Далайн эргийн кампус

Филиппин улсын Сэбү хотод англи хэл сурах нь хамгийн тохиромжтой сонголтуудын нэг юм.

White sands and blue sea

Энэхүү люкс амралтын баазуудын хэсэгт та тав тухыг мэдрэх болно.

Далайн эргийн кампус нь Сэбү хотын нүүр царай болсон далайн эргийн амралтын баазуудын дунд байрладаг. Та зөвхөн далайн эргээс тайвшралыг мэдрэхээс гадна энд олон ресторан, бар, зочид буудлууд байдаг.

Alrededores del campus seafront 24/7

Ресторан

Maribago Chicken Grill & Restaurant

Ресторан нь ширэнгэн ойд байрлах зуслангийн байшинг санагдуулам юм. Та энэ гайхалтай орчинд Филиппин барбекюг амтлах боломжтой. 

BLUEWATER Maribago beach Resort-д байрлах COVE ресторан

Та далайн эрэг дээр далайн гаралтай бүтээгдэхүүн зооглохын зэрэгцээ шилэн хоргоноос хүссэн загасаа сонгон идэх боломжтой. Энэхүү газар нь Лапу Лапу арлын хамгийн амттай загастай газарт зүй ёсоор тооцогддог.

BLUEWATER Maribago beach Resort-д байрлах ALLEGRO буффет ресторан

Танд энэхүү газарт өдрийн хоол идэхээр үйлчлүүлэхийг санал болгож байна. Энд та Филиппин үндэсний хоолноос гадна өөр бусад олон төрлийн амтат хоолыг зооглох боломжтой.

Oiran

Та энд Япон үндэсний хоол, сүши амтлах боломжтойгоос гадна олон төрлийн сонирхолтой үзүүлбэр үзэж сонирхох боломжтой.

Бар

Cebu White Sands Beach Resort дахь бар, ресторан

Та энд оройн салхинд тав тухтай орчинд, олон төрлийн дарсыг амталж, цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Кофе шоп

CIVET кофе шоп

Бага зэргийн үнэтэй боловч та энд дэлхийд алдартай CIVET кофег амтлах боломжтой.

BO’S кофе шоп

Сэбү хотод маш олон салбар бүхий амтат жигнэмэгээрээ алдартай газар юм.

Массаж

Cebu Prana Spa

Та олон цагаар хичээллэн ядарсан бол энэхүү ази маягийн тосон массажтай газар нь таны алжаалыг тайлах болно.

NUAT-THAI-MASSAGE

Энэ нь Сэбү хотод алдартай массажны газар бөгөөд та энд хуурай болон үнэртэнтэй массаж хийлгэх боломжтой.

Зочид буудал

Bluewater Maribago Beach Resort

Энэ нь хувийн далайн эрэгтэй тансаг зэрэглэлийн зочид буудал юм. Та энд өдрийн хоол болон оройн зоог барих боломжтой.

Далайн эргийн кампусаас хоёрхон минутын зайд байрладаг.

Cebu White Sands Beach Resort

Энэхүү зочид буудал нь хувийн усан сан болон жуулчдад зориулсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Далайн эргийн кампустай хамгийн ойр бар энд байрладаг.

Далайн эргийн кампусаас хоёрхон минутын зайд байрладаг.

Супермаркет

SAVE MORE

Далайн эргийн кампустай хамгийн ойр байрладаг супермаркет бөгөөд та эндээс өдөр тутмын хэрэглээнээс гадна бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.

Вальют солих цэг

SAVE MORE

Далайн эргийн кампустай хамгийн ойр вальют солих цэг нь SAVE MORE супермаркетэд байрладаг.

Scroll to Top

Online Campus

price List