Categories: Uncategorized @mn

Таныг бодлогошруулах 10 давуу болон сул талууд: Онлайн англи хэлний хичээлд Хиймэл оюун ухаан ашиглахад анхаарах зүйлс

Таныг бодлогошруулах 10 давуу болон сул талууд: Англи хэлний онлайн хичээлд Хиймэл оюун ухаан ашиглахад анхаарах зүйлс

Оршил

4IR буюу Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалд техник технологи хөгжихийн хэрээр олон төрлийн Хиймэл оюун ухаанууд хөгжиж, төрөн гарч байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас Хиймэл оюун ухааныг төрөл бүрийн салбарт нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ашиглах явдал ихэссэн.

Нэгэн цагт Хиймэл оюун ухааныг шинжлэх ухааны уран зөгнөл гэж үздэг байв. Харин өнөө цагт бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болжээ. Олон хүмүүс Хиймэл оюун ухааныг амьдралдаа төрөл бүрээр ашигладаг болсон тул энэхүү нээлт буруу хүний гарт орвол төрөл бүрийн сорилтод хүргэж болзошгүй. Ялангуяа хэл сурах, заах тухайд Боловсролын салбарт ихээхэн ашиглагддаг.

Хиймэл оюун ухааны товч түүх

Анхны Хиймэл оюун ухааны технологи нь 20-р зууны дунд үед Alan Mathison Turing гэх хүний загварчилсан тооцооллын машин байв. Харин 2022 оны сүүл үеэр хүмүүс гар утсаараа нэг товч дараад л орох боломжтой ChatGPT гэх програм хангамж болсон юм. Одоо хүн төрөлхтний өдөр тутмын үйл ажиллагааны нэгэн хамтрагч болжээ. Хиймэл оюун ухааны судалгааны компани Open AI, Сэм Алтмэнтэй хамтран ChatGPT-г бүтээсэн. Энэхүү програм хангамж нь хэлний моделын хувьд Turing test-ийг давсан байдаг.

Хамгийн чухал нь энэхүү нээлт боловсролын салбар дахь Хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой олон асуудал үүсгэсэн. Ийнхүү суралцагчийн сурах ахиц дэвшлийн хөгжилд эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хэл сурахад ч мөн нөлөөтэй. Доор англи хэл сурах явцад Хиймэл оюун ухааны технологийг ашигласнаар үүсэх давуу болон сул талуудыг орууллаа.

Англи хэл суралцахад Хиймэл оюун ухааны технологи ашиглахын давуу болон сул тал

Юуны өмнө бүхий л нээлтүүд эерэг болон сөрөг талуудтай байдгийг санах нь чухал. Ялангуяа хэл суралцагчид энэхүү нээлтийг зөв ёс зүйтэйгээр  ашиглах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэх ёстой. Өнөө үед  Chat GPT гэлтгүй, зураг, бичлэг үүсгэх, нүүр царай хувиргах зэрэг төрөл бүрийн үйлдэл хийж чадах Хиймэл оюун ухаан интернет даяар тархаж байна. Түүнчлэн сүүлийн үеийн судалгаанууд дээр энэхүү нээлтийн давуу болон сул талуудыг гарган тавьсан. Найз ч, дайсан ч байж болох юм шүү.

Хиймэл оюун ухаан найз болох нь

Хиймэл оюун ухааны технологи хүн төрөлхтөнд олон төрлийн давуу талтай. Доор онлайнаар англи хэл сурахын давуу талуудыг жагсаалаа.

  • Цаг хугацаа, ажил хэмнэнэ

Хиймэл оюун ухаан ашигласнаар Англи хэл дээрх олон төрлийн мэдээллийг богино хугацаанд боловсруулах боломжтой. Сурагчдын бие даалт, төсөл, даалгавар зэрэгт хэрэгтэй мэдээллийг түргэн, шуурхай гаргаж өгөх чадалтай тул сурагчдад хүндрэлтэй сэдвүүдийг ойлгоход хялбар болдог. Тухайлбал, хагас цагаар ажилладаг сурагч Шэйнд 10 хуудас судалгааны ажил уншиж, түүнийг товчлон нэг хуудас тайлан бичих даалгавар ирлээ гэж бодъё. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдхэн минутын дотор судалгааны ажлын ерөнхий тоймыг гаргаж, гэрийн даалгавраа хийх боломжтой болж байгаа юм.

  • Хүний гаргах алдааг багасгана

Санамж бичиг, тайлан, албан бичиг зэрэг бичиг баримт боловсруулахад Англи хэлний дүрмийн алдаагүй, зөв өгүүлбэрийн бүтэцтэй бичихэд тусалдаг. Мөн засаж найруулах шаардлагатай бичвэрийг дахин бичиж өгнө. Ингэснээр сурагчид энэхүү технологийг ашиглан өөрийн алдаанаас суралцах боломжтой юм. Тухайлбал, Энтони өөрийн санаагаа англи хэл дээр бүтэн өгүүлбэр болгон бичихдээ тааруухан тул эхлээд зөвхөн ямар санаатай байгаагаа бичив. Хиймэл оюун ухаант технологийн тусламжтайгаар өгүүлбэрийн аль хэсэг дээр алдаж буйгаа олж харж чадна.

  • Үгсийн сан сайжирна

Хиймэл оюун ухаан нь бичвэрийг хэт дэлгэрэнгүй байхаас сэргийлж сурагчдад маш өргөн хүрээний үгсийн санг санал болгодог. Мөн сэдвийн агуулгууд хэрхэн авцалдаж буйг, бичвэрийн аль хэсгийг засварлах шаардлагатайг, зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг зөв тавьсан эсэхийг шалгаж чадна. Хиймэл оюун ухаант технологиуд нь тухайн сэдвийн хүрээн дэх нэр томьёог оноож өгөх чадвартай. Жишээ нь жижиглэн хэрчих гэхийн оронд “mince”, өндөг хутгах “whisk”, халуун хэмжигч “thermometer” гэх зэргээр нэр томьёо оноодог. Түүнчлэн зөвхөн Боловсролд хэрэглэгдэх боловч сурган хүмүүжүүлэх ухаан, андрагоги, хичээл төлөвлөлт гэх мэт бусад салбарт хамаарахгүй нэр томьёог сонгож чадна.

  • Бодлоо цэгцлэхэд тусална

Хэрэв таны бичих сэдэв хэтэрхий хүнд санагдаж, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Хиймэл оюун ухаан таны бодлыг цэгцлэхэд тусална. Тайлан, эссэ, судалгааны ажил зэргийг хэрхэн бичиж эхлүүлэх тал дээр зөвлөгөө өгөх боломжтой. Ялангуяа таны бичих сэдэв хэтэрхий өргөн хүрээний эсвэл таны хувьд эмзэглэх сэдэв бол энэхүү нээлт танд тусалж чадна. Тухайлбал бэлгийн боловсрол таны хувьд бичвэр бичих боломжгүй хориотой сэдэв байлаа гэж бодоход онлайн сургалтын Хиймэл оюун ухааны тусламжтайгаар асуултын хариугаа хурдан олж авч, юунаас эхэлж бичихээ ойлгох болно.

  • Бие даасан сургалт

Хиймэл оюун ухаант технологи нь өөр дээрээ маш их мэдлэгийг агуулж байдаг. Ямар нэгэн хоцрогдолгүйгээр хүний асуултын хариуг түргэн гаргаж өгнө. Энэ тохиолдолд суралцагчид асуултынхаа хариуг хурдан авч, зааварчилгаатай болох тул бие даан суралцах илүү амар болдог. Тухайлбал Аллэн хэл яриа яагаад оршдог тухай сонирхсон гэж бодъё. Тиймээс шууд хиймэл оюун ухаанаас энэ тухай асууж, бүр илүү лавшруулан мэдэх боломжтой.

  • Хүний бүтээмжийг нэмэгдүүлнэ

Онлайн сургалтад Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүмүүс илүү бүтээмжтэй байх боломжтой. Энэ нь автоматжуулалтаар дамжуулан цаг хугацаа шаардсан бүх ажлын ачаалал, даалгаврыг тань хийж өгнө. Энэхүү автомат хэрэгсэл таныг зөвхөн сургууль, ажилдаа анхаарах бус амьдралынхаа бусад чухал зүйлст анхаарал хандуулах боломжийг олгоно. Тэр ч байтугай олон ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэх чадалтай. Тухайлбал, Сэлли нэг долоон хоногийн амралтаа нэг сарын өмнөөс эхэлж төлөвлөж эхэлсэн. Ингээд амралт нь эхлэхээс нэг долоо хоногийн өмнө дуусгах ёстой маш их ажилтай болов. Энэ тохиолдолд Хиймэл оюун ухаан түүний хийх ёстой ажлуудыг дуусгахад туслах юм.

  • Интерактив сургалтыг хөгжүүлдэг

Суралцагч англи хэлний ярианы чадвараа сайжруулахыг хүсэж байвал хиймэл оюун ухаан танд зорилгоо биелүүлэхэд туслаж чадна. Таны асуултын хариуг нэг минут ч хүрэхгүй хугацаанд гаргаж өгөх чадалтай хиймэл оюун ухааны технологиуд бий. Тиймээс хүссэн сэдвийнхээ тухай үр өгөөжтэй ярилцлах  боломжтой юм. Жишээ нь, iPhone гар утасны  Siri, Amazon компанийн Alexa, Google  корпорацийн Google Assistant зэрэгТаны мэдэхийг хүсч буй зүйл болон англи хэл сурахад аль ур чадвараа сайжруулах шаардлагатай байгааг автоматаар тооцоолж чадна. Тухайлбал, Жонас өөрийн англи хэлний ярианы ур чадвар болон дуудлагад сэтгэл дундуур байдаг тул чөлөөт цагаараа өөртөө итгэлтэйгээр заавар зөвлөгөө авч, утастайгаа ярьж болох юм.

  • Ямар нэг сэтгэл хөдлөлийн нөлөөгүй хариу авах

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар сурагчид өөрсдийн зорилгоо ямар нэг өрөөсгөл ойлголт, сэтгэл хөдлөл бүхий шүүлтүүргүйгээр тодорхойлох боломжтой. Тиймээс суралцагчид тухайн шалгуур, онооны дагуу шууд одоо байгаа түвшингээ мэдэж чадна. Түүнчлэн ямар ур чадвар дээр сайжирч, ямар ур чадварыг сайн эзэмшсэн болохоо тодорхойлж, улам сайжруулан, сул талаа багасгах боломжтой. Учир нь хиймэл оюун ухаан сурагчидтай ямар нэг сэтгэл хөдлөлийн түвшинд холбоо тогтоож, энэрэх, бусдаас илүүд үзэх зэрэг сэтгэл хөдлөл гаргадаггүй. Тухайлбал, Жон шалгалтын бүх асуултад зөв хариулсан гэж бодсон ч, яагаад хүссэн оноондоо хүрч чадаагүйг мэдэхийг хүссэн гэж бодъё. Үүний хариуд хиймэл оюун ухаан түүнд шударга, нээлттэй, ил тодоор дүгнэлт гаргаж өгч чадна. 

  • Амархан, хүртээмжтэйгээр ашиглах боломжтой

Ганц л товч дараад гар утаснаасаа нэвтэрч болох олон төрлийн Хиймэл оюун ухаан бий. Тэдгээрийн зарим нь үнэгүй, англи хэл сурахад тун хэрэгцээтэй байдаг бөгөөд төлбөр төлж илүү чанартай хувилбарыг нь ашиглаж болно. Мөн багшийн шаардлагагүйгээр хэзээ ч, хаана ч суралцахад хялбар байдаг. Гар утас юм уу, зөөврийн компьютер байхад л та хаана ч явсан ашиглах боломжтой. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүмүүст ч хүртээмжтэй.

  • Хичээлийн хөтөлбөрөө өөрт тохируулах

Сурагчдын нас, хүйсээс үл хамааран хүн бүр өөр өөр сурах арга барилтай байдаг. Алгоритмын тусламжтайгаар Хиймэл оюун ухааны технологи нь зохих сорилт, зорилго тавих замаар сурагчдын сурлагад үнэлгээ өгч чаддаг. Түүнчлэн онлайн хичээлийн үеэр сурагчийн ур чадвар, сонирхол, хэлний сул талуудыг нь олж нээн, тохирох агуулгыг санал болгох чадвартай.  Суралцагчийн чадвахид тохирсон өгөгдлийг ашиглан сурагчийг мэдлэгээ тэлэхэд туслах болно.

Хиймэл оюун ухааны технологи дайсан болох нь

Дээр дурдсан мэдээллээс гадна зарим шүүмжлэгчид Хиймэл оюун ухаан хүмүүсийн суралцахуйд ч мөн сөрөг үр дагавартай гэж үздэг. Онлайнаар англи хэл суралцахад Хиймэл оюун ухааны ашиглахын сул талуудыг доор жагсаалаа.

  • Сурагчийн залхуурлыг ихэсгэнэ

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүмүүс залхуу болж, өөрсдийн хийх ёстой ажилд хариуцлага үүрэхээ больдог. Хүмүүс компьютер тоглоом тоглох, гадуур зугаалах, гадуур хооллох зэргээр өөрсдийн хийх ёстой ажлуудаа хиймэл оюун ухаанд даатган хойшлуулах нь элбэг. Сүүлийн үед хүмүүс өөрсдийн зохицуулж чадахааргүй хүнд ажлуудыг хийхдээ амархан ядардаг болсон. Зарим нь ердөө л Хиймэл оюун ухаанаар гаргаж авсан хариугаа засан найруулж байна.

  • Бүтээлч байдлыг багасгана

Сурагчид хайрцгаас гадуур сэтгэж, өөрсдийгөө сорихоо больдог. Ялангуяа англи хэл дээр урт цогцолбортой эссэ бичихдээ Хиймэл оюун ухаанаар хялбархан гаргуулчихна. Энэ асуудал даамжирсаар сурагчид өөрсдөө сэтгэдэггүй, логикгүй боддог, ёс зүйгүй хүмүүс болох болно. Суралцахын ач холбогдлыг ойлгохгүй байсаар тухайн хичээлийг нухацтайгаар хүлээн авахаа болино. Түүнчлэн Хиймэл оюун ухааны технологи нь хэтэрхий обьектив тул сурагчдын хариултыг үгчлэн шалгадаг учраас шинэлэг санаа гарсан байсан ч тухайн үгийг ашиглаагүй бол автоматаар алдаатай гэж үнэлдэг.

  • Хүний өөртөө итгэх итгэлийг багасгана

Хиймэл оюун ухаанаар заалгах тул хүмүүс өөрсдөдөө итгэхээ болино. Ингэснээр сурагчид багшаар заалгах үедээ тодорхойгүй байдалд ордог. Цаг ямагт Хиймэл оюун ухаанд дэндүү ихээр найддаг болох юм. Ялангуяа хувь хүний бодлыг асуух үед Хиймэл оюун ухаанаар хариугаа гаргуулах нь элбэг. Хүмүүс Хиймэл оюун ухаанаас хамааралтай болж, бүх асуудлын шийдлийг заалгаснаар муу зуршилтай болно. Багш нар өөрсдийн үйлдэл, үгийн сонголт, дуудлага, ялангуяа энгийн алдаа гаргах бүртээ улам соргог болно.

  • Ёс зүйгүй зан үйлийг өөгшүүлнэ

Зарим суралцагчид өндөр оноо авах хариултыг шууд Хиймэл оюун ухаанаар гаргуулж, ашигладаг. Ингэснээр бичвэр хулгайлах, автоматаар эссэ, тайлан, даалгавраа хийлгэх зэргээр сурагчийг булхайцах дадалтай болгож, суралцах үйлийг үр дүнгүй болгож байдаг. Ялангуяа багшийн зүгээс стандартчилсан шалгалт авч байгаа тохиолдолд хиймэл оюун ухааны технологиор зүгээр уншуулахад л болчихно. Жишээлбэл, сурагчид хариултыг зориудаар тааж, багшийн зөвшөөрөлгүйгээр, анзаараагүй байхад нь зөв хариуг гаргахын тулд дахин дахин өгч болох юм.

  • Эерэг урамшууллыг багасгана

Багшийн үнэ цэнийг орлох тул амьгүй харилцаанд хүргэх болно. Хиймэл оюун ухаан бол сэтгэлийн хөдлөлгүй, эерэг мэдрэмжийг төрүүлэх чадваргүй, ялангуяа суралцахын ач холбогдолыг үнэлэх, сахилга бат, хариуцлага, өдөр тутмын харилцаанд англи хэлийг болгоомжтойгоор ашиглах зэрэг англи хэл сурахын үнэ цэнийг хоршуулахдаа тааруухан. Суралцахуйд багш нарын сэтгэлийг хөдлөлийн талын зүйлсийн дутагдалтай байдаг, ялангуяа англи хэл сурах явцад тулгарч буй асуудлуудаас үүдэн суралцагч сэтгэлээр унах үед сэтгэл санаагаар дэмжиж чадахгүй.

  • Органик өсөлтийг дутуу үнэлдэг

Хиймэл оюун ухаан сурагчийг үнэн бодитотй ахиц гаргаж байгаа эсэхийг ялгах чадваргүй. Сурагчид өөрсдийн хэлний ур чадвараа сайжруулахын тулд бус зүгээр л цаг өнгөрөөх зорилгоор эсвэл, эцэг эхийнхээ нүдийг хариулахын тулд шаардлагатай асуултад хариулдаг. Мөн сурагч үнэхээр ойлгож байна уу, эсвэл зүгээр л асуултад хариулж байна уу гэдгийг шалгаж чадахгүй. Сургалтад багш болон хиймэл оюун ухааны ялгаа энэ тал дээр тодорч гарч ирдэг. Хиймэл оюун ухаан зөвхөн өгөгдлийг үнэлдэг бол багш нар гадаад хэл суралцахад  өсөлт буурч тогтонги болох нөлөөг ажиглаж чадна. Хэрэв сурагчидын энэхүү зан үйл өөрчлөгдөж, биеэ даан хичээллэж чадаж байвал органикаар сурч байна гэсэн үг. Харин эсрэгээрээ бол ахиц өндөр байх ч, өсөлтгүй байх болно.

  • Хувийн мэдээлэлд аюул учруулна

Хиймэл оюун ухааны технологийг ашиглахын тулд сурагчид өөрсдийн хувийн мэдээллээ оруулж, өөрт яв цав тохирсон алгоритм үүсгэдэг. Гэвч хувийн нууцлал, аюулгүй байдлыг хангах уг өгөгдлүүдийг аюулгүй байхыг хэн ч амлаж чадахгүй билээ. Сурагчдын энэхүү мэдээллийг тэдний онлайн дахь үйлдлүүдийг мөшгөх, хийж дадсан үйлдэл дээр нь үндэслэн таамаглал гаргах, хувийн нууц мэдээллийг боловсруулах зэрэг зохисгүй зорилгоор ашиглах магадлалтай. Мөн хакдуулах эрсдэлтэй бөгөөд сургуулиудад ашигласнаар сурагчдын академик бүртгэлийг өөрчлөх, хувийн мэдээллийг луйварт ашиглах, үл мэдэгдэх эх үүсвэрт автоматаар холбогдох зэрэг кибер дайралтын гол бай болох юм.

  • Алгоритмын ялгаварлалтад өртөнө

Урьдчилан бичсэн өгөгдлөөс гадна, алгоритмоос шалтгаалсан ялгаварлал үүсэж болзошгүй юм. Мөн нас, хүйс, соёл, улс, үндэстнээр ялгаварласан сэдэв, бүтээгдэхүүнийг танилцуулах магадлалтай. Тухайлбал сурагчийн байрлал, улс зэргээс шалтгаалан зарим мэдээлэл нэвтрэх боломжгүй болчихдог. Сурагчдын нас, хүйсэнд тохироогүй буюу эмэгтэй сурагчдад хоол хийх, багшлах, цэвэрлэгээ хийх зэрэг сэдвээр, эрэгтэй хүнд инженер, архитектур, эмч зэрэг сэдвүүдийн тухай вэбсайт санал болгох эрсдэлтэй. Зарим өгөгдөл Америк иргэд дээр илүү суурилж, Ази, Латин Америк, Африк орчмын хүмүүсийг хамруулаагүй байдаг. 

  • Өндөр зардалтай

Техник технологи хөгжихийн хэрээр орчин үеийн ихэнх төхөөрөмжүүд ялангуяа програм хангамжийн аппликэйшнүүд заавал интернэттэй үед ашиглаж болдог болсон. Интернетэд мөнгө зарцуулахгүйгээр сурагчдад англи хэл заах Хиймэл оюун ухааны горим ажиллахгүй. Зарим боловсролтой холбоотой Хиймэл оюун ухаан хязгаарлагдмал байх бөгөөд хязгааргүй ашиглахын тулд нэмэлт багц авах хэрэгтэй болдог. Ингэснээр сар бүр сунгах хэрэгтэй болж нэг жилийн хугацаанд маш их мөнгийг зарцуулна. Хэрэв сурагч тухайн сарын хураамжаа төлж чадахгүй бол Хиймэл оюун ухааны технологийн бусад үйлдлүүдийг ашиглаж чадахаа болих юм.

  • Нийгмийн ур чадварыг бууруулна

Суралцахуйд бусадтай харилцах ямар чухлыг сурагчид ойлгохгүй. Хиймэл оюун ухаанаар заалгах тул багш нартай үр өгөөжтэй харилцахын давуу талыг мэдрэхгүй юм. Хиймэл оюун ухааны чатаар харилцах хүн хоорондын чин сэтгэлийн, органик  харилцааг мэдрүүлэхгүй бөгөөд тухайн санааг бүрэн ойлгуулахад хэрэгтэй сэтгэл хөдлөлүүдээр дутна. Түүнчлэн, Хиймэл оюун ухаан ажиллаж байх үед сурагчид багшаас аливаа асуултын хариуг асуухаа болино. Мөн нийгмийн харилцаанд ороход зайлшгүй мэддэг байх шаардлагатай биеийн хэлэмж, үйлдэл, хөдөлгөөнийг ойлгох чадваргүй болгож, үгэн бус харилцааны ач холбогдлыг үнэлэхгүйд хүргэх юм.

Ерөнхийдөө онлайнаар хичээл үзэхэд ялангуяа англи хэл сурахад Хиймэл оюун ухааны технологи сурагчийн сурах үйл явцад төрөл бүрийн нөлөө үзүүлэх магадлалтай. Тиймээс аль аль талыг нь ойлгож, хүмүүст боловсролын салбарт Хиймэл оюун ухааныг ашигласнаар үүсэх давуу болон сул талуудыг ойлгуулах нь тохиромжтой. Доор онлайн сургалтад Хиймэл оюун ухаан ашиглахын давуу болон сул талуудыг хүснэгтээр харууллаа:

Англи хэлний хичээл үзэхэд Хиймэл оюун ухааны технологи ашиглахын тойм

Давуу талСул тал
1. Ачаалалтай ажилд цаг хэмнэнэ;
2. Дүрмийн алдаа, өгүүлбэрийн бүтцийг зөв бичихэд тусална;
3. Үг олон давтагдахаас сэргийлж, үгсийн сан нэмэгдүүлнэ;
4. Илтгэл, эссэ, судалгааны ажил зэрэг бичвэрүүдийг хэрхэн эхлүүлэх санааг гаргаж өгнө;
5. Биеэ даан хичээллэхэд тусална;
6. Хүнийг илүү үр бүтээлтэй байлгана;
7. Суралцах үйлийг илүү сонирхолтой байлгана;
8. Сурагчийн хийсэн ажилд ямар нэгэн талыг бариагүй, үнэн зөв дүгнэлт хийнэ;
9. Ямар ч үед нэвтрэх боложтой, ашиглахад хялбар;
10. Сурагчийн суралцах арга барилтай уялддаг.
1. Хүнийг улам залхуу болгодог;
2. Өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж, өөрчлөлтөд хурдан дасан зохицохгүй, хэт хамааралтай болгодог;
3. Бүтээлч байдлыг багасгана;
4. Сурагчдын хуулах, булхайцах, бичвэр хулгайлах зэрэг үйлийг өөгшүүлдэг;
5. Ямар нэгэн сэтгэл хөдлөл байхгүй, сурагчдын ёс суртахууныг урамшуулдаггүй тул багш нарын үнэ цэнийг унагадаг;
6. Органик өсөлтийг дутуу үнэлдэг;
7. Донтолт, хувийн мэдээллийн аюулгүй байдлын тал дээр ёс зүйгүй нөхцөл байдлыг даамжруулна;
8. Нэг талыг баримталсан алгоритм гарах эрсдэлтэй;
9. Үргэлж интернет ашиглах тул өндөр зардалтай;
10. Харилцааны чадвар муутай сурагчдыг төрүүлнэ.

Англи хэл суралцахад Хиймэл оюун ухааныг ашиглах 8 арга

Дээр дурдсан олон асуудал байх ч, Хиймэл оюун ухаан Англи хэлний олон төрлийн ур чадваруудыг сайжруулах ялангуяа үндсэн дөрвөн ур чадварыг сайжруулахад маш том тус хүргэнэ. Хүмүүс англи хэл сурахад Хиймэл оюун ухаан ашиглахын сайн талыг алдахгүй байхын тулд хүний хөдөлмөрийг тэнцвэртэй ашиглах нь чухал юм. Тэнцвэртэй ашиглаж чадахгүй байснаар аюулд хүргэх сөрөг үр дагавруудад хүргэнэ.

Түүнчлэн бизнесийн болон, академик англи хэлэнд ч хамааралтай. Англи хэл сурахад Хиймэл оюун ухаан ашиглах алхмуудыг доор жагсаалаа:

  • Дуудлага сайжруулахад яриа таних төхөөрөмж

Ингэснээр сурагчид Amazon-ы Alexa, Apple-ын Siri, Google Assistants зэрэг төхөөрөмжүүдтэй ярьж, сонсож өөрсдийн англи хэлний дуудлагаа сайжруулах боломжтой болно. Үгийг буруу дуудахад шууд хариу өгдөг Яриа таних хэрэгсэл ашиглах нь сайн суралцах гайхалтай арга юм. Англи хэлний хэцүү авиануудыг сурахад мөн тусална.

  • Зөв бичлэг сайжруулах алдаа шалгуур

Ихэнх програм хангамжууд танд үгс буруу бичсэнийг харуулж, тухайн үгийн доогуур улаан зураас гаргадаг. Ингэснээр Microsoft Word болон Google Docs дээр ажиллах үед сурагч зөв бичгийн дүрмээ шалгаж, санал болгосон үгсийг ашиглах боломжтой. Энэ төрлийн програмууд нь таны хариултыг шалгаж, сайжруулж болох үгсийг санал болгодог.

  • Харилцан яриаг сайжруулах Chatbot

Сурагчид өөрсдийнх нь хэлсэн зүйлд хариу өгч чадах Хиймэл оюун ухаантай ярилцах боломжтой. Энэ нь яг л гар утас болон компьютероор хэн нэгэнтэй ярьж буйгаас ялгаагүй. Мөн сурагчийг бусад хүмүүстэй ярихад өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, зөв ярьж сургана.

  • Өгүүлбэр зүй сайжруулах дүрмийн шалгуур

Сурагчид англи хэл дээр санаагаа гаргасны дараа Хиймэл оюун ухааны технологиуд сурагчийг дүрэм зүйн алдаа, тохиромжгүй бүтцийг засахад тусалдаг. Гэхдээ сурагчид Хиймэл оюун ухаанаар бичүүлэхээс татгалзах хэрэгтэй. Сурагчид өөрсдөө агуулгаа гаргаж байх хэрэгтэй юм.

  • Үгсийн сан сайжруулах үгэн тоглоомууд

Англи хэлний үгсийн сангаа сайжруулахад тань туслах тоглоомыг Хиймэл оюун ухааны технологиуд олж өгөх боломжтой. Ингэснээр сурагчид тоглоомоор дамжуулан хичээлд идэвхтэй оролцож, сонирхол буурахгүй байх болно. Гэвч англи хэл суралцахад тоглоом ашиглах нь үргэлж хамгийн шилдэг арга байдаггүй. Багш нар үргэлж сурагчдыг чиглүүлж, тэднийг зөвхөн зугаатай зүйл дээр анхаарах бус, илүү гүнзгий мэдлэг олж авахад нь зааварлах хэрэгтэй.

  • Мэдлэг сайжруулах хэлний систем

Англи хэл бол зөвхөн үг цээжлэхээр тогтохгүй. Тухайн улсын соёл, уран зохиол, ард түмнийг өөртөө агуулна. Тиймээс англи хэлийг илүү гүнзгий түвшинд суралцахад зориулсан семинар санал болгодог хөтөлбөрүүд байдаг. Мөн сурагчдын хувийн суралцах арга барилд тохирсон дүгнэлт үнэлгээг өгч байдаг. Түүнчлэн сурагчийн хэрэгцээ, сонирхолд үндэслэсэн агуулгыг алгоритмууд санал болгож чадна.

  • Сайн ойлгоход туслах толь бичиг

Англи хэл дээр унших явцад ялангуяа хүнд хэцүү үгстэй таарахад Хиймэл оюун ухаан таны эргэлзээг тайлж өгнө. Сурагчид тухайн үг дээр ганц л удаа дарахад үгийн утга дэлгэц дээр гарч ирнэ. Хиймэл оюун ухааны орчуулгын програмын тусламжтайгаар сурагчид тухайн үгийн орчуулгыг өөрийн төрөлх хэл дээр мэдэж чадах тул унших дасгал хийх явцад тун хэрэгтэй.

  • Зурган тайлбар өгөхөд зориулсан график үүсгэгч

Харааны ой тогтоолтоор суралцагч нарт илүү зориулагдсан. Англи хэлний үгсийн утгыг ойлгохын тулд энэ төрлийн сурагч нарт тухайн зүйлийг төлөөлсөн зураг байх хэрэгтэй болдог. Тиймээс Хиймэл оюун ухаан тухайн үгэнд тохирох зургийг гаргаж чадах юм.

Гол агуулга

Хиймэл оюун ухааны технологиуд бидэнд хэрэгтэй нь үнэн. Гэвч Англи хэл сурахад чиглүүлэгчээр ашиглахаас өмнө үүний давуу болон сул талуудыг мэддэг байх нь чухал. Сурагчид үүний нөлөөг ч мөн өөрсдөө дүгнэх хэрэгтэй. Англи хэл суралцахад Хиймэл оюун ухаан ашиглах үеэр сул талууд нь давуу талаасаа илүү гаргахгүй байхаар хариуцлагатай ашиглах хэрэгтэй юм.

Гэсэн хэдий ч аливаа зүйлийг хэтэрхий ихээр хэрэглэх нь үргэлж сөрөг талтай байх бөгөөд ялангуяа мэдээлэл, дүгнэлт гаргах, царай таних зэрэг үйлдлүүдийг хамарч буй бол нарийн анхаарах хэрэгтэй. Тийм учраас QQEnglish нь  онлайн Англи хэлний сургалтаараа дамжуулан таныг англи хэлээ сайжруулахад тань туслахад бэлэн байна. Ингэхийн тулд ялангуяа багшаар заалгаж буй тохиолдолд интерактив сургалт маш чухал билээ.

Weasley

Recent Posts

  • Uncategorized @mn

Мактан арлаар аялах зөвлөмж: Арал дээр хийж болох 10 сонирхолтой зүйлс

Мактан арлаар аялах зөвлөмж: Арал дээр хийж болох 10 сонирхолтой зүйлс Мактаны тухай товчхон500 гаруй…

4 months ago
  • Uncategorized @mn

Өөрийгөө сорь: Гадаадад англи хэл сурахад дараах 7 зүйлийг тооцоолоорой

Өөрийгөө сорь: Гадаадад англи хэл сурахад дараах 7 зүйлийг тооцоолоорой Та англи хэлний харилцааны чадвараа…

6 months ago
  • Uncategorized @mn

Хэлний талаархи Европын хэлний үндсэн түвшний тухай иж бүрэн тойм

Хэлний талаархи Европын хэлний үндсэн түвшний тухай иж бүрэн тойм (CEFR түвшин) https://youtu.be/UAehOcVfr3Y?si=bi0P5sJXiJWLwco1Европын хэлний үндсэн…

6 months ago
  • Uncategorized @mn

Филиппин дэх жийпнүүдийн тухай гайхалтай баримтууд: 20-н баримт таныг гайхшруулах болно!

Филиппин дэх жийпнүүдийн тухай гайхалтай баримтууд: 20-н баримт таныг гайхшруулах болно! Та удахгүй Филиппинд ирэх…

7 months ago
  • Uncategorized @mn

Англи мэндчилгээний үгс: 12 төрлөөр “Сайн уу” гэж хэлэх

Англи мэндчилгээний үгс: 12 төрлөөр "Сайн уу" гэж хэлэх Мэндчилгээний үгс нь хэл бүр дээр…

7 months ago
  • Uncategorized @mn

Сэбүд туршиж үзэх ер бусын 6 тээврийн хэрэгслийн төрөл

Сэбүд туршиж үзэх ер бусын 6 тээврийн хэрэгслийн төрөл Филиппин, СэбүСэбү хот нь маш үзэсгэлэнтэй…

8 months ago