Туслах үйл үгсийг өгүүлбэрт хэрхэн ашиглах вэ?
Ямар ч өгүүлбэрийн адилаар англи хэлний туслах үгс ч бас өгүүлбэрийн зөв утгыг гаргахын тулд зөв бүтэцтэй байх хэрэгтэй. Өгүүлбэрт эдгээрийг ашиглах тун энгийн. Дараах зүйлсийг санаж байхад л болно.
- Эерэг болон сөрөг утгатай өгүүлбэрт туслах үйл үгс нь гол үйл үгийн өмнө орно;
- Асуух өгүүлбэрт туслах үйл үг нь өгүүлбэрийн хамгийн урд буюу эзэн биеийн өмнө орж, араас нь гол үйл үг анхны хэлбэрээр бичигдэнэ.
- Туслах үйл үг ашиглаж буй тохиолдолд үйл үгийн анхны хэлбэрийг ямагт ашиглаарай.
Жишээ нь:
Хүүрнэх, үгүйсгэх өгүүлбэр
George can drive a car with only one hand.
I cannot attend the party because I have prior commitments.
Ms. Daisy must be so busy that she forgot to eat her lunch.
Асуух өгүүлбэр
May we proceed to the café after the lesson?
Could you take me to the hospital, please?
Will you give me the keys to the clinic?
Англи хэлний бусад туслах үйл үгс
Өргөн хэрэглэгддэг 8 туслах үйл үгс байхаас гадна тийм ч түгээмэл бус ашиглагддаг туслах үгс бол “shall, ought to” юм. Shall туслах үйл үгийг зөвлөгөө, санал сэтгэгдэл асуух, аливаа зүйлийг санал болгоход хэрэглэнэ. Жишээ нь, “Let’s have a drink, shall we?” гэх өгүүлбэрт юм уухыг санал болгож байна.
“Shall” туслах үйл үг нь тохиох ёстой гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээ нь: “The debt shall be consolidated when not completely paid.”
“Shall” туслах үйл үг нь ирээдүйн тодорхой цагт тохиох зүйл болон ямар нэг зүйлийг гүйцэтгэх санаатай байгааг мөн илэрхийлнэ. Жишээ нь, “The plane shall take off at 9:00 PM” бас “Mr. Billers shall visit the head office in two weeks.”
“Ought to” туслах үйл үг нь хийх хэрэгтэй зүйл, хийвэл илүү дээр гэсэн утга санааг илэрхийлнэ. Жишээ нь, “We ought to obey our company’s rules and policies.”
Эдгээр туслах үйл үгсийн үгүйсгэх хувилбар нь “shall not”, “ought not to” байна.
Англи хэл суралцагч нарт туслах үйл үгийг мэдэх яагаад чухал вэ?
Англи хэлний чадвараа сайжруулахад чухал ач холбогдолтой учир туслах үйл үгсийг сурах нь чухал юм. Туслах үйл үгс орсон өгүүлбэр зохиох үеэр сурагчид алдаагаа илүү сайн залруулж чаддаг байна.
Англи хэлний туслах үйл үгс нь өгүүлбэрийг илүү утга төгөлдөржүүлж, санааг бүрэн илэрхийлэхэд тусална. Туслах үйл үгсийг зөв ашигласан тохиолдолд яриаг сонсогч хүн ч тухайн санааг бүрэн зөв ойлгож чадна.
Туслах үйл үгс дээр анхаарах зүйлс:
- Туслах үйл үгс ярианы хэлэнд илүү тохионо.
- Туслах үйл үгсийг чиг үүргээр нь хоёр хуваадаг: Хандлагын болон харилцааны чиг үүрэг.
- Туслах үйл үгс үйл үгсийн өнгөрсөн ба одоо цаг дээр ашиглагдана.
- Ямар ч өгүүлбэрт ашиглагдах боломжтой тул хэл суралцагчид туслах үйл үгсийг хэтрүүлэн ашиглах тал байдаг учир анхны санааг буруугаар илэрхийлэх нь бий.
Туслах үйл үгс нь олон төрлийн хэрэглээтэй учир ESL сурагч нарт туслах үйл үгсийг ашиглах төвөгтэй санагдаж магадгүй. Зарим туслах үйл үгс нь олон төрлийн үүрэгтэй тул ярианд буруугаар ашиглах тохиолдол их байдаг.
Дүгнэлт
Туслах үйл үгс нь өгүүлбэрийн утга санааг онцолж өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, сайн сурч чадвал англи хэлний чадвар тань улам сайжрах болно. Алдаа гаргах, гацалтад орох зэргээс айх хэрэггүй. Суралцах үйлийн нэгэн хэсэг гэдгийг ойлгоорой.
Туслах үйл үгсийг ашиглахгүйгээр үр дүнтэй харилцах боломжгүй гэдгийг санаарай. Хэлний ур чадвараа сайжруулах хүсэлтэй байгаа бол яг одоо туслах үйл үгсийг сурч эхлээрэй.