Хотын төвийн кампус

Филиппин улсын Сэбү хотод англи хэл сурах нь хамгийн тохиромжтой сонголтуудын нэг юм.

Та энд хотын уур амьсгалыг мэдэрч, 24 цагийн турш англи хэлээ ашиглах боломжтой.

Хотын төвийн салбарын ойролцоо маш олон IT болон олон улсын компаниуд байрладаг. Манай сургуулийн хотын төвийн салбар нь дээрх олон компаниуд бүхий эдийн засгийн тусгай бүсд байрладаг. Тус сургууль нь нэг дор 300 оюутан хүлээн авах боломжтой, хамгийн том Япон менежменттэй сургууль юм.

Сургалтын орчин

Сургалтын орчин нь дундад зууны европ загварын тохижилттой.

Тус сургуулийн 10-р давхар нь Дундад зууны үеийн европ хэв маягийн тохижилттой бөгөөд дуу чимээ ихтэй байдал нь таныг илүү төвлөрч суралцахад дөхөм юм. Учир нь хүний тархинд явуулсан судалгаагаар хүн дуу чимээ ихтэй орчинд илүү төвлөрч чаддаг болох нь тогтоогджээ.

Ганцаарчилсан болон групп хичээлийн ангиуд нь бүгд компьютерээр хангагдсан.

Манай сургуулийн 7-р давхар нь 108 ангитай бөгөөд эдгээр нь бүгд компьютерээр хангагдсан тул та ангидаа интернет ашиглах боломжтой. Уг давхарын ангиуд нь тус тус өрөөтэй тул дуу чимээ багатай юм. Үүнээс гадна уг давхарт групп хичээлийн 13 анги байдаг ба та өөртэйгөө ижил түвшний суралцагчидтай хамт суралцах болно.

Бие даан хичээллэх анги

Уг анги нь компьютертэй бөгөөд та үнэгүй ашиглах боломжтой.

Та илүү төвлөрч эсвэл компьютер ашиглан суралцах бодолтой бол бие даан хичээллэх анги нь танд тохиромжтой юм. Тэгэхдээ мэдээж та 07 цагаас 24 цагийн хооронд сургуулийн аль ч хэсэгт бие даан суралцах боломжтой.

Зоогийн газар

Та бусад суралцагчид болон багш нартайгаа цагийг чөлөөтэй өнгөрүүлэх боломжтой.

“QQ cafe”-д та өдрийн гурван хоолноос гадна хөнгөн зууш, жүүс зэрэг зүйлсийг зооглох боломжтой ба энд багш нар хооллодог тул та тэдэнтэй харилцаж, англи хэлээ сайжруулах боломжтой юм.

Та 10 дугаар давхарт байрлах зоогийн газарт шинэхэн барьсан талх зооглох боломжтой.

Энд зөвхөн шинэхэн талхнаас гадна пицца, хотдог зэрэг хөнгөн зууш байдаг.

Хоол

Бид өдөрт 3 удаа олон үндэстний зоогийг бэлтгэдэг.

Хичээнгүйлэн суралцахад хоол чухал нөлөөтэй юм. Та сургуулийн 8 давхарт байрлах ресторанд  өдрийн гурван удаа Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг олон үндэстний хоолыг зооглохоос гадна багш нарын хэсэгт тус улсын үндэсний хоолыг зооглох боломжтой.

Бусад

Сургуулийн ажилчид

Та хүссэн зүйлсээ сургуулийн ажилчидаас асуух боломжтой. Манай сургууль нь олон улсын ажиллагсадтай /Монгол, Хятад, Солонгос, Вьетнам, Орос гэх мэт/ ба тэд найрсаг, нөхөрсөг зантай бөгөөд та тэдэнтэй англи хэлээр харилцах боломжтой.