугацааг харуулдаг. Ихэвчлэн “for” эсвэл “since” ашигладаг.
- I had been walking for two hours before I arrived. (Past perfect progressive tense)
- I have been walking since this afternoon. (Present perfect progressive tense)
- I will have been walking for an hour by the time I get there. (Future perfect progressive tense)
Гол санаанууд
Үйл үгийн гол санаануудыг авч үзье:
- Үйл үг нь үйл хөдлөл болон байдлыг илэрхийлдэг үгсийн аймаг юм.
- Дуусдаг үйл үг нь өгүүлэгдэхүүн хэрхэн харагдаж байгааг тодорхойлдог. Эсрэгээрээ дуусдаггүй үйл үг хэрхэн байгааг дагадаггүй. Дуусдаггүй үйл үг нь 3 төрөлтэй: одоо үргэлжилж байгаа, тодорхойгүй болон одоо цагийн.
- Үйл хөдлөлийн үйл үг нь өгүүлэгдэхүүн юу хийж байгааг харуулдаг. Тусах болон эс тусах үйл үг гэж хуваагддаг. Тусах үйл үг нь үйл явдалд өртөж буй тусагдахууныг хэрэглэдэг бол эс тусах үйл үг нь үйл явдалд өртөж буй тусагдахууныг гүйцээх хэрэггүй.
- Холбоос үйл үг нь өгүүлэгдэхүүн болон нэмэлт мэдээллүүдийн хооронд холбох үүрэгтэй. Холбоос үйл үг нь үйл хөдлөлийг илэрхийлэхгүй.
- Баймж үйл үг нь туслах үйл үг бөгөөд гол үйл үгэнд утга нэмдэг.
- Ихэнх үйл үг дүрмийн байдаг. Үгийн төгсгөлд -d эсвэл -ed нэмж хувиргадаг. Эсрэгээрээ, дүрмийн бус үйл үг нь цагийн дүрэмд баригддаггүй.
- Үйл үг нь 3 цагт оршдог: өнгөрсөн, одоо болон ирээдүй. Үйл үг нь цаашлаад энгийн, үргэлжилж буй, төгссөн болон өнгөрсөнд үргэлжилж буй гэж задардаг.
You may enjoy these articles