Англи хэлний сургалтын хөтөлбөр болон материалууд

Бидний тухай

Насанд хүрэгчдийн хөтөлбөр

Насанд хүрэгчдийн хөтөлбөрүүд

Хүүхдийн хөтөлбөр

Англи хэлний түвшин

Ганцаарчилсан хичээлд зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрүүд

QQEnglish нь хүн бүрийн суралцах зорилго, хэлний түвшинд зориулсан төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог. Энэхүү хуудсанд насанд хүрэгчид болон өсвөр насныханд зориулсан сургалтын хөтөлбөр бүрийн онцлог, түвшний талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн та сургалтын материалын эх хувийг манай хуудаснаас үзэх боломжтой. Таны суралцах зорилго, түвшинд хамгийн сайн тохирох сургалтын хөтөлбөрийг сонгохын тулд дараах хөтөлбөрүүдийн мэдээллүүдтэй танилцана уу.

Англи хэлний ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөлбөрүүд

Каллан арга

(Түвшин 2-10)

Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд 1/4 цаг зарцуулаарай

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа англи хэл суралцагчдын хэрэглэдэг Каллан арга нь бусад сургалтын аргуудаас 1/4-д нь Кембрижийн англи хэлний түвшин тогтоох шалгалтыг (PET) давахад тусалдаг нь батлагдсан. Оюутнууд маш богино хугацаанд багшийн тавьсан асуултанд англи хэлээр хурдан хариулдаг. Энэ бол QQEnglish-ийн №1 сургалтын хөтөлбөр бөгөөд оюутнуудын сонсох, ярих чадварыг сайжруулахад тусалдаг. QQEnglish нь Лондон дахь Каллан байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

R.E.M.S

(Түвшин 2-9)

Хурдан өгүүлбэр зохиох болон давтах замаар англи хэлний рефлексийг хөгжүүлэх

R.E.M.S бол дүрэм, үгсийн сан, дуудлагын дасгалууд дээр суурилсан ярианы практикыг хөгжүүлжэх, зөв дарааллаар давтах нарийн зохион байгуулалттай сургалтын хөтөлбөр юм. Суралцагчдаас багшийн хэлснийг давтахаас гадна хэл яриагаа хянах, хариултаа бодож, зөв хариултыг боловсруулах дадлага хийхийг шаардсанаар R.E.M.S нь англи хэлний рефлексийг хөгжүүлэхийн зэрэгцээ цогц ур чадварыг хөгжүүлдэг. 

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

Ерөнхий англи хэл

(Түвшин 1-7)

Англи хэлний анхан шатны болон практик ур чадвар эзэмших

“Ерөнхий англи хэл” нь англи хэлний дөрвөн ур чадварыг (унших, бичих, сонсох, ярих) жигд хөгжүүлэхээс гадна “даалгаварт суурилсан арга барил”-аар мэдлэгээ бататгах бөгөөд энэ нь уламжлалт QQE үндсэн сургалтын хөтөлбөрийг сайжруулсан хувилбар юм. Зорилго нь англи хэл сурч эхэлж буй хүмүүст англи хэлээр чөлөөтэй, хөгжилтэй байдлаар харилцах явдал юм.
Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

Ярианы чадвараа сайжруулахыг хүссэн хүмүүст зориулсан хөтөлбөрүүд

Өдөр тутмын англи хэл

(Түвшин 3-5)

Өдөр тутмын харилцан яриагаар англи хэлний цогц ур чадваруудыг эзэмших

Хичээлийн явцад сурсан гол үг хэллэгүүдийг хэрэглэж, тэдгээрийг өөрийн бодит жишээгээр өгүүлбэр болгон бүтээх дасгалуудаар дамжуулан өдөр тутмын англи хэлний ярианы ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Манайд бүх түвшний хичээлүүд байдаг бөгөөд өдөр тутмын ярианы англи хэлний чадвараа сайжруулахгы хүссэн хүн бүр энэ сургалтанд хамрагдах боломжтой.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

Сэдэвчилсэн харилцан яриа

(Түвшин 2-7)

Өргөн хүрээний сэдвээр санал бодлоо илэрхийлэх

Сэдэвчилсэн харилцан яриа нь QQEnglish-н хамгийн их хэрэглэгддэг сургалтын хөтөлбөр бөгөөд сурагчдад фото зургийн тайлбар, төрөл бүрийн сэдвээр ярилцах замаар үгийн сан, гол өгүүлбэрийг сурахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлэх дадлага хийх боломжийг олгодог. Анхан, дунд, ахисан түвшний материалууд байдаг тул ихэнх суралцагчид энэ хичээлд хамрагдах боломжтой. Энэхүү сургалтын хөтөлбөрийн гол зүйл нь харилцан яриан дээр суурилсан. Тиймээс энэ нь бусад хөтөлбөрт сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд үр дүнтэй сургалтын хөтөлбөр юм.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

SDG Сэдвүүд

(Түвшин 5-7)

Нийгмийн асуудлын талаар ярих чадвараа хөгжүүлэх

Энэ хөтөлбөрт “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын сэдвийн хүрээнд явагддаг. Энэхүү хөтөлбөрт фото зургийг дүрслэх, даалгавар бүрийг тайлбарлах, даалгаврын талаар санал бодлоо илэрхийлэх чадваруудыг хөгжүүлэх дасгалуудаас бүрддэг. Хичээлийн төгсгөлд та SDGs-ийг англи хэлээр тайлбарлахаас гадна холбогдох нийгмийн сэдвүүдийг хэлэлцэх боломжтой.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

QQEnglish教材

Мэдээний хөтөлбөр

(Түвшин 5-9)

Салбар бүрийн өнөөгийн үйл явдлуудын талаарх мэдээнүүдийг багтаасан дундаас ахисан түвшний сургалтын хөтөлбөр

Сүүлийн үеийн олон улсын мэдээг сургалтын материал болгон ашигладаг.

Хичээл дээр оюутнууд нийтлэл уншиж, үг хэллэг сурч, дараа нь санал бодлоо солилцож, нийтлэлийн агуулгыг багштай ярилцдаг. Дунд болон ахисан шатны оюутнуудад зориулсан зарим хэцүү үгсийн санг мөн танилцуулдаг. Энэхүү хөтөлбөр нь Англи хэл дээрх зөвхөн үгсийн сан төдийгүй өөрийгөө илэрхийлэх, унших чадварыг хөгжүүлдэг.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

QQEnglish教材

Бизнесийн англи хэл дээр төвлөрөх хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөлбөрүүд

Бизнесийн англи хэл

(Түвшин 5-9)

Бизнесийн талаар ярилцахад шаардлагатай англи хэлний анхан шатны мэдлэг олж авна

Энэхүү сургалтын хөтөлбөр нь оюутнуудад бизнесийн нөхцөл байдалд шаардлагатай англи хэлний анхан шатны ур чадварыг эзэмшихэд нь туслах зорилготой юм. Оюутнууд цахим шуудан бичих, утсанд хариулах зэрэг бизнесийн бодит нөхцөл байдлыг дуурайлган дүрд тоглох болон бусад үйл ажиллагаанд оролцохдоо бизнесийн талаар ярилцахад шаардлагатай үгсийн санг сурах болно. Шинэ ажилтан Кензо болон түүний хамтран ажиллагсад, удирдлагуудын түүхээр дамжуулан энэхүү сургалт нь оюутнуудад илүү бодитойгоор бизнесийн англи хэлээр яриа өрнүүлэхэд нь туслах зорилготой юм.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

Дэлхийн бизнесийн ур чадвар

(Түвшин 5-9)

Өөр өөр соёл иргэншилтэй хүмүүстэй бизнесийн харилцаа холбоо тогтоож сурах.

Энэхүү хөтөлбөр нь Бизнесийн англи хэлээс илүү тусгайлан гаргасан QQEnglish-н ахисан түвшний хөтөлбөр юм. Сурагчид хэрхэн байгууллагууд болон бүлгүүдтэй харилцаа холбоо тогтоох тэдний соёлоос суралцах, хэрхэн зөвшилцөх, хэрхэн дуудлага хийх, хэрхэн илтгэл тавих, уулзалт болон хэлэлцүүлэг хийх чадварт суралцана. 

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

QQEnglish教材

Бизнесийн англи хэлний Каллан арга

(Түвшин 5-9)

Callan Method ашиглан бизнесийн англи хэл сурах

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа англи хэл суралцагчдын хэрэглэдэг Каллан арга нь бусад сургалтын аргуудтай харьцуулахад Кембрижийн англи хэлний түвшин тогтоох шалгалтыг (PET) сургалтын цагийн 1/4-д өгөхөд тусалдаг нь батлагдсан. Callan Method Business нь ердийн Callan Methodтой ижил аргуудыг ашигладаг боловч бизнестэй холбоотой үгсийн сан (ойролцоогоор 700 үг), бизнесийн харилцаанд түгээмэл хэрэглэгддэг хэлц үгс, бизнесийн захидал, тайлан хэрхэн бичих талаар заадаг. Энэхүү сургалтыг Каллан аргын 8-р шатыг төгссөн оюутнуудад санал болгодог.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

QQEnglish教材

Англи хэлний шалгалтанд бэлдэх хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөлбөрүүд

TOEIC Сонсох & Унших - 40 хоногийн хичээл, нэг удаагийн хичээл 50 минут үргэлжилнэ

* 50 минутын хичээл
* Нэмэлт онооны хөтөлбөр
(Түвшин 4-7)

TOEIC®L&R Шалгалтанд өндөр оноо авах стратегийг заана

Энэхүү сургалтыг TOEIC®L&R-ийн 720 оноог давах буюу 100 оноогоор ахиулах зорилготойгоор TOEIC®L&R бүрэн онооны багштай хамтран боловсруулсан. Оюутнууд шалгалт өгөх арга техникт суралцахын зэрэгцээ цагийн менежментийн ур чадвараа бодит тестэн дээр тулгуурлан хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний бүх хичээлээр дамжуулан ярианы чадвараа бэхжүүлэх болно.

Санал болгож буй:
  • TOEIC®L&R Шалгалтанд өндөр оноо авах хүсэлтэй хүмүүст

     
     
QQEnglish教材

TOEIC-Ярианы хичээл

* 50 минутын хичээл
* Нэмэлт онооны хөтөлбөр
Түвшин 4-7

TOEIC® Speaking Шалгалтанд өндөр оноо авах стратегийг заана

Оюутнууд TOEIC Speaking шалгалтын бүх асуултанд хариулах, ярих арга барилд суралцахаас гадна ярианы ур чадвараа хөгжүүлнж. Оюутнууд TOEIC-ийн асуултын форматын дагуу дасгал хийж сурсан арга барил дээрээ ажиллаж, багштайгаа шалгалтанд бэлдэнэ. Сүүлийн 6 хичээл дээр туршилтын шалгалт өгнө.

Санал болгож буй:
  • TOEIC®Speaking Шалгалтанд өндөр оноо авах хүсэлтэй хүмүүст
QQEnglish教材

TOEIC Үгсийн сан бүтээх

* 50 минутын хичээл
* Нэмэлт онооны хөтөлбөр
(Түвшин 5-10)

TOEIC® тестээс үгсийн санг сурах

Энэхүү сургалтын хөтөлбөрт оюутнууд TOEIC шалгалтанд өндөр оноо авахад шаардлагатай үгсийн сангуудаас суралцдаг. Хичээлүүд нь үгсийн сангийн үгсийг сурахаас эхэлдэг бөгөөд дараа нь та сурсан үгсийн санг ашиглахын тулд багштай ярилцах болно. Ингэснээр та үгсийн санг үр дүнтэй цээжилж, ашиглах боломжтой.

Санал болгож буй:
  • TOEIC® Шалгалтанд өндөр оноо авах хүсэлтэй хүмүүст
QQEnglish教材

IELTS Ярианы хичээл

* 50 минутын хичээл
* Нэмэлт онооны хөтөлбөр
(Түвшин 4-10)

IELTS-ийн оноог сайжруулахад тусална

Энэхүү сургалтын хөтөлбөр нь оюутнуудад IELTS Speaking оноогоо сайжруулахад туслах зорилготой юм. Энэхүү 40 хичээл нь IELTS-ийн анхдагч шалгалт өгч, оноогоо ахиулж буй хүмүүст богино хугацаанд бодит шалгалтанд бэлтгэхэд туслах зорилготой юм. Хичээл нь бодит тестийн форматтай дадлагын тестүүдээс бүрдэх бөгөөд дадлагын шалгалт бүрийн дараа багш зөвлөмжүүдийг өгдөг. Дадлага шалгалтын дараа багш танд хариу өгөх бөгөөд ингэснээр та өөрийн дадлага, бэлтгэлийн үр дүнг шалгаж, оноогоо сайжруулахад ашиглах боломжтой болно.

Санал болгож буй:
  • IELTS Speaking Шалгалтанд өндөр оноо авах хүсэлтэй хүмүүст

Бусад

Wonder Words

(Түвшин 3-8)

Бусад сургалтын хөтөлбөрт байдаггүй үгсийг сурах

Wonder Words бол дуу хөгжим, үдэшлэг, тээвэр, зуслан гэх мэт олон төрлийн сэдэвтэй холбоотой үгсийн санг заахын зэрэгцээ бусад хичээлүүдэд байдаггүй үгсийн сангийн үгсийг оюутнуудад таниулах 20 хичээл бүхий үгсийн сангийн сургалтын хөтөлбөр юм. Үүнийг Калланий арга эсвэл Сэдэвчилсэн харилцан яриа зэрэг үндсэн сургалтын хөтөлбөртэй хамт ашиглахыг зөвлөдөг.

Санал болгож буй:
  • Англи хэлээр сайн яриа өрнүүлэх хүсэлтэй хүмүүс

  • Англи хэлний мэдлэгээ үр дүнтэй сайжруулах хүсэлтэй хүмүүс

QQEnglish教材

Түвшин тогтоох

(Түвшин 3-10)

Одоогийн түвшингээ шалгаад сургалтын төлөвлөгөөгөө гаргах

Багшийн өгсөн үнэлгээгээр англи хэлний одоогийн түвшингээ шалгаснаар та өөрийн давуу болон сул тал болон ажиллах шаардлагатай асуудлуудаа тодорхойлох боломжтой болно. Түвшингээ тогтоосноор цаашид үзэх сургалтын төлөвлөгөө болон өөрт тохирох хөтөлбөрүүдээ сонгох боломжтой болно.

Санал болгож буй:
  • Өөрт тохирсон хөтөлбөрөө хайж буй хүмүүст
  • Суралцах төлөвлөгөөгөө боловсруулж буй хүмүүст
QQEnglish教材