Бид зөвхөн багштайгаа хоёулахнаа суралцахад миний түвшин сайжрана гэдэгт итгэдэг.

Англи хэлний түвшингээ үр дүнтэйгээр сайжруулахын тулд унших, бичих, сонсох, болон ярих чадваруудыг тэнцвэртэйгээр эзэмших хэрэгтэй. Тиймээс бид эдгээр чадваруудад нийцсэн материалуудыг боловсруулдаг. Ингэснээр манай сургалтын хөтөлбөр маань олон улсын стандартыг хангаж, танд чанартай боловсрол олгох зорилго урдаа тавин ажиллах болно.

Callan Method
Callan for business
Callan for kids
Smart kids
We can!
R.E.M.S.
IELTS
Business English
Topic conversation
NEWS Alert
Pronunciation training​
Daily Conversation Course
Travel English Course​

QQEnglish хөтөлбөр

Каллан арга (Callan Method)

Каллан хөтөлбөрийн үндсэн шатуудад та англи хэлээр төгс ярихыг сурах болно. Энэ нь таныг англи хэлний үгийг төвөггүй ярихад туслана. Жишээлбэл, “cannot” биш “can’t” гэх мэт. Мөн таны үгийн санг тэлэхэд нөлөө болно. Каллан арга нь хэлийг нь заахын сацуу өдөр тутмын яриаг ойлгон хариу өгөхөд суралцуулна. Бид танд ярихад түлхүү хэрэг болох үгүүдийг заана. Түүний дараа та яриж суран англи хэлний ойлгон хариулахад төвөггүй асуудалгүй болсон байна.

Online courses

Callan for business

Бизнесс каллан нь ажлийн орчинд англиар өөртөө итгэл төгс ярьж сурахыг хүссэн хүмүүст санал болгодог. Энэ хөтөлбөр нь доорх зүйлсүүд багтсан байгаа, үүнд:
700 гаруй бизнесстэй холбоотой үгс
Хэрэг болохуйц холбоо үгс

Ажлын холбогдолтой түгээмэл хэлц үгс
Бизнесс тайлан, албан захиа, тэмдэглэл англиар бичих

Бизнесс каллан нь энгийн каллангийн сонсох болон ярих үе шаттай адил бүтэцтэй.

Энэ курс нь унших, сонсоод бичих мөн түүнээс гадна дуудлага засан түгдрэлгүй ярих зэрэг багтана. Суралцагчид ямар ч үед англиар хариу хэлж ярихад сургадаг.

Online courses

Хүүхдэд зориулсан каллан

Robin Callan гийн олж нээсэн хүүхдэд зориулсан Каллан арга нь ярих болон сонсох хурдыг сайжруулна. Энэ нь англи хэлээр хурдан ярих хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан бөгөөд энэ нь хурдан үр дүнтэй арга юм.

Online courses

Smart kids

Smart kids нь англи хэл сурахыг хүссэн бага насны хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр бөгөөд гол зорилго нь хүүхдүүдэд багаас нь англи хэлний үг яриаг таниулж цаашдаа сурсан зүйлээ ашиглуулахад оршино.

Online courses

We can!

We can нь англи хэлийг эхнээс нь сурж байгаа хүүхдүүдэд зориулагдсан хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь таны өдөр тутмын орчинд байгаа зүйлсэд тулгуурладаг. Тиймээс тэр болгонтой яаж хэрхэн харилцаж нөгөө хүнтэйгээ хэрхэн яриа өрнүүлэн асуусан хариултанд хариу өгөх дээр туслана. Хичээлүүд нь багшийн хэлснийг дагаж мөрдөх, захидал бичих, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг үндсэн түвшингээс дээшлэх болно.

Online courses

R.E.M.S.

R.E.M.S арга нь англи хэлийг анхан шатнаас ахисан түвшинд сурах ярианы арга юм. Энэ нь аудио-хэлний арга болон шууд арга гэж байдаг бөгөөд үр дүнгийн хувьд төстэй.

Online courses

IELTS

Энэхүү сургалтыг QQEnglish 2017 оны 10-н сард эхлүүлсэн. Сурагчид хоёр курсээс сонгож болох бөгөөд үүнд 4-н хүнтэй болон 6-н хүнтэй хичээллэх боломж байгаагаас гадна 2 грүппийн нэмэлт хичээл, хоёр цагийн IELTS ийн дадалага хичээлтэй. Үгийн сангийн шалгалт, жишиг тест, 7-н хоног бүрийн зөвлөгөөний ачаар сурагч олон улсын IELTS-ийн 6.5 оноог амжилттай авах боломжтой.

Online courses

Бизнесс англи хэл

Хэрвээ та бизнессийн орчинд байгаад англиар харилцах хэрэгтэй байдаг бол энэ хөтөлбөр таны чадварыг сайжруулна. Уг хөтөлбөр нь бизнессийн амжилтанд хүрэхэд шаардлагатай харилцааны ур чадварыг хөгжүүлж, бизнесстэй холбоотой англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан сурагчид бизнесс англи хэлийг ашиглахдаа илүү чөлөөтэй, өөртөө итгэлтэй, мөн карьераа өсгөх боломжтой.

Online courses

Topic conversation

Хичээл бүр нь өдөр тутмын амьдралтай холбоотой янз бүрийн сэдвүүдээс бүрддэг бөгөөд энэ нь суралцагчдад өөрсдийн үзэл бодол, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгодог. Цаашилбал, хичээл бүрийн явцад олж авсан үгсийн санг өдөр тутмын ярианд ашиглаж болох нийтлэг хэллэгийг сурахад ашиглаж болно. Сэдвийн яриа нь сурагчдыг хэлэлцэж буй тодорхой сэдэв дээр төвлөрсөн олон асуултанд хариулснаар ярианы ур чадварыг нь дадлагажуулдаг.

Online courses

NEWS Alert

Энэ хөтөлбөрийн материал нь сурагчдыг онлайнаар авж олж мэдсэн мэдлэгээрээ англи хэл дээрх мэдээ мэдээллийг уншиж ойлгоход төвлөрсөн байдаг. Үүнд сүүлийн үеийн мэдээ, технологийн дэвшил, хөгжмийн салбар гэх мэт нийтлэлүүдийг багтаасан тул сурах явцад агуулгыг бүрэн дүүрэн ойлгодог болгоно.

Online courses

Дуудлага засах

Яриа сайжруулах арга нь сурагчдыг англи хэлний фонемыг дуудаж, ижил төстэй авиа зүй, үгийн дуудлага давтах зэрэг багтана. Энэхүү хөтөлбөр нь голчлон сурагчдыг өгүүлбэр үүсгэн хэлэхэд авиа зүйн дуудлага алдаагүй хэлэхэд суралцуулна.

Online courses

Өдөр тутмын ярианы анги

Өдөр тутмын англи хэлний хөтөлбөр нь англи хэл анхлан суралцаж байгаа хүмүүст тохиромжтой бөгөөд сурагчид өгүүлбэрийг хэрхэн бүтээх, тодорхой хэллэгийг хэрхэн дүрмийн дагуу зөв нөхцөл байдалд тааруулан хэлэх зэргээс суралцана. Мөн ном нь янз бүрийн өгүүлбэр дүрмийн бүтэц дээр ажиллах боломж олгоно.

Online courses

Аяллын англи хэл

Энэ хөтөлбөр нь аялалаар явах гэж байгаа хүмүүст тохиромжтой. Богино аялал хийх, орон нутгийн хүмүүстэй харилцан ярилцах шаардлага тулгарах тул хэргэтэй үг хэллэгийг практик нөхцөл байдал дээр буюу яг тэр орчинд байгаа мэт харилцан ярилцаж давтах болоижтой.

Online courses
Scroll to Top

Online Campus

price List