Танхимын сургалтын алба

Сэбү хотод Англи хэл сурах гарын авлага

Хэрэгцээтэй мэдээллүүд

Гадаадад суралцах зөвөлгөө

Утсаар зөвөлгөө авах

* Бид одоогоор бэлтгэл ажлаа хангаж байгаа тул утасны дуудлага түр хугацаанд хүлээж авахгүй байгаа болно. 

Имэйл маягтаас лавлагаа, зөвлөгөө авах

Бид имейлээр таны асуултад хариулахад үргэлж бэлэн тул та асуух асуултаа явуулаарай.
Ажлын 3 өдөрт багтан таньд хариу өгөх болно.
Хэрвээ таньд ажлын 3 өдрийн дотор багтаж хариу очоогүй бол таны илгээсэн имейл бидэнд ирээгүй болно. Тиймээс та дахин имейл илгээгээрэй.

QQEnglish-д суралцах алхамууд

Энэ гадаадад суралцахааас өмнө дагах стандарт юм.
Таньд аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Ялангуяа сурагч нар их ирдэг үеэр суралцахаар төлөвлөж байгаа бол эрт бүртгүүлээрэй.
Ямар хичээлийн хөтөлбөрөөр суралцах гэж байгаагаас шалтгаалан та урьдчилан 14 хоногийн өмнө бүртгүүлээрэй.
Элсэлтийн хугацаа, хугацаанаас хамааран энэ урсгал өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

онлайн урок

1. Хичээлд хамрагдах өргөдөл

Таны өргөдлийн агуулгад үндэслэн бид таны хүссэн хичээлийн төлөвлөгөө, хуваарийг баталгаажуулсны дараа тантай холбогдох болно. Бид танд баталгаажуулалт болон төлбөрийн нэхэмжлэхийг имэйлээр илгээх болно. Агуулгад ямар нэгэн ялгаа, алдаа байгаа эсэхийг шалгаарай.

2. Пасспортоо шалгаж онгоцны билетээ захиалах

Пасспортны статусаа шалгаж Сэбү рүү нислэг захиалах

Пасспортны тухай

Филиппинд ирэхийн өмнө таны пасспортны хүчинтэй хугацаа багаа 6 сар байх ёстой.

Regarding airline ticket reservations

Себү-Мактан олон улсын нисэх буудал дээр ирэх 2 талын нислэгийн билетээ захиалаарай.
Филиппины хилээр нэвтрэхийн тулд таны буцах нислэг ирсэн өдрөөс хойш 30 өдөр дотор байх ёстой.

  • Хэрвээ та QQEnglish-д урт хугацаагаар суралцахаар төлөвлөж байгаа бол буцах онгоцны билетийнхээ өдрийг өөрчилөх бүрэн боломжтой.
  • Манилагаар дамжих нислэг хойшлогдох, цуцлагдах магадлал өндөр байгаа тул таньд Сэбү олон улсын нисэх буудалд шууд буух нислэх захиалахыг зөвлөж байна.
Тасалбарын хуваарь

Хэрвээ та дотуур байранд байрлах бол таны дотуур байрт орох өдөр хичээл эхлэх өдрөөс өмнө байх ёстой тул та нислэгийн хувиараа зохицуулж захиалаарай.

Буцах тасалбарын хуваарь

Хэрвээ та дотуур байранд байрлах бол таны дотуур байрнаас гарах өдөр хичээл дууссаны дараа байх ёстой тул та нислэгийн хувиараа зохицуулж захиалаарай.

Guidance
самолет филиппин

3. Гадаадад суралцах төлбөр

Та төлбөрийн нэхэмжлэлээ шалгаж банкаар гуйвуулга хийх болон кредит карт ашиглан төлбөрөө төлөх боломжтой.
Төлбөр төлөгдсөний дараа таны бүртгэл баталгаажна.

4. Сурах бэлтгэлээ хангах

Байрлах байраа захиалах

Хэрвээ та дотуур байранд байрлахгүй, гадуур байрлахаар шийдсэн бол зочид буудал, байраа захиалаарай.

* Суралцах хугацаанаас шалтгаалж байраа эртхэн захиалах нь зүйтэй.

Байрлах байрны захиалга хийх

Үргэлжлүүлэх эд зүйлс болон суралцахад шаардлагатай зүйлсээ шалгах.
Филиппин рүү ороход шаардлагатай бичиг баримтууд болон нөхцлүүдийг шалгаж шаардлагатай бичиг баримтуудыг бэлдэх.

Суралцахаар бүртгүүлсний дараа:

Та гадаадад суралцахаар шийдсэн бол өөрийн эд зүйлсээ сайтар шалгаж, гадаадад суралцах бэлтгэлээ урьдчилан хийж, тодорхой хуваарь гаргаж төлөвлөөрэй.
QQEnglish-ээс илгээсэн матриалуудыг мөн сайтар уншиж танилцаарай.

HWM

Аялалын өмнөх бэлтгэл

Таны төлбөр баталгаажсаны дараа бид тань руу имейлээр шаардлагатай мэдээллүүдийг илгээх болно.
Та бүх бичиг баримтаа сайтар шалгаарай.

Хэрэгцээт зүйлсийн жагсаалт

Таньд шаардлагатай зүйлсийг доорх жагсаалтад оруулсан болно.

Филиппин рүү нэвтрэхтэй холбоотой

Гадаад пасспорт

Та гадаад пасспортныхоо хугацааг Филиппинд ирснээс хойш дор хаяж 6 сарын дараа байгаа эсэхийг сайтар шалгаарай.
Гадаад пасспортны хуулбар болон зургыг авах

Онгоцны билет

2 талын билет эсэхийг дахин шалгаарай (Хэрвээ та буцах билетээ аваагүй бол хилээр нэвтэрч чадахгүй байх эрсдэлтэй)
Билетээ алга болгох эрсдэлтэй тул та хуулбарлаж аваарай.

Виз

30 хүртэлх хоног суралцах бол виз шаардахгүй. Хэрэв та 30-с дээш хоног суралцах бол сургууль таны визийг сунгаж өгөх болно.

Мөнгө

Америк доллар (Сард дунджаар хэрэглээний зардал 300$-500$ байна)
Та доллараа IT Park, онгоцны буудал, дэлгүүр зэрэгт филиппин песо болгон солиулж болно.

Карт

Олон улсын зээлийн карт (“Cirrus” ба “Plus” тэмдэгтэй олон улсын карт)
Олон улсын бэлэн мөнгөний карт (орон нутагт бэлэн мөнгө авах)

SSP дэхь зураг болон бүртгэлийн хураамж

Филиппинд суралцаж буй бүх сурагч нар Суралцах Тусгай Зөвшөөрөл (SSP) авах ёстой. Уг бүртгэл танийг сургуульд ирсний дараа хийгдэх болно.
・ Суралцах тусгай зөвшөөрлийн бүртгэлийн хураамж 6840 песо
・ Зураг авхуулах төлбөр 100 песо
(Бэлэн мөнгөөр төлөх ёстой)

Филиппинээс нисэх

Нисэх буудлын төлбөр

Гэр рүүгээ буцах

  • Себү-Мактан олон улсын нисэх буудлаас та хөөрөндөө 850 песоны төлбөрийг төлнө.

2022.06 сарын ханшаар 52.3 песо ~ 1 ам.доллар

Сургалтын зүйлс

Толь бичиг

Дуудлага хэллэгддэг электрон толь бичиг илүү тохиромжтой.
Интернетгүй үед ашиглах боломжтой утасны апплейкшн хэлбэрийн толь бичиг байвал та хаана ч ашиглаж чадна.

Бичиг хэргийн хэрэгсэл

Филлипинээс худалдаж авах боломжтой. Гэхдээ хилээр нэвтрэхэд мэдүүлэг бөглөхөд хэрэг болох тул бичгийн хэрэгслээ гар тээшиндээ авч явах хэрэгтэй.

Зөөврийн компьютер
г.м

Та сургууль дээр болон дотуур байранд Wifi ашиглах боломжтой.
Гар утас, таблет, зөөврийн компьютер
* Филиппинд цахилгааны хүчдэл 220 В байдаг. Дэмжигдээгүй цахилгаан хэрэгсэл ашиглах бол хөрвүүлэгч ашиглах шаардлагатай.

Хувийн эд зүйлс

  • Та өөрийн хувцас, гутал, эм эмийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэл, алчуур, шүхэр, сэнс г.м өөрийн ашигладаг хэрэглээний зүйлсээ авчраарай.
  •  Филиппинд цахилгааны хүчдэл 220 В байдаг. Дэмжигдээгүй цахилгаан хэрэгсэл ашиглах бол хөрвүүлэгч ашиглах шаардлагатай.
  • Онгоцонд суухдаа гар тээшинд тээвэрлэх хориотой эд зүйлс авчирч байгаа бол ачаандаа хийх.
    (Шингэх зүйл, хутга, метал эдлэл г.м)

Хэрхэн сургууль руу ирэх вэ?

Хэрвээ та онгоцны буудлаас тосох үйлчилгээ захиалвал таныг онгоцны буудлаас сургуулийн ажилтан тосч авна.
Хэрвээ та онгоцны буудлаас тосох үйлчилгээ захиалаагүй бол таксигаар сургууль дээр ирээрэй.

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ захиалсан сурагч нарт

Сургуулийн ажилтан танийг Сэбү-Мактан нисэх буудлаас тосч аван дотуур байр, IT Park-тай ойролцоох байрлах байранд тань хүргэж өгнө.

Хэрвээ таны нислэг цуцлагдвал санаа битгий зовоорой!
Таньд матриалуудаа дахин шалгаж үзэхийг сануулж байна.

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ 24 цаг нээлттэй ба хүний 30$ байна.

(*) Waterfront Cebu City, Seda зочид буудал, Zerenity, Alba Uno, Condominiums in IT Park

Guidance

Онгоцны буудлаас тосох үйлчилгээ захиалаагүй сурагч нарт

Онгоцны буудлаас таксигаар хүрч ирээрэй.
Онгоцны буудлын зорчигч нарын ирэх хэсгийн урт таксины зогсоол байгаа ба шар өнгөтэй такси сонгож суувал илүү тав тухтай байх болно.
IT Park хүртэлт таксины төлбөр дунджаар 300-500 песо хооронд байна.

Такси зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилдэг тул та онгоцны буудал дээр вальют солих үйлчилгээ дээр бэлэн мөнгөө солиулахаа бүү мартаарай.