Хотын төвийн кампус

Танд амар тайван аюулгүй орчинд суралцах нь таалагдах болно.

Олон улсын байгууллагууд төвлөрсөн Сэбү хотын хамгийн аюулгүй амар тайван орчинтой газар

Starbucks, Krispy Kreme Donuts, McDonald’s, KFC гэх мэт 50 орчим ресторан, кофе шоп, түргэн хоолны газрууд IT Park-д байрладаг.

Mapa: Alrededores del campus It Park

Танд санал болгох ресторан

Qbay зоогийн газар

Тус сургуулийн 1 давхарт байрлах ресторан нь QQEnglish сугуулийн харъяа бөгөөд Япон хэв маягийн тахианы махан шорлог болон стеакыг санал болгодог.

around

Chibori

Энэхүү ресторанд Япон хэв маягийн хоол ихэвчлэн байдаг бөгөөд Сэбү хот дахь Япон иргэдийн дунд нэр хүндтэй газар юм.

Barikata

Япон хоол идэхийг хүссэн хүн бүхэнд санал болгож байна. Ялангуяа гахайн махтай гоймонтой шөлийг туршаад нэг үзээрэй. 

Jollibee

Филиппиний хамгийн алдартай түргэн хоолны сүлжээ ресторанд та банана жимсний сүмстэй пастаг амтархан идэх боломжтой. Манай багш нарын хамгийн дуртай хоолнуудын нэг юм.

ZUBUCHON

Та шаржигнуур хальстай, шүүслэг махтай “Lechon” гэх Филиппин улсын хамгийн алдартай үндэсний хоолыг энэхүү газар зооглоорой.

PIZZA REPUBLIC
“Pick+Mix”

Та залуусын дунд алдартай энэхүү ресторанд ирснээр өөрийн хүссэн бүтээгдэхүүн, соустай пиццаг захиалах боломжтой юм. Өдөр бүр шинэлэг хэлбэрээр турших нь танд таалагдах болно.

SUGBO MERCADO

Та амралтын өдөр бүрийн орой ITPARK-д байрлах гудамжны хоолны өдөрлөгт оролцож боломжийн үнэтэй хоол зооглож цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Кафе

Chatime

Энэхүү газар нь амтат цайгаар түлхүү үйлчилдэг газар бөгөөд эндхийн Tapioca гэх цай нь нилээдгүй алдартай.

CIVET COFFEE

Бага зэргийн үнэтэй боловч Сэбү хотод анх байгуулагдсан Civet кофе шоп танд дэлхийн чанарыг амтлуулах болно.

BO’S COFFEE

Кофе, жигнэмэг болон талхаараа алдартай энэхүү газар нь Сэбү хотод маш олон салбартай.

Массаж

Tree Shade Spa

Мэргэжлийн массажист нар боломжийн үнээр танд үйлчлэх болно. Манай сургуулийн суралцагчдад тусгай хөнгөлөлттэй.

NUAT-THAI-MASSAGE

Сэбү хотын нэр хүндтэй массажны газруудын нэг бөгөөд та хуурай болон тайвшруулах үнэртэй массаж зэрэг олон төрлийн массаж хийлгэх боломжтой.

Зочид буудал

WATERFRONT CEBU CITY
HOTEL & CASINO

Хааны ордон мэт харагдах энэхүү зочид буудалд маш олон ресторан, кафе, бар байхын зэрэгцээ манай сургуулийн суралцагсад усан сан болон фитнесээр нь үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй.

Сургуулиас 10 минут алхах зайд байдаг.

Alba Uno Hotel

Энэхүү цэвэрхэн, тав тухтай зочид буудалд манай сургуульд суралцагсад их байрладаг. Сургуулиас хэдхэн минутын зайд байдаг.

Вальют арилжаа

"The Walk"

Хамгийн боломжийн ханшийг санал болгодог энэхүү газар нь сургуулиас хоёрхон минутын зайд байрладаг.

Амарч зугаалах газрууд

GardenBloc

Та задгай талбайд амарч, биеэ сэргээхийг хүсвэл IT Park-д байрлах энэхүү модон сандал бүхий зүлэгтэй хүрээлэнг санал болгож байна.

TOPS

Сургуулиас таксигаар 30 минут орчим явах зайд та шөнийн Сэбү хотыг тольдонгоо оройн зоог зооглох боломжтой.

Scroll to Top