Categories: Uncategorized @mn

Сэбүд туршиж үзэх ер бусын 6 тээврийн хэрэгслийн төрөл

Сэбүд туршиж үзэх ер бусын 6 тээврийн хэрэгслийн төрөл

Филиппин, Сэбү

Сэбү хот нь маш үзэсгэлэнтэй байгальтай тул гадаад, дотоодын олон аялагчдын хамгийн их зочилдог газар болдог. Түүнчлэн Сэбү хот нь амтлаг хүнс, дуучид, англи хэлний сургууль, өвөрмөц тээврийн хэрэгслийн өлгий нутаг юм.

Сэбүгийн тээврийн хэрэгслүүд Филиппиний бусад бүс нутагтай харьцуулахад маш өөр байдгийг мэдэх үү? Сэбүд зочилж үзсэн бол та олон төрлийн тээврийн хэрэгслүүдээр нь зорчиж үзсэн байх. Та Сэбүгийн жипни, гурван дугуйт, хабал-хабал зэрэг тээврийн хэрэгслүүдээр зорчиж үзсэн үү? Энэ бол Сэбүг өвөрмөц болгодог олон төрлийн тээврийн хэрэгслүүдийн ердөө багахан хэсэг нь юм.

Хэрэв та Сэбү хотод хэзээ ч ирж байгаагүй бол яг одоо аяллаа төлөвлөж, эдгээр өвөрмөц нийтийн тээврийн онцлогийг мэдрэх хамгийн тохиромжтой цаг билээ. Хэрэв та хэлний сургалтаар Филиппин улсад суралцах, зорилготой байгаа бол Сэбү хот хамгийн тохиромжтой сонголт юм.

QQEnglish сургууль нь Сэбү хотод байрладаг. Сурагчид  Сэбү хотоор аялж, нуугдмал эрдэнэсийг олж нээхийн хажуугаар англи хэлээ сайжруулах боломжтой. 

Энэхүү нийтлэлээр Сэбү дэх тээврийн хэрэгслийн тухай танилцуулна. Үүнийг ашиглан Сэбү дэх тээврийн хэрэгслийн тухай сайн мэдлэг хуримтлуулаарай.

Сэбүд ямар төрлийн тээврийн хэрэгслүүд байдаг вэ?

Дотоод болон гадаадын аль ч аялагчдад Сэбү дэх тээврийн хэрэгслүүд хамгийн тохиромжтой байдаг бөгөөд хот дотор болон арал даяар хүссэн газартаа очих боломжтой. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь Сэбүгийн иргэдийн амьдралын салшгүй нэг хэсэг юм. 

Та бүгдэд бүрэн ойлголт өгөхийн тулд бид Сэбү дэх өвөрмөц тээврийн хэрэгслүүдийг жагсааж, ямар хүлээлттэй байх хэрэгтэйг танилцуулъя. Энэхүү нийтлэлийн төгсгөлд та эдгээр тээврийн хэрэгслүүдэд сууж үзэхийг хүсэх болно.

Жипни

Филиппинд нийтлэг байдаг жипни унаа нь Филиппин улсын иргэдийн голлох тээврийн хэрэгсэл юм. Бусад хотуудын уламжлалт жипнитэй харьцуулахад Сэбү хотын жипни нь хамаагүй жижиг байдаг тул хялбархан таньж болно.

Сэбүгийн уламжлалт жипни нь мулти-такси (зөвхөн Филиппинд нийтийн тээврийн хэрэгсэлд ашигладаг жижиг хөсөг) бөгөөд ихдээ 16 зорчигч, урд суудалдаа 1 зорчигч тээвэрлэх боломжтой.

Саяхан Филиппин улсын засгийн газраас уламжлалт жипни унааг үе шаттайгаар гаргана гэдгээ зарласан. Ингэснээр хуучин жипнитэй харьцуулахад илүү орчин үеийн, агааржуулагчтай, шинэлэг жипни зах зээлд орж ирсэн. Сэбүгийн орчин үеийн жипни нь 24 хүртэлх зорчигч тээвэрлэх багтаамжтай, мини автобус байдаг.

Ямар хүлээлт тавих вэ?

  • Жипнид суувал та өмнөө сууж буй хүнтэй өвдөг нийлүүлэн суух болно гэдгийг санаарай. Бусад зорчигчид танд мөнгөө дамжуулах бөгөөд дамжуулсан мөнгийг нь жолоочид цуглуулж өгнө, эсвэл та өөрийн мөнгийг бусад зорчигчоор дамжуулж төлнө. Та “Palihog bayad” буюу мөнгөө төлнө үү гэх үгийг их сонсох болно.
  • Сэбүгийн жипни нарын төлбөр хаана буухаас шалтгаалж өөр байдаг. Уламжлалт жипни багадаа 13 песо, орчин үеийн жипни 15 песо байхаар заасан.
  • Орон нутгийн терминал дээр зогсож буй жипни ихэвчлэн хүн дүүртэл хүлээдэг. Жолооч “walo-walo lang bi wala’g tuo, sibogi gamay,” буюу тал бүрт 8 хүн сууна уу гэж хэлэхийг та их сонсох болно. Тэгсэн цагт жипни дүүрэн гэж үзнэ.
  • Утаа, тоос хамгийн том сорилт болно. Гадуур явахдаа эсвэл жипнид суух бол маск зүүгээрэй.

Гурван дугуйт

Гурван дугуйт бол зөвхөн Филиппин улсад л харах боломжтой гурван дугуйт тээврийн хэрэгсэл юм. Ихэвчлэн орон нутгийн иргэдэд гурван дугуйт нь орлогын эх үүсвэр болдог. Сэбүд ч мөн адил. Зарим алслагдмал газруудад үндсэн тээврийн хэрэгсэл болох бөгөөд ялангуяа нэг газраас нөгөөд хүрэх шаардлагатай сурагчдын дунд түгээмэл.

Сэбү нь том арал тул гурван дугуйтын загвар, гадаад үзэмж ч олон янз байдаг. Жишээ нь Мактан аралд хажуугийн бүхээгтээ 4 хүртэлх зорчигч, арын хэсэгтээ 2 хүртэлх зорчигч суулгах багтаамжтай.

Ихэвчлэн, 8 зорчигчийн багтаамжтай, их ачаатай зорчигчийн ачааг тусад нь тавих агуулахын хэсэгтэй байдаг.

Ямар хүлээлт тавих вэ?

  • Анх удаа сууж үзэхэд хажуугийн тасалгаа мотоциклоос салж магадгүй мэт эвгүй мэдрэмж төрнө.
  • Гурван дугуйт дотор үнэхээр давчуу байдаг ч, зохицуулаад явах боломжтой.
  • Багадаа 13 песо байдаг ч, очих газраас шалтгаалдаг.
  • Томоохон хурдны замаар гурван дугуйт явахыг хориглоно.
  • Жипниг бодвол гурван дугуйт нь зорчигчдоо амархан сэлгэдэг.

Хабал-хабал

 

Нарны туяанд ээгдэнгээ замд явах эсвэл ажилдаа яарч яваа бол хабал-хабал төгс сонголт байх болно. “Хабал-хабал” нь мотоциклд оноож өгсөн нэршил юм. Энгийнээр бол Сэбүгийн хаана ч явах боломжтой мотоциклыг хэлдэг.

Та Сэбүгийн хаана ч байсан уг тээврийн хэрэгсэлтэй таарах болно. Хүссэн газарт тань хүрэх хамгийн хурдан арга юм. Замын түгжрэлийн үед машины дундуур сүлжих боломжтой учраас жипниг бодвол илүү ая тухтай.(Хотод бол)

Сэбүгийн зарим хөдөө хэсгүүдэд ч хабал-хабал орлогын эх үүсвэр болдог. Нарийн гудамжаар явах, уулын өөд ч өгсөх боломжтой байдаг учраас тэр. Нэг мотоциклд 2 зорчигч (жолооч, зорчигч) явахыг зөвшөөрсөн байдаг ч Сэбүгийн хабал-хабал 4, 5 зорчигч тээвэрлэж чадна.

Ямар хүлээлт тавих вэ?

  • Мотоцикл дээр жолоочийн ард сундлан суух тул жолоочоос барина гэдгийг санаарай.
  • Мотоцикл унах, сундлах үед хамгаалалтын малгай өмсөх хамгийн чухал тул хаашаа ч явсан малгай өмсөх болно.
  • Унааны хөлс янз бүр байна. Зарим жолоочид 100 песогоос багыг авдаг бол зарим нь хагас километр тутамд 50 песо авдаг.

Танд орон нутгийн хабал-хабал таалагдахгүй байвал улс даяар үйл ажиллагаа явуулдаг Angkas зэрэг моторт такси дуудах үйлчилгээг ашиглах боломжтой. Аппликэйшнийг нь татан, бүртгүүлээд л ашиглахад бэлэн.

V-hire

Сэбүчүүд энэ хэрэгслийг аливаа нэг хотоос нөгөө хот руу зорчигч зөөхөд ашигладаг түрээсийн машин буюу V-hire гэж нэрлэдэг. V-hire машин нь Сэбүд маш тустай тээврийн хэрэгсэл бөгөөд автобуснаас хамаагүй хурдан явж, зорьсон газартаа хүрдэг.

Хэрэв та бүлгээрээ аялж байгаа бол Сэбү арлаар сүлжин, төрөл бүрийн замаар явах V-hire хөлслөх нь тун ашигтай. Төлбөр нь ч мөн өөр өөр байдаг. Таны хүрэх газраас шалтгаалан хамгийн багадаа 120 песо байдаг.

Ямар хүлээлт тавих вэ?

  • Жипнигийн адилаар V-hire нь 16-18 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтой.
  • V-hire нь Өмнөд Сэбү, Хойд Сэбү, тэр байтугай Сэбү Транс-Төв хурдны зам гэж нэрлэгддэг уулархаг зам зэрэг янз бүрийн замаар явж чаддаг.
  • SM City Cebu, South Bus Terminal, IT Park гэсэн газруудад V-hire машины зогсоолууд байдаг.
  • V-hire нь тээврийн хэрэгслийн газарт олон нийтийн тээврийн хэрэгсэл хэмээн бүртгүүлсэн бүхээгт машинууд юм.

Contributed photo by Ms. Rita

Трисикад

Трисикад нь яг л гурван дугуйт шиг гурван дугуйт тээврийн хэрэгсэл боловч хамаагүй жижиг, байгальд ээлтэй байдаг. Хажуудаа зорчигч тээвэрлэх боломжтой унадаг дугуй бөгөөд мотороор явдаггүй. Жолооч дугуйгаа жийсээр зорчигчийг хүрэх газарт нь хүргэж өгнө.

Бороотой үед трисикад нь таныг гэрээс тань очиж авах, гэрт тань шууд хүргэх учир тун хэрэгцээтэй тээврийн хэрэгсэл болдог. Сэбүд энэхүү тээврийн хэрэгслийг заавал туршиж үзэх хэрэгтэй ба байгальд ээлтэй нийтийн тээвэр гэдэг нь давуу тал юм

contributed photo by qqe-Mentrix
contributed photo by qqe-mentrix

И-дугуй

 

 

 

 

 

 

 

И-дугуй буюу цахилгаан дугуйг цар тахлаас хойш Сэбүд нийтийн тээврийн хэрэгсэл болгон өргөнөөр ашиглах болсон. Хүмүүс бусад тээврийн хэрэгсэлд суухаасаа өмнө алхдаг нарийн замаар энэ тээврийн хэрэгсэл явах боломжтой байдаг.

И-дугуй ч гэсэн гурван дугуйт боловч трисикадыг бодвол цахилгаанаар ажилладаг, илүү хурдан, тухтай. Чимээ гаргадаггүй тул араас чинь явж буйг ч та мэдэхгүй байх боломжтой.

И-дугуй хоёр зорчигч тээвэрлэх боломжтой. Нийтийн тээвэр явдаггүй төв замаас хол зочид буудалд байрлаж буй бол энэ тээврийн хэрэгслийг сонгоорой.

contributed photo by qqe-Mentrix
contributed photo by qqe-Mentrix

Энэхүү арлаар аялаж буй гадаад болон дотоодын аялагчдын хувьд бусад орнуудад нийтлэг байдаг автобус, такси, машин түрээсийн үйлчилгээнүүд бас бий. Энэхүү Мактан Сэбү Олон Улсын нисэх онгоцны буудлаас явдаг нийтийн тээврүүд нь таныг газардахад бэлэн байх болно.

Сэбү нь бүх зорчигчдод тохирох уламжлалт нийтийн тээврийн хэрэгслүүдтэй. Жипни, трисикад, хабал-хабал, V-hire зэргийн аль нь ч байсан Сэбүд мартагдашгүй дурсамжтай болох болно. Эдгээрт сууж үзсэнийхээ дараа та “Сэбүд маш зугаатай шүү дээ!” гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ.

Сэбүгийн тээврийн хэрэгслүүдээс хамгийн тухтайг нь сонгохоос гадна, өвөрмөц тээврийн хэрэгслийг туршиж үзэх хэрэгтэй гэдгийг ч бүү мартаарай.

Таны туршлагаас сонсоцгооё

Та дээр дурдсан тээврийн хэрэгслүүдэд сууж байсан уу? Таны туршлагаас хуваалцаж, хамтдаа ярилцацгаая. 

Weasley

Recent Posts

  • Uncategorized @mn

Таныг бодлогошруулах 10 давуу болон сул талууд: Онлайн англи хэлний хичээлд Хиймэл оюун ухаан ашиглахад анхаарах зүйлс

Техник технологи Аж Үйлдвэрийн 4 дэх хувьсгал руу хөгжихийн хэрээр олон төрлийн Хиймэл оюун ухаанууд…

3 months ago
  • Uncategorized @mn

Өөрийгөө сорь: Гадаадад англи хэл сурахад дараах 7 зүйлийг тооцоолоорой

Өөрийгөө сорь: Гадаадад англи хэл сурахад дараах 7 зүйлийг тооцоолоорой Та англи хэлний харилцааны чадвараа…

5 months ago
  • Uncategorized @mn

Хэлний талаархи Европын хэлний үндсэн түвшний тухай иж бүрэн тойм

Хэлний талаархи Европын хэлний үндсэн түвшний тухай иж бүрэн тойм (CEFR түвшин) https://youtu.be/UAehOcVfr3Y?si=bi0P5sJXiJWLwco1Европын хэлний үндсэн…

5 months ago
  • Uncategorized @mn

Филиппин дэх жийпнүүдийн тухай гайхалтай баримтууд: 20-н баримт таныг гайхшруулах болно!

Филиппин дэх жийпнүүдийн тухай гайхалтай баримтууд: 20-н баримт таныг гайхшруулах болно! Та удахгүй Филиппинд ирэх…

6 months ago
  • Uncategorized @mn

Себу хотод хийх сонирхолтой, үнэ цэнэтэй 10 зүйлс: Түгжээг тайлах хувийн жагсаалт

Себу хотод хийх сонирхолтой, үнэ цэнэтэй 10 зүйлс: Түгжээг тайлах хувийн жагсаалт Филиппин улсын Себу…

7 months ago
  • Uncategorized @mn

Англи хэл дээрх илтгэлд зориулсан 60 ашигтай, нөлөө бүхий хэллэг: Илтгэгчдэд зориулсан товч мэдээлэл

Англи хэл дээрх илтгэлд зориулсан 60 ашигтай, нөлөө бүхий хэллэг: Илтгэгчдэд зориулсан товч мэдээлэлОршилТа англи…

8 months ago