Далайн эргийн кампус
Филиппин улсын Сэбү хотод англи хэл сурах нь хамгийн тохиромжтой сонголтуудын нэг юм.
Далайн цэвэр, сэнгэнэсэн агаар нь таныг төвлөрч суралцах боломжийг олгох болно.
Дээд зэрэглэлийн зочид буудлын барилгыг сэргээн засварлаж тус кампусыг байгуулсан бөгөөд дотуур байр, хичээлийн байрыг нэг дор шийдэж өгсөн. Энэ нь танд завсарлагааныхаа цагаар далайн эрэг дээр амрах боломжийг бий болгоно. Үүнэс гадна бусад чөлөөт цагаа кампус дотор өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн.
Сургалтын орчин
Бусад ангийн дуу сонсогдох тохиолдол байдаг ч энэ нь таныг хичээлдээ илүү анхаарахад тустай юм.
Хүний тархинд явуулсан судалгаагаар дуу чимээ ихтэй орчинд хүний анхаарал илүү төвлөрдөг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь таныг англи хэлээ сайжруулахад тустай юм. Мөн бүхий л ангиуд нь компьютерээр хангагдсан бөгөөд хичээлдээ интернэт ашиглах боломжийг бүрдүүлсэн.
Групп хичээлийн танхим
Жижиг групп хичээлийн анги дүүргэлтийг ижил түвшний англи хэлтэй суралцагчдаар бүрдүүлдэг. Ингэснээр суралцагчидад сурсан зүйлээ ашиглан бусадтай харилцах чадварыг эзэмшүүлдэг.
Ганцаарчилсан хичээлээс сурсан мэдлэг, шинэ үгээ ашиглан өөр орны суралцагчидтай харилцан яриа өрнүүлэх нь танд таатай байх болно.
Хоол
Сургуулийн тогооч урьд нь зочид буудалд ажиллаж байсан туршлагатай бөгөөд өдрийн гурван удаагийн хоолыг танд зориулж бэлтгэх болно.
Буфет хоолноос та хүссэнээ сонгон идэх боломжтой юм. Шинэхэн салад, олон төрлийн амтат ногоог зооглох боломжтой. Хоол бэлтгэх багийнхан бүхэлдээ Япон арга барилаар хоол хийх чадварт суралцсан байдаг.
Бие даан хичээллэх өрөө
Бие даан хичээллэхэд тохиромжтой, дуу чимээгүй орчин. Мөн та энд компьютер ашиглах боломжтой.
Энэхүү бие даан хичээллэх өрөө нь шилэн ханатай тул байгалийн гэрэл шууд тусдаг. Энэ нь таныг бие даан төвлөрч суралцахад тустай юм. Мөн тухайн өрөө нь интернэт орчинтой ба та өөрийн компьютер, таблет, утсыг ашиглан бие даан суралцах бүрэн боломжтой.
Зоогийн газар
Суралцагч, багш, ажиллагсад хоорондоо чөлөөтэй ярилцаж, харилцан соёлоо таниулах боломжтой.
Зоогийн газарт бид өдрийн 3 удаагийн хоолоо зооглох боломжтой бөгөөд ундаа, жүүс, чипс зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Та өөрийн чөлөөт цагаараа өөр орны суралцагсад болон багш, ажилтнуудтай чөлөөтэй харилцан яриа өнгөрүүлэх боломжтой.
Фитнес заал болон амралтын өрөө
Мэргэжлийн зөвлөх багш танд зөвлөгөө өгөх болно.
Цэвэр, цэмцэгэр орчинд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан программын дагуу хичээллэх боломжтой.
Маш олон сурагчид чөлөөт цагаараа фитнес хийдэг бөгөөд та мэргэжлийн зөвлөхөөс өөртөө таарсан тусгай хуваарь авч хичээллэх боломжтой.
Дэлгүүр
Та ойр зуурын хэрэглээндээ тохирсон хүнсний бүтээгдэхүүн болон хичээлийн хэрэгсэл худалдан авах боломжтой.
Уг дэлгүүрт бал дэвтэр, шампунь зэрэг бүтээгдэхүүнүүд байдаг ба та энгийн хэрэглээний бүтээгдэхүүн авахаар хол явах шаардлагаггүй.