500 гаруй жилийн өмнөх Фердинанд Магеланы эрлийг та өмнө сонсож байсан уу? Тэрээр Филиппинийг нээж, олон арлууд дээр газардаж байсан боловч тулааны үеэр амиа алдсан юм. Тэрхүү тулааныг “Мактаны дайн” гэж нэрлэдэг.
Мактан бол Филиппиний Сэбү аймагт байрлах Лапу-Лапу хот болон Кордова мужаас бүрдэх жижиг арал. 1521 онд Фердинанд Магелан арал дээр буусан боловч овгийн ахлах Дату Лапу-Лапугийн гарт алагдсан.
Энэхүү ялалт нь Мактан арлынхны хувьд түүхэн ялалт болсон. Тэр үеэс эхлэн энэхүү түүхэн үйл явдлыг санан дурсаж, аливаа баяр ёслол дээр жүжиглэн тоглодог. Лапу-Лапу хотод жил бүр тохиодог баяр болсон юм.
2021 оны дөрвөн сард, Филиппин улсад Христийн шашин танигдсаны 500 дахь жилийн ойн баярыг тэмдэглэсэн.
Лапу-Лапу хотын бизнесийн төв хэсэг болсон Мактан Ньюютаун нь Мактан арал дээр байрлах хугацаанд тань хамгийн аюулгүй газар байх болно. Утасны дуудлагын төв, англи хэлний сургуулиуд, олон улсын сургууль, орон сууц гээд худалдаа, үйлчилгээний зориулалттай олон барилга байгууламжтай. Мөн хувийн үдэшлэг, багийн үйл ажиллагаа болон бусад баяр ёслолдоо түрээслэн авч үдэшлэг зохион байгуулах боломжтой Мактан Ньютаун далайн эрэгтэй. Биеийн галбиртаа анхаарч буй танд Мактан Ньютаун өглөө болон оройдоо гадуур алхаж, гүйхэд аюулгүй газар байх болно.
Хэрэв та зугаатай, адал явдал хайж байгаа бол Мактан арал дээр сэтгэл хөдлөм зүйлс хийх боломжтой. Мактан арал нь үзэсгэлэнт цагаан элстэй далайн эрэг, тансаг ресторан, арал дамжих аялал зэрэг олон зүйл хийх боломжтой газар билээ.
Мактаны адал явдал, сэтгэл хөдлөлийг мэдрэхдээ бэлэн үү? Танд санаа авах боломжтой Мактаны жишиг аяллын хөтөлбөрийг танилцуулж байна.
Мактан арал дээр хийх аяллын тань төсөв таны хаанаас, хэдэн хоногоор, юу хийхээр төлөвлөснөөс хамаарна.
Сэбүгийн Мактан руу ирэх нислэгийн төлбөр улс бүрээс шалтгаалан өөр байдаг. Trip.com-оор дамжуулан арай хямд үнээр нислэг, буудлаа олох боломжтой. Харин нийтийн тээвэр, байр, аяллын багц, Мактан арал дээрх хоол хүнсний зардал харьцангүй боломжийн үнэтэй байдаг тул санаа зовох хэрэггүй. Хямд төсвөөр аялж буй хүмүүст тун их таалагдах болно.
Зөвлөмж: Мактан арал дээр хийх зүйлсээ дуусгахад хангалттай төсөв тооцоолоорой.
Төсөв багатай Мактан руу аялах бол энгийн зүйл, харин халуун цаг агаараас шалтгаалж асуудал үүсэж магадгүй тул нийтийн тээврээр хэрхэн явахаа сайн тооцоолоорой. Хэрэв та халуун цаг агаар, адал явдал зэрэгт дуртай бол Мактаны уур амьсгал төгс тохирно.
Амралтаараа онгоцоор нисэх гэж байна уу? Мактан арал дээр нисэх онгоцны буудал байдаг тул та нэг онгоцоор л ирэх боломжтой. Аралд хялбархан ирэх боломжтой шилдэг сонголт бол нисэх онгоц байх болно.
Та өөрийн зочид буудал, байр луугаа шууд явах боломжтой. Аялагчид ихэвчлэн Мактан Ньютаунд байрладаг. Нисэх буудлаас, Мактан Ньютаун хүртэл замын түгжрэлээс шалтгаалан 20-30 минут явна.
Бохол юм уу, Лэйтэгээс дамжиж байгаа бол ферри усан онгоц, хурдан явах завиар явахыг санал болгож байна. Ферри усан онгоцны боомт Сэбү хотод байдаг боловч такси, жипни, моторт такс, Grab машинууд зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүд бий.
Зөвлөмж: Хотод хувийн таксинууд байх боловч, Grab car, Maxim зэрэг тээврийн үйлчилгээгээр дамжуулан аюулгүй, төлбөрийн асуудалгүй тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна.
Мактан аралтай танилцаж, амралтаа зугаатай өнгөрүүлэхэд ганц өдөр хангалтгүй байх тул арал дээр байхдаа байрлах аюулгүй, тав тухтай газар хэрэгтэй.
Аялагчдад тухтай байрлах боломж бүхий олон төрлийн орон сууц бий. Airbnb ашиглан боломжийн үнэтэй орон сууц олох боломжтой. Мактан Ньютаунд тухтай кондо түрээслэх юм уу, эргэн тойрондоо ойрхон зочид буудалд байрлаж болно.
Хэрэв та хангалттай төсөвтэй явж байгаа бол Shangri-La Hotel, Plantation Bay Resort, J-Park Island Hotel зэрэг 5 одтой зочид буудал, ресортод байрлаарай.
Сэбүд англи хэл гадаадад сурах зорилгоор ирсэн бол тухайн сургуулийнхаа дотуур байр, сургалтын багцыг ашиглан зардлаа хэмнэх боломжтой. Хэрэв та QQEnglish далайн эргийн кампуст англи хэл суралцах бол капсул дотуур байр, бялдаржуулах төв зэрэгтэй кампуст суралцах юм.
Homestay-ын үнэ янз бүр байна. Нэг шөнөөр, эсвэл сараар нь түрээсэлдэг. Нэг шөнийн төлбөр $25.00-$30.00 байдаг бол сарын үнэ $260 орчим байна.
Зөвлөмж: Цаг болон зардлаа хэмнэх үүднээс арлаар аялахдаа өөрийн үзэхийг хүсэж буй гол газартайгаа ойрхон сууц түрээслэхийг санал болгож байна.
Өмнө дурдсанчлан Мактан арал дээр төрөл бүрийн нийтийн тээврийн үйлчилгээ бий тул та өөрийн хүссэн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
Нэг өдрийн дотор Мактан арлаар аялах бол та ирсний дараа эндэхийн машин, моторт дугуй түрээслэх үйлчилгээг аван боломжийн үнээр үйлчлүүлэх боломжтой. Мөн аяллын агентлагууд төрөл бүрийн тээврийн хэрэгсэл санал болгох нь бий.
Аяллын багцуудаас сонгох сонирхолтой байгаа бол зарим агентлагууд таны тээвэр болон орон сууцыг төлбөртөө оруулсан байдаг.
Хэрэв та илүү адал явдалч, “бие даан аялах” сонирхолтой хүн бол орон нутгийн нийтийн тээврүүдийг туршиж үзээрэй. Жишээлбэл, Филиппин жипни бол Мактан арал дээр тун элбэг таарах үндэсний нийтийн тээврийн голлох хэрэгсэл юм.
Зөвлөмж: Мактан арал дээрх тээврийн хэрэгслийн тухай судлаарай. Бичлэг үзэж, хүмүүсийн үлдээсэн бодит сэтгэгдлийг үзэх хэрэгтэй. Аюулгүй байдлыг бодолцон, тээврийн хэрэгслийн аппликэйшн, төлбөрийн платформуудыг ашиглаарай.
Мактан арал дээр хийх боломжтой олон сэтгэл булаам зүйлс бий. Амралтынхаа хугацаандаа дурсамж дүүрэн зүйлс хийж, сайхан амраарай.
Мактан арал нь үзэсгэлэнт цагаан эрэг, номин ногоон тунгалаг устай. Далайн гүн рүү шумбаж, далайн амьтадтай хамт сэлээрэй. Сноркел, чөлөөт шумбалт хийх боломжтой.
Мактан арлын цагаан элстэй далайн эрэг дээр наранд биеэ шарах боломжтой. Арлын эргийн усанд цохигдсон нарийн ширхэгтэй элс арлын гоо үзэсгэлэнд өнгө нэмнэ. Аялж, зугаалж, шинэхэн танилцсан найзуудтайгаа зугаатай харилцан яриа өрнүүлэх боломжтой далайн эргийн ресортуудаар зочлоорой.
Олон жуулчид Мактан арал дээр нар мандах, жаргах мөчийг харах дуртай байдаг. Хэрэв таны зочид буудлын цонх нар мандах зүүн зүг, нар жаргах баруун зүг рүү харсан бол та их азтай байна. Тэнгэрийн хаяаны гайхалтай өнгөний хослолыг харах боломжтой.
Амралтын өдрүүд бүрт ихэнх ресортууд мини концерт, далайн хоол грилл, хоолны фестивал, караоке, шөнийн клубийн үдэшлэг зэргийг зохион байгуулдаг.
Хэрэв та шөнийн шар шувуухай бол эдгээр үйл ажиллагаануудад найзуудтайгаа оролцон, аяллын хөтөчтэйгөө хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Хоолны фестивалууд их болдог тул таны заавал үзэх ёстой зүйлсийн нэг байх болно шүү.
Эдгээрийг хийхийн тулд та эхлээд өөрийн эр зориг, хүч чадлаа нөөцлөх хэрэгтэй. Агаараар шүхэртэй нисэх, жэт унах, банана завь унах зэрэг нь аюулт үйл ажиллагаандаа орох ч бас сэтгэл догдлуулам байдаг. Та айдастайгаа нүүр тулах зоригтой байснаар Мактан арлын үзэсгэлэнт тэнгэрийн хаяа руу нисэх мэдрэмжийг авч чадна.
Өдөржин аялсаар ядарч байна уу? Төрөл бүрийн массаж, алжаал тайлах газрууд энд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр газруудын ихэнх нь “happy hour” үйлчилгээтэй байдаг тул та хямдралтай үнээр массажинд орохын хажуугаар үнэгүй хоол идэх боломжтой.
Мактан арал дээр ирсэн бол арал дамжин зугаалахгүйгээр гэртээ харьж болохгүй. Нутгийн ихэнх аяллын агентлагууд арал дамжих үйлчилгээг боломжийн үнэтэй багцаар нь санал болгодог.
Мактан арлын арал дамжин аялах алдартай байрлалуудад Налусуан арал, Хилутунган арал, Каохаган арлууд ордог. Эдгээр арлууд нь цагаан элстэй, тунгалаг устай байдаг тул жуулчдын хамгийн их аялдаг арлууд байдаг.
QQEnglish-д англи хэл сурах явцад сургуулийн сурагчид үргэлж арал дамжин явах аялал хийдэг. Амралтын өдрүүдээр шумбах, сноркел хийх, хясаа цуглуулах, бусад хэл суралцаж буй найзуудтайгаа далайн хоол зооглох зэрэг зүйлс хийх боломжтой. Ингэснээр та илүү олон найзуудтай болж, шинэ харилцаа холбоо үүсгэнэ.
Оланго арал нь Мактаны эх газраас 30 минутын зайтай оршдог. Нэг өдрийн дотор үзэх боломжтой арал. Та дугуй юм уу, мотоцикл түрээсэлж, хөтөч аваад аялах боломжтой. Та амттай далайн хүнс зооглож, майхангаа бариад амарч болно.
Энэ арал дээрх хамгийн их аялагчдын зочилдог газар нь шувуудын цугладаг нуур байдаг. Төрөл бүр зүйлийн төрлүүд энд цуглана. Зарим нүүдлийн шувууд ч бий.
Далай дээрх модон замаас нар жаргахыг харах бас нэгэн сонирхолтой үйлдэл байх болно. Энэхүү зам нь нарийн явган хүний модоор хийсэн зам байх бөгөөд замын ойролцоох ресторануудаар орон амттай хоол зооглох боломжтой. Та үүгээр алхах явцдаа өөр төрлийн загаснууд ч харах магадлалтай.
Эрх чөлөөний тахил буюу “Лапу-лапугийн тахил” гэдгээр алдартай түүхэн дурсгалт газар Мактан арал дээр байдаг. Лапу-Лапугийн хөшөө нь 500 гаруй жилийн өмнөх дарангуйлагчдын эсрэг ялалтыг бэлгэддэг. Мактан Ньютаунаас ердөө 5 минут алхах зайтай.
Энэхүү түүхэн үйл явдлыг жил бүр дурсан баярладаг бөгөөд Лапу-Лапу хотод байх хугацаандаа хийх бас нэгэн сонирхолтой зүйл байх болно.
Шашны дурсгалт газар болох Nuestra Señora de la Regla сүмээр католик итгэгчид заавал зочилж үзэх хэрэгтэй. Жил бүрийн 11 сард ид шид тохиодог хэмээн үздэг тул нутгийн жуулчид их зочилдог.
Мактан аралд буфет юм уу, “хүссэнээрээ идэх” ресторанууд их бий. Романтик хөгжим сонсонгоо, далайн хүнс шарж, эсвэл “шабу-шабу” идэх боломжтой. Мөн олон үндэстний хоолыг ч боломжийн үнээр амтлах болно.
Та өөрийн хүссэн зүйлээ идэж болох тансаг ресторанд $20 хүрэхгүй үнээр гэдсээ цатгах болно. Энэхүү арал дээр таны мэдрэх ёстой чухал зүйлсийн нэг юм шүү.
Зөвлөмж: Амжилттай аялж зугаалахад сайн судалгаа гол түлхүүр нь байдаг. Мактан арал дээр аливаа зүйл хийхийн өмнө үргэлж лавлаж байх хэрэгтэй. Түүнчлэн хамгийн чухал нь таны аюулгүй байдал юм шүү.
Мактан арал дээр ирэх хамгийн тохиромжтой цаг нь хуурай улирлын үеэр буюу гурван сараас таван сарын хооронд байна. Нутгийнхан энэ үеийг зуны улирал гэж нэрлэдэг. Учир нь цаг агаар халуун болж, бороо бага орно. Цаг агаар тогтуун тайван байх тул цагийг зугаатай өнгөрүүлж чадах болно.
Энэ үеэр Мактан арал дээр жил бүр зохиогддог Ironman 70.3 event болон Лапу-Лапугийн ялалтыг тэмдэглэх “Kadaugan sa Mactan” баяр болдог. Энэ үеэр та олон улсын триатлоны тамирчид тэмцээнд орохыг харах боломжтой ба нутгийнхантай хамт баяраа тэмдэглэх ч боломжтой.
Эсрэгээрээ хэрэв та халуун цаг агаарт дургүй бол зургаан сараас хоёрдугаар сарын хооронд ирвэл тохиромжтой. Мактан арал дээр ирээд та дээрх зүйлсийг хийж үзэхэд үргэлж нээлттэй.
Сифронт кампусаас шинэчлэгдэн Мактан Ньютаунд QQEnglish далайн эргийн салбар байгуулагдсан. 5 одтой зочид буудал, кондо зэрэгтэй ойр байрладаг.
Сурагч, багш нарын байрлах капсул дотуур байртай, мөн бялдаржуулах төвтэй. Нутгийн үндэсний хоол, олон улсын хүнсийг зооглох боломжой ресторанууд бас бий. Кампус нь тав тухтай, сургуулийн лонжоос үзэсгэлэнт далайг харах боломжтой.
Багшийн заах талбар, сурагчдын суралцах хэсэг нь хурдан бөгөөд чанартайгаар англи хэл суралцах хүсэлтэй бүх хүмүүст тохиромжтойгоор байрласан. Далайн эргийн кампус дээр англи хэл сурах үргэлж зугаатай байх болно.
Далайн эргийн кампуст суралцахыг хүсэж байна уу? Энд дарж мэдээлэл аваарай.
Техник технологи Аж Үйлдвэрийн 4 дэх хувьсгал руу хөгжихийн хэрээр олон төрлийн Хиймэл оюун ухаанууд…
Өөрийгөө сорь: Гадаадад англи хэл сурахад дараах 7 зүйлийг тооцоолоорой Та англи хэлний харилцааны чадвараа…
Хэлний талаархи Европын хэлний үндсэн түвшний тухай иж бүрэн тойм (CEFR түвшин) https://youtu.be/UAehOcVfr3Y?si=bi0P5sJXiJWLwco1Европын хэлний үндсэн…
Филиппин дэх жийпнүүдийн тухай гайхалтай баримтууд: 20-н баримт таныг гайхшруулах болно! Та удахгүй Филиппинд ирэх…
Англи мэндчилгээний үгс: 12 төрлөөр "Сайн уу" гэж хэлэх Мэндчилгээний үгс нь хэл бүр дээр…
Сэбүд туршиж үзэх ер бусын 6 тээврийн хэрэгслийн төрөл Филиппин, СэбүСэбү хот нь маш үзэсгэлэнтэй…