Өөр хэлээр “Сайн уу” гэж хэлэх
Улс бүрт мэндчилгээний өөрсдийн гэсэн үгс бий. Зарим улсад “hello”, “hi” гэх үгийг орлох шууд орчуулга байхгүй учир англи хэл дээрх хувилбарыг нь хэрэглэдэг.
Хятад – “Ni Hao”
Япон – “Konichiwa”
Энэтхэг – “Namaste”
Тайланд – “Sawadee”
Өмнөд солонгос – “Annyeonghaseyo”
Индонез – “Halo”
Бразил – “Ola”
Испани – “Hola”
Вьетнам – “Xin Chao”
Франц – “Bonjour”
Чиний төрөлх хэлээр эдгээр мэндчилгээг хэрхэн хэлдэг вэ?
Тэмдэглэл: Филиппин улс бусад Азийн улс оронтой харьцуулахад уг мэндчилгээний шууд орчуулга байдаггүй. Тиймээс бид “Hello” гэж мэндлэхдээ араас нь “How are you” буюу “Kumusta ka?” хэмээн хэлдэг. Ингэснээр илүү халуун дулаан мэндчилгээ болдог.
Англи хэлний мэндчилгээнд хэрхэн хариулах вэ?
Ихэвчлэн хэн нэгэн бидэнтэй “hi”, “hello” хэмээн мэндлэхэд бид хариуд нь ижил үг хэлж хариулдаг. Өдөр тутмын англи хэлний харилцан ярианд “How are you?” гээд, нэмээд “hi”, “hello” гэж хэлэхэд хариуд нь “I’m fine, thank you” юм уу, “Very well, thanks” хэмээн хариулна.
Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хариу үгс өөр өөр байж болно. Албан нөхцөлд “How do you do?” гэж мэндэлж, хариуд нь мөн адил үгс хэлнэ. Сүүлийн жилүүдэд хэлний трэндийг дагаж энэ төрлийн мэндчилгээг шинэ үеийнхэн ашиглахаа больсон.
“Pleased to meet you” эсвэл “Nice to meet you” гэж хэлээд гар барилцаж болно. Үүнийг ихэвчлэн албан харилцаанд, хурал зөвлөгөөний үеэр хэрэглэнэ. Үүний хариуд “Pleased to meet you, too” юм уу “It’s nice to meet you, too” гэж хэлнэ.
Албан бус, нөхөрсөг харилцаанд “Hey, what’s up?” гэж найзтайгаа мэндлэх нь элбэг. Үүний хариуд хамгийн богиноор “Not bad” юм уу, “Fine” гэнэ. Энэ хариу нь албан харилцаанд зохисгүй, мэргэжлийн бус сонсогдоно.
Албан бус харилцаанд хэрэглэгддэг өөр нэг мэндчилгээ нь “Oh, you’re here!” бөгөөд үүнд “Yeah, you too!” эсвэл “well, obviously” хэмээн хариулж болох юм. Эдгээр үгсийг зөвхөн энгийн харилцан ярианд хэрэглэхийг санаарай.
Англи хэл дээрх мэндчилгээний хариуд зөв хариулснаар харилцан яриаг үр өгөөжтэй болгоно. Аливаа маргаан, үл ойлголцол, хүргэх гэсэн санаагаа зөв хүргэхийн тулд хэрхэн зөв хариулахыг сурах хэрэгтэй. Үргэлж ярилцаж буй хүнийхээ байр байдлыг ажиглах хэрэгтэй.
Анх удаа уулзаж буй хүнээ хэрхэн дуудах вэ?
Анх удаа хүнтэй уулзаж буй үед “Sir” юм уу, “Madam” хэмээн хүндэтгэн дуудна. Нийгмийн давхаргаас үл хамааран хүндэтгэлтэйгээр хүнтэй харьцаж буйг илэрхийлэх юм.
Хэдийн танил болсон хүнтэй уулзаж буй тохиолдолд “Mr.”, “Mrs.”, “Miss”, “Dr.”, “Atty.” гэх зэргээр дуудна. Ямар хүнтэй ярилцаж байгаагаас тань хамаарна. Зарим тохиолдолд ажил мэргэжлээр нь дуудах эвгүй мэдрэмж төрүүлдэг тул ихэвчлэн “Sir”, “Madam”-ыг ашиглана.
Нөгөөтэйгүүр, нөхөрсөг, энгийн харилцаанд нөгөө хүнээ доромжилсон биш, өөрт эвтэйхнээр дуудахад хангалттай гэж үздэг. Жишээлбэл, Филиппинд найзууд бие биенээ “Friend,” “Beshy” гэж дууддаг.
“Sis” юм уу, “Bro” гэж дуудах нь мөн энгийн харилцаанд илэрдэг. Англиар ярьдаг зарим улсуудад ажил мэргэжлээс нь илүүтэй өөрсдийнх нь нэрээр дууддаг. (жишээ нь, АНУ) “John”, “Tom” гэх зэрэг.
Англи хэлний мэндчилгээнд зөвөөр эхлүүлэх нь тун чухал. Нөгөө хүндээ хүндлэл, чин сэтгэлийг харуулж байдаг. Өөртөө итгэлтэйгээр өөрийгөө танилцуулж, хүний мэндчилгээнд зөв зохистой хариулан, хүндэтгэлтэйгээр дуудснаар тухайн харилцаа үр өгөөжтэй эхлэх болно.