Байгалийн шинжлэх ухаанд үелэх систем гэж байдаг шиг англи хэлэнд Хэлний Дүрслэх Хэрэглүүрийн систем гэж бий! Өгүүлбэрт буй үгсийн утгыг хэрхэн ашиглахыг ойлгож, үгийн утгаар чөлөөтэй тоглохоос үр дүнтэйгээр бичих үйл эхэлнэ. Тиймээс хэлийг уран яруугаар ашиглах, бичвэртээ өнгө нэмэх болон уран зохиолын өгүүлэл бичихэд хэлний олон төрлийн дүрслэх хэрэглүүрүүд танд туслах юм. Эдгээр хэлний дүрслэх хэрэглүүрүүдийг уран зохиолд ашиглахад энэхүү нийтлэл туслах болно. Жишээ нь, шүлэг бичих, роман бичих, богино өгүүллэг зохиох, болон бусад уран зохиолын төрлүүд.
Англи хэлний дүрслэх хэрэглүүрийн тусламжтайгаар та хэл шинжлэл дэх бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжтой. Эртний Английн эрин үед, уран зохиолын дараагийн эрин үетэй зэрэгцэн төрөл бүрийн зохиол, яруу найраг бичих нь хүн хүнд байх ёстой асар том мэдлэгийн нэг байв.
Энэхүү дүрслэлийн төрлүүд нь уншигчид болон таны үзэл баримтлалын сонголтоос хамааран сэтгэл хөдлөлөө нарийн, хошин, романтик, шогч хэлбэрээр илэрхийлэх боломжтой болгоно. Ялангуяа аливаа утга санааг илэрхийлэхэд таны ашиглаж буй дүрслэх хэрэглүүрээс ихээхэн хамаарна.
Судалгааны хэрэглүүрээр Ментиметр аппликэйшнийг ашиглан англи хэлний дүрслэх хэрэглүүрийн тухай судалгаанд оролцогчдоос санаж буйгаараа нэрлэхийг хүсэхэд дараах төрлүүдийг санан нэрлэж чаджээ. Тэднээс англи хэлний багадаа гурван дүрслэх хэрэглүүр нэрлэхийг хүссэн бөгөөд дараах төрлүүд хамгийн олон давтагдсан байна.
Англи хэлний дүрслэх хэрэглүүрийн тухай энэхүү судалгаагаар адилтгал хамгийн түгээмлээр нэрлэгдэж, хэтрүүлэл, хүншүүлэл, зүйрлэл зэрэг төрлүүд удаалжээ. Гэвч, түгээмэл ашигладаггүй боловч, уран сайхны аргаар зохиол бичихэд тун хэрэгтэй англи хэлний олон төрлийн дүрслэх хэрэглүүрүүд бий.
Англи хэлний ийм төрлийн дүрслэх хэрэглүүрүүд нь “like”, “as” гэсэн үгсийн тусламжтайгаар аливаа зүйлсийг харьцуулахад ашиглагддаг. Үүнд аливаа зүйлийг бүхэлд нь өөр нэгэн зүйлтэй харьцуулна. Ингэснээр аливаа зүйлийг өөр нийтлэг зүйлтэй хослуулахад тусалдаг.
Жишээ нь:
“Worrying is like a paying debt you don’t owe.”
-Mark Twain
Энэ нь хоорондоо огтын холбоогүй зүйлсийг харьцуулахад ашиглагддаг. Түүнчлэн аливаа зүйлд утга өгөхийн тулд хооронд нь зүйрлэн ижил төстэй талыг гаргаж ирэх арга юм. “Like”, “as” зэрэг үгсийг ашигладаггүй.
Жишээ нь:
“I watered it with fears,
night and morning with my tears.
I sunned it with smiles.”
-William Shakespeare
Аливаа нэг санааг хэтрүүлэн илэрхийлэхийг хэлнэ. Энэ төрлийн дүрслэх хэрэглүүр нь уур, баяр баясал, уйтгар гуниг зэрэг сэтгэлийн хөдлөлийг илэрхийлэхэд түлхүү ашиглагддаг.
Examples:
“Her voice was a rich, vibrant contralto of intrinsic beauty.”
-Alan Blythe
Амьд биш, хөдөлдөггүй зүйлсэд амь оруулж бичихэд ашиглагдана. Зохиолч, яруу найрагчид үүнийг ашиглан, ургамал, тоглоом, байгалийн зүйлс зэргийг хүний сэтгэл хөдлөл гаргаж буйгаар илэрхийлдэг.
Жишээ нь:
“The fog comes on little cat feet.
It sits over harbor and city on silent haunches and then moves on.”
-Carl Sanburg
Англи хэлний дүрслэх хэрэглүүрийн энэхүү төрөл нь хоёр эсрэг, эсрэгцсэн үгсийг хамтад нь нэг өгүүлбэрт оруулж, утга санаа илэрхийлэхийг хэлнэ. Хүмүүс бичвэртээ хүч нэмэх, сүртэй нөлөө оруулах, эсвэл ямар нэг зүйлийг тайлбарлахын тулд үүнийг зориудаар ашигладаг.
Жишээ нь:
“Feather of lead, bright smoke, cold fire, sick health,
Still-waking sleep, that is not what it is!
This love feel I, that no feel love in this.”
-Romeo and Juliet; William Shakespeare.
Хоёр эсрэгцсэн санааг нэг өгүүлбэрт ашиглахыг хэлнэ. Аливаа нэг утгыг илэрхийлэхэд эсрэгцсэн санааг ашигладаг тул англи хэлний бас нэгэн сонирхолтой дүрслэх хэрэглүүр болдог. Тэнэг мэт харагдах хэдий ч, цаанаа илүү гүн утга агуулна. Түүнчлэн аливаа асуудлыг шогч байдлаар илэрхийлэхэд ашигладаг.
Жишээ нь:
“Someday you will be old enough to start reading fairy tales again.”
-C.S. Lewis.
Аливаа зүйлийн гол утга нь түүний харуулахыг хүсэж буй зүйлийн эсрэг үгсээс гарч ирэхийг илэрхийлэхэд ашиглана. Энэхүү дүрслэх хэрэглүүрийн төрөл нь хошигнол, шүүмж, аливаа асуудлыг хөнгөн элэглэх маягаар, эсвэл тухайн илэрхийлсэн үгс, түүний утга хоёр авцалдахгүй байгаагаар илэрдэг. Энэ нь хошигнол, нууц, элэглэл зэрэг байж болно.
Жишээ нь:
“A pair of star-crossed lovers take their life.”
-Romeo and Juliet; William Shakespeare
Амьтан, эд зүйлс, байгаль зэргийн авиаг дуурайх үгсийг ашигладаг дүрслэх хэрэглүүр юм. Эдгээр үгс нь аливаа нөхцөлд гарч буй үйлдлийг тархиндаа дүрслэхэд тусладаг.
Жишээ нь:
“Yet the ear, it fully knows,
By the twanging,
And the clanging,
How the danger ebbs and flows.”
-The Bells; Edgar Allan Poe
Дараагийн үгийн эхний гийгүүлэгч өмнөх үгийн эхний гийгүүлэгчтэй ижил байх хэрэглүүр юм. Үгсийг толгой холбосон байдлаар авиагаар тоглон илэрхийлэх арга. Ихэвчлэн авиаг зөв дуудаж сургах түргэн хэллэг зэрэгт илэрдэг.
Жишээ нь:
“While I nodded, nearly napping, suddenly there came a tapping.”
-The Raven; Edgar Allan Poe
Наргиа хэлэхэд өгүүлбэрт ашиглагдах хошигнолын арга юм. Ижил дуудлагатай боловч өөр утгатай үгс багтдаг. Энэ төрлийн дүрслэх хэрэглүүр нь аливаа асуудлыг хошин байдлаар ухаалгаар илэрхийлэхэд тустай.
Жишээ нь:
“Now is the winter of discontent,
made glorious summer by this sun of York.”
-Richard III; William Shakespeare
Дээр дурдсан түгээмэл дүрслэх хэрэглүүрүүдээс гадна их ашиглагддаггүй боловч, таны бичиж буй зохиолд ихээхэн тус болох дүрслэх хэрэглүүрүүд бий. Гэвч эдгээр нь англи хэлний дүрслэх хэрэглүүрийн маш урт жагсаалтын ердөө багахан хэсэг юм шүү. Эдгээрт:
Эсрэг тайлбар гэдэг нь эерэг утга илэрхийлэхийн тулд сөрөг утгатай үгсийг ашиглахыг хэлнэ. Жишээ нь, “Энэ тийм ч муу байсангүй” гэж аливаа зүйл харин ч сайн байгааг илэрхийлэхэд сөрөг утгатай үгс ашиглан бичиж байна.
Жишээ нь:
“Beowulf raised the hard weapon by the hilt,
angry and resolute — the sword wasn’t useless to the warrior.”
-Beowulf; Oldest English Epic
Хүний нэрийг орлуулахад ашигладаг. Энэ төрлийн дүрслэх хэрэглүүр нь тухайн хүний хэн болохыг өөр нэр, хоч, албан тушаалаар нь орлуулан дуудна.
Жишээ нь:
“The fatal Cleopatra for which he lost the world and was content to lose it.” (Antony)
-Antony and Cleopatra; William Shakespeare
Энэ бол хатуу, цээртэй үгсийг орлуулах, шууд бусаар илэрхийлэхэд ашиглагддаг уран зохиолын дүрслэх хэрэглүүр юм. Ялангуяа ичмээр, олны дунд хэлэхэд таатай биш, цээртэй сэдвийн талаар ярихад ашиглагдана.
Жишээ нь:
“I am one, sir, that comes to tell you your daughter and the Moor are now making the beast with two backs.” (having intimate intercourse)
-Othello; William Shakespeare
Энэ нь тухайн эд юмсын нэг хэсгээр тухайн зүйлийг бүхэлд нь төлөөлүүлэх арга юм. Энэ нь хэсэг бүлэг хүмүүс, янз бүрийн хэсгүүдтэй объект гэх мэт том зүйлийн тодорхой хэсгээс уншигчид өөр зүйл бодож болохуйц байдлаар хэрэглэгдэнэ.
Жишээ нь:
“I should have been a pair of ragged claws
Scuttling across the floors of silent seas.
-The Love Song of J. Alfred Prufrock; T.S. Eliot
Тухайн зүйлийг бүхэлд нь төлөөлүүлэх бус ямар нэг зүйлээр төлөөлүүлэх уран зохиолын хэрэгсэл. Энэ төрлийн дүрслэх хэрэглүүр нь ганц зүйлээр ямар нэг хүн, эсвэл аливаа утга санааг уншигчийн тархинд төсөөлүүлэх зорилготой.
Жишээ нь:
“Half in appeal, but half as if to keep
The life from spilling”
-Out, Out; Robert Frost
Амьд биш, одоо цагт байхгүй, хариу өгч чадахгүй зүйлийг хүн дуудаж, харилцах англи хэлний дүрслэх хэрэглүүр юм. Нас барсан хүн, зүйл, аливаа асуудал, дэлхий ертөнц зэргийг дуудан ярихыг мөн хэлнэ.
Жишээ нь:
“Thou wast not born for death, immortal Bird!
No hungry generations tread thee down;”
-Ode to a Nightingale, Jean Keats
Аливаа утгыг өгүүлбэрт дэс дараатай, урвуулан илэрхийлж гаргадаг дүрслэх хэрэглүүр. Бичгийн хэлэнд давтамжит боловч, нуршсан бус өнгө нэмэхийн тулд ашигладаг.
Жишээ нь:
“Let us never negotiate out of fear, but let us never fear to negotiate.”
-John F. Kennedy
Өгүүлбэр юм уу, мөрийн сүүлийн үгийг дараагийн мөрийн эхэнд ашигладаг уран зохиолын хэрэглүүр. Энэ төрлийн дүрслэх хэрэглүүр нь уран зохиолд дараалсан, хоорондоо уялдаатай утгыг давтамж байдлаар илэрхийлнэ.
Жишээ нь:
“The general who became a slave. The slave who became a gladiator. The gladiator who defied an emperor.”
-Gladiator Movie
Тухайн санаа, үзэл бодол, хүн, аливаа зүйлсийг тодотгохын тулд тухайн өгүүлбэрийн эхний үгийг дараагийн өгүүлбэрүүдэд давтахыг хэлнэ. Эхний үгийн ижил утгатай үгс, хэлцийг ашигласан тохиолдлууд байдаг.
Жишээ нь:
“You may shoot me with your words,
You may cut me with your eyes,
You may kill me with your hatefulness,
But still, like air, I’ll rise”
-Still I Rise; Maya Angelou
Энэ нь үгс хувилах дүрмийн дагуу нэр үгс үйл үгс болон хувирч буй уран зохиолын нэг арга юм. Ингэснээр хэлний хувирамтгай чанарыг харж болно.
Жишээ нь:
“The thunder would not peace at my bidding.”
-King Lear; William Shakespeare
Энгийн өгүүлбэрийг илүү амьтай, үзэсгэлэнтэйгээр илэрхийлэх олон арга бий. Ялангуяа аливаа зүйлийг бусдад дамжуулахдаа шууд, шууд бусаар хэлэхээс илүүтэйгээр нарийн мэдрэмжтэй, бүтээлчээр илэрхийлэхийг хүсэж буй үед. Гоо сайхан урлаг, уран сайханд байхаас гадна уран зохиолд ч илэрдэг. Англи хэлний дүрслэх хэрэглүүрүүдийг ашиглахын ач тус, ач холбогдлыг жагсаалаа.
Дүрслэх хэрэглүүр ашиглан дүрслэн бичих ур чадвартай болсноор шүүмжлэлт сэтгэлгээг тань хөгжүүлэх болно. Та өөрийн үгсийг эргэн тойрны юмс, улс төр, байгаль, хайр, нийгэм зэрэг олон зүйлстэй холбон илэрхийлж чадна. Мэдлэгийн хүрээгээ тэлснээр та англи үгсийг гаршуулж, уран яруугаар сүлжиж сурах юм.
Сэтгэл санааны хэцүү байдлыг бичгээр илэрхийлэх урлаг нь бидний Катарсис гэж нэрлэдэг эмчилгээний нэг хэлбэр юм. Шууд ил хэлэхийн оронд бүтээлч үгс ашиглан үндсэн утгыг нь нуух боломжтой. Англи хэлний дүрслэх хэрэглүүрийн тусламжтайгаар өөрийн сэтгэлийн хөдлөлөө гадагшлуулах боломжтой. Гунигтай үедээ: бич, ууртай үедээ: бич, дарамттай санагдсан үедээ: бич.
Хэрэв та англи хэлний дүрслэх хэрэглүүрийг хялбархан ашиглаж сурвал, оюун ухааны чадвараа нээж, бүтээлчээр сэтгэх, бичих, илэрхийлэх арга барилтай өөрийн бичвэрийг уялдуулж, хурдан шуурхай ажиллах чадвартай болно. Ялангуяа бичвэрт аливаа засвар хийхэд хялбар болгоно. Өөр оюун бодлоо цаасан дээр шууд буулгана гэсэн үг юм. Энэ ур чадварыг эзэмшсэнээр англи хэлээр уран яруу бичиж сурна.
Англи хэлний дүрслэх хэрэглүүрийг ашигласнаар дараах өгүүлбэрүүд хэрхэн уран яруу болж буйг энэхүү PDF файлын холбоос дээр дарж үзнэ үү.
Дүрслэх хэрэглүүрийг сайн ашигласнаар англи хэлийг илүү сайн эзэмшинэ. Таны уран бүтээлч чадварыг нэмэгдүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндийг тань дэмжихээс гадна, түргэн бичих ур ухаантай болгоно. Бүтээлчээр бичиж эхэлснээр олон давуу талтай. Гэхдээ англи хэлний дүрслэх хэрэглүүр бүх л нөхцөлд ашиглагдахгүй болохыг санаарай.
Ямар ч үед эргэн тойрон, нөхцөл байдал, тухайн утгыг илэрхийлэх орчноо мэдрэх хэрэгтэй. Ажлын байр, ажлын тайлан, судалгааны ажил болон бусад албан ёсны нөхцөлд ашигладаггүй. Өнөө цагт хаа сайгүй суралцаж болох болсон. Энэхүү нийтлэлийг ашиглан, чадвараа сайжруулж, англи хэлэнд дурлах ажлыг гэрээрээ суралцах ч сайхан санаа юм шүү.
Тухайн ярианд хүч нэмэх, эсвэл стандарт англи хэлээс хэтэрсэн уран зохиолын хэрэглүүр болгон давхар эсрэгцэл…
Англи хэл дээрх хөгжилтэй 55 түргэн хэллэг “She sells seashells by the seashore.” Дээрх мөр…
Англи хэлний ялгац гишүүнийг хэрэглэх 21 чухал дүрэм (Эргэлзэх зүйлгүй боллоо!) Англи хэлний ихэнх өгүүлбэрт…
Англи хэлний ур чадвараа сайржуулахад тань тус болох 8 туслах үйл үг! ТанилцуулгаАнгли хэл нь…
Англи хэлэнд түгээмэл ашиглагддаг 20 угтвар үг, тайлбар, жишээтэйгээр Англи хэлний хөрвөмтгий байдал нь хэл…
Энгийн одоо цаг: Жишээ, болон хэрхэн хэрэглэх тухай Энгийн одоо цаг гэж юу вэ?Англи хэлний…